Нийгмийн
ТАНИЛЦ: III, IV сард нийлүүлэгдэх вакцины тоо хэмжээ
Манай улс ирэх сарын сүүлээр нийт 1.6 сая тун вакциныг таван өөр үйлдвэрлэгчээс хүлээн авах юм байна. Вакцин хүлээн авснаар нийслэлийн 1.5 сая иргэнд хангалттай тун бүхий вакцинтай болно гэдгийг УОК-ын Хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг онцолсон юм.

Дархлаажуулалтад хамрагдаж буй иргэдийг 30 минут хүлээлгэн, хариу урвал гарах, эсэхийг нь ажиглаж байна. Харин ирэх сард ажиглах хугацаа 30 минутаас буурах тул нэг өдөрт дархлаажуулалтад хамрагдах иргэдийн тоо 2-3 дахин өснө. Өдөрт 80 мянга хүртэл иргэдээ дархлаажуулахаар төлөвлөжээ.
Мөн тавдугаар сарын нэгнээс орон нутагт дархлаажуулалт эхэлнэ.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ямар удаан хөдөлж ядсан хүнд сурталтай дарганцрууд вэ?. Хурдан татаж аваач вакцинуудаа