Парис хотод гурав дахь давлагаанаас сэргийлж хөл хорио тогтоолоо

Франц улсад цар тахлын гурав дахь давлагаа эхлэхээс сэргийлж нийслэл Парис хотод нэг сарын турш хөл хорио тогтоосон байна. Мөн тус улс дахь 15 салбарын нэгжүүд баасан гарагийн шөнө дундаас эхэлж мөн адил хөл хорионы дэглэмийг баримтлах аж. Францын Ерөнхий сайд Жеан Кастекс одоогийн хөл хорио өмнөх шиг чанга байхгүй гэдгийг мэдэгдсэн байна.
Шинэ хөл хорионы дэглэмийн дор нэн чухал бус бизнесүүд хаах боловч сургууль үргэлжлэх аж. Мөн хүмүүс гэрийнхээ ойролцоо 10 км дотор дасгал хийхийг зөвшөөрчээ.
Өнгөрсөн 24 цагийн дотор Франц улсад шинээр 35 мянган тохиолдол бүртгэгдсэн бөгөөд ноён Кастекс тус улсад халдварын гурав дахь давлагаа эхлэх магадлал өндөр байна хэмээжээ.
Парис хотод нөхцөл байдал хүндэрч 1200 гаруй хүн эрчимт эмчилгээний тасагт хэвтэж байгаа аж. Энэ нь өнгөрсөн арван нэгдүгээр сард өрнөсөн халдварын хоёр дахь давлагааны оргил үеийнхээс их тоо юм.
Франц “AstraZeneсa” компанийн вакциныг дархлаажуулалтад ашиглахаа зогсоосон байсан. Тухайн үед авсан судалгаагаар Францчуудын 20 хувь нь “AstraZeneca”-ийн вакцин итгэдэг гэдгийг илрүүлсэн юм.
Европын эмийн агентлаг “AstraZeneca”-ийн вакциныг аюулгүй хэмээн мэдэгдэл хийсний дараа Франц тус компанийн вакциныг үргэлжлүүлэн ашиглах болжээ.
Эх сурвалж: BBC
Б.БУЯНДОРЖ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.