С.Гантогоо: Бусдын дарамтыг өөрөө зохицуулах гээд хоёр жил гаруй тэвчсэн дүүгээ өрөвдөж байна
Дүү нь ангийнхаа хүүхдэд хоёр жилийн турш заналхийлүүлж, зодуулсан талаар дуучин С.Гантогоогоос тодрууллаа. Тухайн хүүхдийн ард 30-50 орчим бүрэлдэхүүнтэй мафижсан бүлэглэл байсан тул дүү нь айгаад хэлж чадахгүй өдий хүрсэн байжээ.
-Дүүгээ ийм дарамтад байгаа хэзээ мэдэв. Дүү нь өөрөө хэлсэн юм уу?
-Саяхан мэдлээ. Дүү минь өөрөө бидэнд хэлсэн. Үеийн тэнгийнхний дээрэлхэлт, дарамт бидний эргэн тойрноос хол гэж боддог байлаа. Гэтэл манай гэр бүлд тохиолдож, шоконд орсон байдалтай байна. Би дүүдээ анхаарал, халамж маш сайн тавьдаг. Дүү минь ангийнхаа даргыг 10 жил хийж байгаа, онц сурдаг. Гэтэл дүү минь хоёр жил гаруйн хугацаанд ангийнхаа хүүхдэд дарамтлуулж, дээрэлхүүлж явсныг сая мэдлээ. Би дүүтэйгээ сайн ярилцдаг, ойлголцдог гэж боддог. Гэтэл ийм зүйл болчихлоо.
Манай гэрийн гадаа хүртэл ирээд дүүгээс мөнгө нэхдэг, дарамталдаг байсан байна.
Дүү минь “Ашгүй азаар коронавирус гарч, сургуулийг хааснаар дарамтлуулах болилоо” гэж мэдүүлэг өгсөн.
-Дүүгээс өөр дарамтлуулсан хүүхэд бий юү?
-Байгаа. Ангийнх, сургуулийнх нь сурагчид тэдгээр хүүхдүүдэд дээрэлхүүлдэг байсан байна. Дүү нь минь сайн найзынхаа хамт бокс, каратегаар хичээллэж байгаа. Спортлог байхын тулд бус өөрийгөө хамгаалахын тулд хичээллэснийг нь одоо л анзаарлаа.
Дүү минь биерхүү, хүмүүжил сайтай. Ганцаараа ирээд дийлэхгүй байхаараа олуулаа ирээд зоддог, дарамталдаг байж. Ийм аймар бүлэглэлд дарамтлуулдаг байсан байна.
Дүүгээ минь мөнгө нэхдэг байж. Хэрвээ мөнгө өгөхгүй бол “Ална” гэж дарамталдаг байсан юм байна. Нэг удаа бүр цаг гаруй зодсон байна лээ. Энэ мэт ярихын аргагүй зүйл их болжээ.
-Хуулийн байгууллагад хандсан уу?
-Хандсан. Одоо энэ хэргийг шалгаж байгаа. Ийм дээрэлхэлт, дарамт хэн нэгэн хүүхэд дахиж битгий өртөөсэй гэж хүсэж байна. Тиймээс үе тэнгийнхний дарамтны эсрэг талаар тууштай тэмцэнэ. Төрийн бус байгууллага, эцэг эхчүүдтэй хамтарна.
Үүнд дээрэлхэж, дарамталж буй хүүхдүүд буруугүй. Хүүхдээ анхаардаггүй, цаг, зав гаргадаггүй эцэг, эхчүүд буруутай. Эцэг, эхчүүд хүүхдэдээ анхаарал сул тавьсан, хариуцлагагүй байдлаас хүүхдүүд хүмүүжлийн ийм доголдолтой болсон.
Хүүхдээ хэнтэй нийлж байна, сургуулийн орчинд хэн нэгэнд дээрэлхүүлж, дарамтлуулж байгаа эсэхийг сайн анхаарахыг, ярилцаж, цаг гаргахыг эцэг, эхчүүдэд захья.
Дарамталдаг хүүхдүүд С.Гантогоогийн дүү рүү ингэж бичжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
дээрэлхэж дарамт�##�ж буй хүүхдүүд буруугүй ... гэдэг чинь утгагүй л бна даа. ийм тохиолдолд шууд л цагдаад хандах хэрэгтэй, мөн сургуулийн захиргаанд заав�##� мэдэгдэж байх хэрэгтэй.
Энхамг�##�ан сайдад ханд, хуулийн сайдад бас ханд цагдаагийн том даргад нь бас ханд, тэгэхгүй бол хүүхдүүд хоорондоо асуудлаа шийдэх нь зөв, гэмтэл учруулаагүй, эд зүйл мөнгийг нь дээрэмдээгүй гээд л хэргийг нь хаачихна шүү,
Энэ чинь ёстой хэцүү шүү.Тэр хүүхдүүд маш их буруутай ,өдий хүртэл нууж яваа танай сайн дүү ч буруутай,багш ,захир�##� эцэг эх асран хамга�##�агчид нь буруутай .тэдгээр хүүхдүүд ирээдүйд ямар хүн болохоо харуулж бна.
Би багадаа бас энэ зовлонг амсаж байлаа. Утас хаягийг нь өгчих ямар байдагийг нь үзүүлий
Хувийн бодлоо хэлэхэд:1.Хүүхдүүдээ юу ч хийж явааг анзаардаггүй, бүхнийг мөнгөөр шийднэ гэдэг байд�##� 2.Хүүхдээ юу ч хийж байсан тоодоггүй, хүүхэд яав л гэж хаяхаар ийм байд�##� руу амархан орно шүү.3.Хэт их дураар тавьж, хян�##�тгүй байлгаснаар Буруу өссөн хүүхэд бухын хүзүүнээс хатуу гэдэг болж байна шүү.
СУРГУУЛИЙН ОРЧИН ХЭЦҮҮ БОЛСООН. ОХИДУУД ХҮРТЭЛ НЭГИЙГЭЭ ГАДУУРХАНА. БҮЛЭГЛЭНЭ. БАГШ НАР НЬ МЭДЭХГҮЙ БАЙГААГ ГАХДАГ
Одоо ийм хүүхдүүд маш их олширсон. Маш бохир заваан яриатай, юм л бол охин, банди яриастай, тэрийгээ була�##�ц�##�дана. Манай боловсролын систем ялзарч, багш нар өөр�####�а дутагд�##�тай, эцэг эхчүүд нь өөрсдөө ийм болсон. Монгол улс цаашдаа ийм иргэдтэй болно гэж бодохоор аймшигтай.
Ямар ч тохиолдолд хуульд найдахаас өөр аргагүй.
Доор 9:33-д нэг хүн Боловсролын систем ялзарсан, Монгол улсын ирээдүй аймшигтай гэж бичжээ. Энэ маш үнэн шүү.
Улсын сургууль уу хувийх уу мэдмээр байна. Ер нь шууд сургуулийг нь зарлах хэрэгтэй. Мэдчихвэл бид бас хүүхдээ хамга�##�маар байна
Niigmiin mash tom asuudliig ih zov hondoj. Bagsh nar ni surguulin udirdlaguud medsen ch yu ch hiideggui. SANT surguulid manai huuhed deerelhuldeg baisan bas bagsh ni medej baisan baina lei, yu ch hiigeegui, geriinhend ni ch heleegui, zugeer l haraad suudag baisan baina lei.