ВИДЕО КОНТЕНТНийгмийнЯрилцлага

АМЬДРАЛЫН НОМ | Лувсанцэрэнгийн Энх-Амгалан

Ном хэмээх зүйл амьдралынх нь салшгүй хэсэг болсон хүмүүс байдаг. Ийм хүмүүс иргэншсэн нийгмийн чухал эд эс болох номын соёлыг өөрөөсөө эхлүүлдэг гэдгээ тэр бүр анзаардаггүй. Ямар салбарт ажилладаг, ямар хүсэл эрмэлзлэлтэйгээсээ үл хамааран өнгөрсөн үед бүтээсэн оюуны өвийг ямагт хүндэлж, өөртөө нээхийг эрмэлздэгээрээ идэвхтэй уншигч хүмүүс нийгмийн оюун санааны гол хөдөлгүүр, өнгөрсөн болоод ирээдүй цагийн холбогчид байдаг. Чухам ийм холбогчдыг Эгүүр.мн сайт “Амьдралын ном” буландаа урьж байна.

Бид энэ удаа УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланг урилаа. Номын соёлтой, идэвхтэй уншигч хүмүүсийг уулзуулж, өнөөдрийн бие хүнийг нь бүтээлцсэн бүтээл туурвилын тухай ярилцах “Амьдралын ном” булан танд долоо хоног бүр өртөөчлөн хүрэх юм.

-АЛДАА ГАРГАСАН ХҮН Л АМЖИЛТАД ХҮРДЭГ-

-Таны амьдралд хамгийн хүчтэй нөлөөлсөн, “Амьдралын ном”-оо нэрлэ гэвэл ямар номыг нэрлэх вэ?

-Би гурван ном нэрлэмээр байна. Эхний ном бол “Бурхан багшийн сургаал”. МАХН-ын дарга Н.Энхбаяр гуай, Соёлын сайд байхдаа орчуулж байсан. Энэ номыг үргэлж эргүүлж хардаг. Нас ахих тусам л уншмаар бодогддог.

Дараагийн нэрлэх ном бол “Өөртөө туслах ухаан” гэх Шотландын зохиолч Самуэл Смайлсын бичсэн ном. Англи ном. Гэхдээ Япон хэл дээр орчуулагдаж, Японы хэд, хэдэн үеийн залуусыг хүн болгож, хүмүүжүүлсэн. Энэ номыг жилд нэг удаа заавал уншдаг. Хүүдээ, охиндоо ч гэсэн заавал энэ номыг уншаарай, өөрөөсөө битгий салгаарай гэж үргэлж захидаг. Тиймдээ залуучуудад бэлэг өгөхдөө энэ номыг сонгож, дурсгадаг. Эл номыг орчуулагч О.Жаргалсайхан монгол хэл рүү хөрвүүлсэн. Мөн  түүний орчуулсан “Эрдмийг эрхэмлэх ухаан” номыг их уншиж байгаа. Сүүлийн жилүүдэд уншиж буй, миний ширээний ном болсон.

Харин миний нэрлэх гурав дахь ном бол  Danil Coleman-ны “Emotional Intelligence”. Энэ номыг сүүлийн 5-6 жил уншиж байна. Ямар чанар хүнийг амжилтад хүргэдгийг тайлбарласан, амттай ном.  

-Амьдралд тань хүчтэй нөлөөлсөн эдгээр номтой хэзээ, хэрхэн танилцаж байсан бэ? 

-Би чинь хөдөө төрж, хөдөө дунд сургууль төгссөн хүүхэд. Гэр хороололд амьдарч байсан сувилагч, жолооч хоёрын хүүхэд. 11 хүүхэдтэй айлын 10 дахь хүүхэд нь. Намайг бага байхад, манай аймгийн номын сан гэж их сайхан номын сан байсан. Тэр номын сангаас л салдаггүй хүүхэд байлаа. Тухайн үед “Номын сайн нөхөр” гэж тодруулна. “Номын сайн нөхөр” болж байсан санагдаж байна.

Тухайн үед монгол хэл дээр сонгодог бүтээлүүд их орчуулагдаж гардаг байлаа. Том орчуулагчид томоохон сонгодог бүтээлүүдийг монгол хэл дээр орчуулж гаргаж байсан сайхан цаг үе. Одоо ч сонгодог бүтээлүүд дахин хэвлэгдэхэд гэмгүй л гэж боддог.

1987 онд би Мөрөн хотод Ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд Ленинградад таван жил сурсан. Тэнд яруу найрагч Ж.Болд-Эрдэнэ, гэрэл зурагчин Ц.Батзориг нартай хамт оюутан болж очсон. Нэг өрөөнд амьдрах хувь тохиож байлаа. Тэд ном их уншдаг залуус байсан. Тэдний нөлөөн дор, дээрх номуудтай танилцаж, оюутан ахуйдаа уншиж байлаа.

“Өөртөө туслах ухаан”-ыг анх орос хэл дээр, дараа нь англи хэл дээр уншиж байсан. Харин эх хэл дээрээ О.Жаргалсайхан гуайн орчуулгаар уншсан. Их сайн орчуулгатай.

Энэ ном юугаараа хүмүүсийн сэтгэлийг татаад байдаг юм бэ гэхээр яавал хүн амжилтад хүрдэг юм бэ гэдэг философийг тайлбарласан. Мөн залхуурал, амиа бодсон зан чанар л хүнийг эвддэг гэдгийг тайлбарласан ном. Залуучууд амжилтад хурдан хүрэх хүсэлтэй байдаг. Гэхдээ амжилт гэдэг нэг өдөр ирдэггүй. Олон жил, тэсвэр тэвчээр шаарддаг. Ер нь алдаа гаргасан хүн л амжилтад хүрдэг шүү дээ. Алдаа гаргахгүй, айгаад ичээд байвал хэзээ ч амжилтад хүрэхгүй.

Хүн хийж байгаа зүйлдээ хамгийн багадаа 10 мянга орчим цаг зарцуулж байж, тухайн салбартаа амжилтад хүрдэг гэсэн судалгаа, тооцооллууд ч байдаг юм билээ. Түүн шиг чиний амьдрал бусдаас хамааралгүй, бүх хувь заяа чинь чиний гарт байдаг гэсэн санааг өөртөө нэвт шингээсэн тул эл номыг жилд нэг удаа уншиж, эрч хүч авдаг. Надад хамгийн их нөлөөлдөг ном.

Харин Боловсролын сайд болсноосоо хойш боловсролын чиглэлээр гарч буй номуудыг түлхүү уншиж байна. Тэр тусмаа боловсролоороо тэргүүлж байгаа, хөгжлөөрөө тэргүүлж байгаа улс орнууд боловсролдоо ямар, ямар шинэчлэлүүдийг хийж байсныг судлан, уншиж байгаа.

-НОМЫГ ХҮНИЙ АМНААС СОНСОХ БИШ, УНШИХ НЬ ИЛҮҮ АМТТАЙ БАЙДАГ-

-Эдгээр ном таны оюун санааны амьдралд юу өгсөн бэ?

-Намайг өдий зэрэгтэй, өнөөдрийн бие хүн болгосон болов уу. Одоо би өөрийгөө амжилтад хүрсэн хүн гэж хэлж болох байх. /инээв/ Өөрийгөө бүрэн дүүрэн төлөвшчихсөн хүн гэж хэлэхгүй ээ. Хүн болгон л насаараа суралцаж, насаараа хичээдэг шүү дээ.

-Амьдралын номоосоо хүмүүст уншуулчих юмсан гэж боддог хэсгээс эшлээч?

-Онцолсон номуудаасаа би асар их эрч хүч авдаг. Тиймдээ ч “Өөртөө туслах ухаан” номыг тэр чигт нь онцолмоор байна. Гэхдээ заавал унших ёстой хэд, хэдэн бүлэг бий. “Өөрийгөө боловсруулахуй”, “Зориг”, “Тэвчээр” гэсэн гурван бүлэг их сайхан.  Залуусыг заавал уншаасай гэж хүсэх байна. Номыг хүний амнаас сонсох биш, унших нь илүү амттай байдаг шүү дээ.

-Энэ булан цааш өртөөчлөн үргэлжлэх юм. Та дараагийн зочныг урина уу. Яагаад урих болсон шалтгаанаа хэлбэл манай уншигчдад илүү сонирхолтой байх?

-Датаком ХХК-ийн үүсгэн байгуулагч Д.Энхбатыг уримаар байна. Энэ хүн ямар ном уншиж, цэнэглэгддэгийг Монголын ард түмэн, тэр тусмаа залуучууд сонсоосой гэж хүсэж байна. Сонирхолтой байх болов уу гэж бодож байна. Бид өчнөөн жил Монгол яагаад хөгжиж чадахгүй байгаа юм гэдэг асуултад хариулт эрээд л яваа шүү дээ. Тэр ч утгаараа Д.Энхбатыг урьж байгаа юм.


ӨМНӨХ КОНТЕНТ:  Б. ИЧИНХОРЛОО

Энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-03-21 18:43

Царайны сайхнаар цай сүүлэхгүй ээ....Зөв хандлагатай, мэдлэг боловсролтой эрхэм. Амжилт хүсье.

Amjilt saiddaa
Amjilt saiddaa
2021-03-21 20:23

Mundag saiddaa amjilt, bolovsroliin yaamnii Olon gajuudliig zasaj, mash sain chigluulj bgaa.
Bolovsroliin yaamniihan ugaasaa chadvar muutai, sul , avilgal ihtei salbar bolhoor hugatsaa heregtei.

Зочин
Зочин
2021-03-22 16:50

Мундаг сайддаа ажлын өндөр амжилт,эрүүл энхийг хүсэн ерөөе.
Манай боловсорлын с�##�барт ийм сайд тун ч хэрэгтэй байгаа юм

Зочин
Зочин
2021-04-03 15:57

Эрдэмт хүн даруу. Агуу яум энгийнээс

Холбоотой мэдээ

Back to top button