Сурвалжилга, Нийтлэл

ТӨСВӨӨР ТУЙЛАГЧИД: ҮХЦ-ийн гишүүд амь насны даатгалд 10.8, “Моннис моторс”-т 557, аудитын актад 17.8 саяыг төлжээ

Үндсэн хуулийн цэцийн 2020 оны шилэн дансны мэдээллийг шүүж үзэхэд анхаарал татах хэд хэдэн гүйлгээ олдов. Тухайлбал цэцийн гишүүд жилийн хугацаанд 84.6 сая төгрөгийг тээврийн зардалд өгч, 10.8 сая төгрөгөөр амь насны даатгал хийлгэсэн байх юм.

Нээлттэй шилэн дансны мэдээлэлд буй баримтуудад тулгуурлан онцлох гүйлгээнүүдийг танилцуулъя.

НЭГ: Цэцийн гишүүд 10.8 сая төгрөгөөр амь насаа даатгуулжээ

2020 оны гуравдугаар сард Үндсэн хуулийн цэц “Бодь даатгал” ХХК-д 10.8 сая төгрөг төлжээ. Харин гүйлгээний утга нь “Цэцийн гишүүдийн амь нас, гэнэтийн осол, аяллын даатгалын хураамж” гэж бичигдсэн байна.

Өөрөөр хэлбэл Үндсэн хуулийн цэцийн есөн гишүүн амь насаа улсын төсвөөр даатгуулжээ. Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд энэ тухай заалт байдаггүй. Иймд хуулийн дагуу хийгдсэн үйл ажиллагаа бол биш, гишүүд өөрсдийн сонирхолд дулдуйдан амь насны даатгал хийлгэсэн бололтой.

ХОЁР: Нэг жилийн турш тээврийн зардалд 84.6 сая төгрөг заржээ

Хуулийн дагуу зарим төрийн өндөр албан тушаалтнуудын тээврийн зардлыг улсаас даадаг. Үүнд Үндсэн хуулийн цэцийн гишүүд багтдаг. Тэгвэл цэцийн 2020 оны шилэн дансны гүйлгээг сар бүрээр нь шүүж үзвэл, тухайн жилд нийт 84.6 сая төгрөгийг тээврийн зардалд зарсан байна.

Гэхдээ наймдугаар сарын тээврийн зардлын гүйлгээ мэдээлэгдээгүй байна. Задалбал:

  • Нэгдүгээр сард 9,028,500
  • Хоёрдугаар сард 8,941,650
  • Гуравдугаар сард 7,919,650
  • Дөрөвдүгээр сард 5,777,000
  • Тавдугаар сард 7,916,700
  • Зургадугаар сард 6,491,700
  • Долдугаар сард мөн 6,491,700
  • Наймдугаар сард – мэдээлэгдээгүй
  • Есдүгээр сард 7,455,700
  • Аравдугаар сард 9,009,300
  • Арваннэгдүгээр сард 9,138,890
  • Арванхоёрдугаар сард 6,463,240 төгрөг байна.

ГУРАВ: 99 саяар “Nissan - Tiana”, 458 саяар “Nissan – Y62” автомашин худалдан авчээ

Хэдийгээр цэцийн гишүүд өдөр тутмын тээврийн зардлаа улсын төсвөөс даалгаж, жилд 85 орчим сая төгрөгийг зарсан ч мөн автомашин худалдан авсан нь анхаарал татлаа.

Тухайлбал 2020 оны тавдугаар сард “Моннис моторс” ХХК-иас 99 сая төгрөгөөр “Nissen Tiana” маркийн автомашин худалдан авсан байна. Төлбөрийг Үндсэн хуулийн цэцийн тамгын газар төлжээ.

Түүнчлэн мөн оны зургадугаар сард дахин “Моннис моторс” ХХК-тай худалдан авах гэрээ байгуулсан байна. Гэрээний агуулга нь 2020 онд үйлдвэрлэсэн “Nissan – Y62” автомашиныг 458 сая төгрөгөөр худалдан авах тухай байна. Төлбөрийг хоёр хувааж төлжээ.

Нэг жилийн дотор 557 сая төгрөгөөр хоёр автомашин худалдан авчээ.

ДӨРӨВ: Аудитын шалгалтад бүдэрч, 17.4 сая төгрөгийн акт төлжээ

Дээрхээс гадна Үндсэн хуулийн цэц Үндэсний аудитын газрын шалгалтад бүдэрч, 17.4 сая төгрөгийн акт төлсөн байна. Актын агуулга нь, ажилчдад 2020 оны амралтын мөнгө олгохдоо өмнөх оны амралтын мөнгийг давхардуулан олгосон зөрчил гаргасан байна. Энэ хүрээнд дээрх дүнг есдүгээр сарын 5-ны дотор Үндэсний аудитын газар төлөх актыг хүлээн авсан байна.

ТАВ: Гишүүн тус бүр 800 мянган төгрөгөөр торгон хувцас хийлгэж өмсжээ

Түүнчлэн 2020 оны долдугаар сард “Торго загвар” ХХК-д 7.2 сая төгрөг төлжээ. Энэ нь цэцийн гишүүдэд торгон өмсгөл захиалан оёулах агуулгатай бөгөөд хувцас тус бүрийг 800 мянган төгрөгөөр хийлгэсэн байна.

Онцолж харахад, “Торго загвар” ХХК нь НӨАТ төлөгч ААН биш гэдгийг гэрээндээ дурдаж өгсөн байх юм.

ДҮГНЭЛТИЙН ОРОНД: Үндсэн хуулийн цэц бол хууль өөрөө хууль зөрчсөн эсэхийг шалгадаг, ямар ч статусаас хараат бус дээд байгууллага. Иймд цэцийн гишүүд ч өндөр ёс суртахуунтай, түүнийгээ дагаад төрөөс нийгмийн өндөр хангамж ч хүртэх учиртай. Гэвч аудитын тайланд бүрдсэн дээрх шалтгаан, тээврийн зардлаа улсаас төлүүлдэг мөртлөө нэг жилийн дотор хоёр ч автомашин худалдан авсан зэрэг нь илүү зардал гэж харагдаж байна.

Төсвөөр туйлагч Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн Д.Солонго, Ш.Цогтоо нарын бүрэн эрхийн хугацаа дуусаад нэг жил өнгөрч байна. Тэгсэн ч тэд ажлаа хүлээлгэн өгөөгүй, оронд нь томилогдох эрхмүүдийн сонгон шалгаруулалтыг зарлалгүй саяхныг хүртэл явсныг төгсгөлд нь онцолъё.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-03-19 08:04

Пиздаанууд машинаар яадгийн. Хурааж ав. Бууд.

МУУ ХУЛГАЙЧУУД
МУУ ХУЛГАЙЧУУД
2021-03-19 09:50

ХУЛГАЙН МАФИ МОНГОЛЫН ТӨРИЙН ТОДОТГОЛТОЙ БҮХ БАЙГУУЛЛАГАД БҮХ ШАТАНД НЬ ҮҮРЛЭЖЭЭ

Иргэн
Иргэн
2021-03-19 10:00

Нөгөө, зартай Тэнгэрийн �######� ҮХЦ-ээс �######�аагүй, тэнд бүгээд л байгаа юм байна шүү дээ. Иймэрхүү нийгэмийн хог шаарууд тэнд хув�##�з шиг шигдчихээд байхад юун Үндсэн хуулиа тэд нараар хамга�##�уулах вэ?
Төрөөс зай болцгоогоод өгөөч. Сонсохоос зэвүү, дургүй хүрч байна

үүргэлээгүй байгаа зочин
үүргэлээгүй байгаа зочин
2021-03-19 10:02

Үндсэн хуулийн манаач маань өдөр сараа өнгөрөөж ядаж байгаа өвгөн сахиул болжээ. Буугуу тэврээд үүргэлж байхад нь сарампай хашааны завсараар хоол хайсан тэнэмэл золбин ноход чөлөөтэй орж гараад өвгөн сахиулын аяганы хийцээс долоож бор ходоодоо божийлгочихоод сарампай хашааны завсраар гараад явахад өвгөн сахиул үүргэлсээр л... Нэг толгой өндийлгөөд ийш тийш саравчилан харахаар нь нэг бүдүүн хөгшин хар банхар сахиулын оромжны үүдэн дээр ирээд хар хур гэхээд архирахаар аяганы хийцийг минь бүгдийг долоочиж магадгүй гээд оромжныхоо ха�##�гыг зөөлхөн хаагаад дахид үүрэглэв.

Иргэн
Иргэн
2021-03-19 11:01

ҮХЦ гэж билгийн нүд нь байтугай байг�##�ийн нүд нь юм харахаа байсан өвгөчүүл хормой хотны дон туссан Монголын нэр хүндийг дэлхийд гутаасан нөхдүүдээс с�##�ж болдоггүй юмуу . Насны хязгаарыг өөрчлөх хэрэгтэй одоо мэдлэг боловсролтой з�##�уучууд зөндөө болсон . Хөгшчүүлийн хоргодох байр юмуу

зочин
зочин
2021-03-19 11:18

Нөгөө өгзөг Одбаяр цэцээс гараагүй юм уу, энэ ҮХЦ чинь бас бузартцан газар бндөө, төрд их цэвэрлэгээ хийж бузар булайнуудыг төрөөс �######�уулах юмсан

зочин
зочин
2021-03-19 12:29

ҮХЦ-ийг ер нь бүрэн бүрэлдэхүүнээр нь л огцруулж өөрчилж байж сайжрах байх даа. Одоо Женког дахин нэр дэвших эрхтэй гэсэн шийдвэр гаргах гээд бэлдэж байна шүү дээ, энэ дуракууд.

Зочин
Зочин
2021-03-19 12:33

Үндсэн хуулийн цэц гэж шун�##�тнуудын цуглуулга юм уу? Ингэхгүй ээ

Цэцийн талаар
Цэцийн талаар
2021-03-19 14:13

Жарг�##�ын орон юмаа. Энд амрах эрхийн бичиг нь ямар үнэтэй юм бол??

Зочин
Зочин
2021-03-19 14:17

Өө арай дэндэж байнаа,хянадаг ш�##�гадаг газар байна уу,сар бүр 7-9 сая төгрөгийн унаа унадаг юм уу,өвгөн дарга мөнгөөр тоглож байна уу

Зочин
Зочин
2021-03-19 14:50

Үндсэн хуулийн цэцийг татан буулгах хэрэгтэй.Хамгийн муу ёрын газар чинь тэр.Өөрсдөө хууль зөрчинө.

Зочин
Зочин
2021-03-19 16:00

Хэнд хэрэггүй л�##�арууд

Зочин
Зочин
2021-03-19 16:45

Үнэтэй машинаар яадаг юм бэ прусс байхад хот дотор хавасаг шдээ. Төрийн байгууллагууд хот дотор жип авч унадгыг болиулаачээ

Зочин
Зочин
2021-03-19 17:11

Өөрийн гэсэн толгойгүй намын аялдан дагагч �##�иа с�##�бадай болсон новшнууд байх хэрэг байна уу.

ҮНЭН
ҮНЭН
2021-03-19 18:59

УВАЙГҮЙ ЛУЙВАРЧДЫГ БҮГДИЙГ НЬ БУУДАХ ХЭРЭГТЭЙ

зочин
зочин
2021-03-19 20:56

зууны манлай хулгайч нарын нэг хужаа цагааны нанзаддорж гэгч энд байдаг гээд бодохоор үнэхээр биш болсон газар, үндсэн хуулийг хамга�##�ах бус завхруулдаг газар хуулийг нь өөрчилж гишүүдийг нь бүх нийтийн сонгуулиар томилдог болмоор юм

Зочин
Зочин
2021-03-19 21:37

бүгд тэрбумтан байж яхсан дуу�####�ггүй шун�##� вэ

Зочин
Зочин
2021-03-21 02:52

Мань хондлой баатар дунд нь цохиж явах шив дээ

Холбоотой мэдээ

Back to top button