Сурвалжилга, НийтлэлУЛС ТӨР

ТОЙМ: Ерөнхийлөгч дахиад л “62-дуулж”, Ж.Эрдэнэбат ЭРГЭЖ ИРЭВ

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын хаврын ээлжит чуулган нээж, Ж.Эрдэнэбат гишүүний тангараг өргөлөө. АНУ-д суугаа бүрэн эрхт элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах эсэх асуудал сөхөгдөж, МАН олонх парламент асуудалд нэлээд улс төржиж хандав.

Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуулийн товыг хойшлуулах саналыг УИХ хэлэлцэн дэмжсэнээр Н.Энхбаяр МАН-тай ямар тохироо хийсэн нь анхаарал татаж эхэллээ. Мэдээж АН-ын даргын учир нь үл олдох сонгууль үргэлжилсээр.

Тойм хүргэж байна.


НЭГ: Ё.Отгонбаярыг яагаад эгүүлэн татах ёстой гэж

Ерөнхийлөгчийн сонгууль ойртох тусам ард түмний амьдралд ашиг тусгүй улс төржилтүүд газар авсаар. Тэдгээрийн хүрээнд Ерөнхийлөгч болон МАН талууд нэг хүнээ нөгөө хүнээр барьцаалдах болоод буй. Бүр тодруулбал, ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Гансүхийг чөлөөл гэвүүт АНУ-д суугаа бүрэн эрхт элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн тат гэсэн харилцан процесс өрнөсөн.

А.Гансүхийг чөлөөлөх эсэх асуудлыг ҮАБЗ хэлэлцэнэ, харин зөвлөл У.Хүрэлсүхийг огцорсноос хойш ганц ч удаа хуралдаагүй. Төрийн гурван өндөрлөг нь нүүр, нүүрээ харан уулзахаа байгаад удаж байна. Харин Ё.Отгонбаярын асуудлыг УИХ-ын чуулган пүрэв гаргийн хуралдаанаараа хэлэлцлээ.

Ё.Отгонбаяр нь тохироогоор томилогддог МАН-ын өвгөн сайд нарын нэг тул тийм ч амархан буучихгүй. Мөн сайн дипломат гэж ч үнэлэгддэг. Харин Ерөнхийлөгчийн зүгээс түүнийг элчин сайдаар ажиллахдаа ноолуурын асуудлаар нэг ч удаа хэлэлцээр хийсэнгүй гэдэг эс үйлдэхүйн шалтгаанаар эгүүлэн татах хэрэгтэй гэж үзсэн. Ерөнхийлөгч өөрөө АНУ-д уг асуудлын эхлэлийг тавин айлчилж, Дональд Трамптай гар барьсан.

Харин уг шалтгааныг нь хөндөж ярьсан УИХ-ын гишүүн байсангүй. Ё.Отгонбаярт холбогдох хэд хэдэн захидал, мэдээллүүд задраад буйг л ярьж, өмөөрцгөөв. “Би хүртэл элчин сайдаар цохолт хийлгүүлж сургуульд явж байсан” гэж улайх хүртэл чичирч Ё.Отгонбаярыг хамгаалав. Түүнчлэн “Элчин сайдын компьютерээс яагаад мэдээлэл алдагдаад байна вэ. Дотроосоо юм биш биз дээ?” гэж голч сэдвийг гуйвуулан, эсрэг сум шидэцгээж байлаа.

Ингээд ноолуурын асуудлаар яагаад нэг ч алхам хийсэнгүй вэ гэдгийг нь хэн ч ярилгүйгээр санал хурааж, Ё.Отгонбаярыг эгүүлэн татахыг дэмжсэнгүй. Аргагүй л МАН олонх юм.


ХОЁР: Нөхөн сонгууль хойшлохыг Н.Энхбаяр мэдэж байсан уу

Гуравдугаар сарын 18-нд УИХ Төрийн байгуулалтын байнгын хорооны саналыг хэлэлцээд Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуулийг аравдугаар сарын 10-нд товлолоо.

Сонгинохайрхан дүүргээс УИХ-д сонгогдсон Д.Сумъябазаар Нийслэлийн Засаг дарга болсон тул парламентад нэг суудал онгойчхоод байгаа. Тус дүүргийн иргэд гурав биш хоёр төлөөлөгчтэй дөрвөн жилийн нэгийг нь бараг үдээд дуусаж буй. Иймд тус дүүрэгт явуулах нөхөн сонгуулийг Ерөнхийлөгчийн сонгуультай нэг өдөр буюу зургадугаар сарын 9-нд явуулахаар баталсан байдаг.

Гэвч ийн аравдугаар сарын 10 болгон хойшлуулчихлаа.

Үүн дээр МАН, МАХН-тай хүч хавсарч Ерөнхийлөгчийн сонгуульд орно, хариуд нь Н.Энхбаяр хүү Э.Батшугараа СХД-ээс УИХ-ын гишүүн болгох болзол тавьсан гэдэг нюанс яригдаж байгаа юм. Сонирхолтой нь, Н.Энхбаяр С.Ганбаатарыг “бухсан” мэдэгдэл хийсэн өдрөө буюу үүний өмнөх долоо хоногт, Миний хүү өөрөө бие даасан хүн. Мэддэг, чаддаг юм байгаа бол байгаа, байхгүй бол байхгүй гэдгийг нь ард түмэн харж байгаа. Тэгээд ч нөхөн сонгууль хэзээ ч болох юм, арваннэгдүгээр сард ч болох юм шиг яригдаад, учир нь олдохгүй байна гэж ярьсан. Үүнийг нь тов тогтчихоод байхад хэргээр мэдэн будиллаа гэж харсан.

Гэтэл түүний мэдэн будилсан ярианы дагуу нөхөн сонгуулийн тов хойшилсон нь асуудал МАН, МАХН-ы нэгдэл дотор яригдсан байсныг харуулж байна. Санал гаргасан тал бол хоёр өөр сонгууль нэг дор явуулахад зохион байгуулалтын болон техникийн бэрхшээлүүд учирна гэдэг тайлбарыг өгч буй. Энэ бол мэдээж шалтаг.

Н.Энхбаярын хувьд хоёр нам нэгдэх асуудал дээр нэр нүүрээ худалдан идчихээд буй. Намынх нь нүүрийг тахалж ирсэн С.Ганбаатарыг Ерөнхийлөгчтэй нааж, сонгуульд дэвшүүлэхгүй гэж мэдэгдээд буй. Тэгэхээр асуудалд ул суурьтай, нарийн тохирооны дагуу хандаж байгаа нь ойлгомжтой. Ерөнхийлөгч тодорсны дараа нөхөн сонгууль явуулах нь олны анхааралд улам л ил хэлэлцэгдэх хувилбар.

Магадгүй Ерөнхийлөгчийн сонгуульд МАН, МАХН нэгдэн ялалт байгуулах эсэхийг харзнах, чадахгүй бол нөхөн сонгуульд тэд өөрсдийн хүнээ зүтгүүлнэ гэж тохирсон байж болох. Харин оронд нь Н.Энхбаяр хоёр ч сайдын суудал нэхэж буй нь хөшигний ард яригдсан.

Нэг зүйл тодорхой байгаа нь, Н.Энхбаяр нөхөн сонгууль дээр нэг их төвлөрч хэлэлцээр хийгээгүй бололтой.


ГУРАВ: Хорих ангиас УИХ-ын танхим руу

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат пүрэв гаргийн чуулганы хуралдаанаар тангараг өргөлөө. Хэргийг нь Улсын дээд шүүх хэлэлцээд прокурорт буцаасан тул Ж.Эрдэнэбат ялтан биш шалгагдаж буй этгээд л болж хувирсан. Иймд гишүүний тангараг өргөхөд харшлах зүйлгүй гэж хуульчид тайлбарлаж буй.

Ерөнхийлөгч Х.Баттулга түүнийг тангараг өргөхөөс өмнө “Ж.Эрдэнэбат аа, хэргээ нэг тийш нь болгож шийдүүлчхээд ингэвэл яасан юм бэ. Тэртэй тэргүй энэ УИХ-ын гишүүдийн тал нь гэмт хэрэгтнүүд” гэж хий ч гэлээ үг хаясан. Ё.Отгонбаярыг эгүүлэн татах асуудлыг чуулган дэмжээгүй тул хариуд нь Ж.Эрдэнэбатыг жаахан боох гэж үзсэн нь энэ. Ерөнхийлөгч санал хэллээ гээд тангараг өргөх ёслол хойшлохгүй тул болох зүйл болдгоороо, МАН-ын дэглэлтээр л өрнөв.

Ж.Эрдэнэбат нь Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч байх хугацаандаа Тост, тосонбумын нурууны хамгаалалтын бүсэд багтсан “Улаансайр-1” талбайн тусгай зөвшөөрлийг цуцалж, “Улаан сайр-2 ” талбайг шинээр олгох зөвшөөрлийг өгсөн байдаг. Улмаар шинээр олгосон “Улаан сайр-2 ” талбайгаа гурван сарын дараа 5 сая төгрөгөөр худалдан авч, өөрийн сайн найз “Алтай констракш ”-ны Х.Бат-Эрдэнэд 1 сая төгрөгөөр зарсан. Газрын үнэлгээ ямар байгааг дээр, дооргүй бүгд мэднэ. Гэтэл хэвлийдээ ашигт малтмалтай 1463 га талбайн лицензийг 5 сая төгрөгөөр худалдаж аваад, “найз”-даа ганцхан саяар зарсан нь анхаарал татдаг.

Түүний хэрэг шалгагдаж буй. А.Адъяасүрэн гишүүн шиг хэргийн материалтайгаа танилцахгүй гөжөөд суучихвал гэмгүй гүлдийсээр л байх болов уу. Харилцан барьцаалддаг шинэ технологийнх нь дагуу бол Ж.Эрдэнбатыг их оролдвол МАН тал А.Адъяасүрэнгийн хэргийг сөхөх ч боломжтой. Харилцан сөхөлцөөд энэ хоёр хүнийхээ гэм бурууг шүүлгэж, нэг тийш нь болгочихвол ард түмэнд л тустай юм.


ДӨРӨВ: АН-ын даргын хоёр дахь сонгууль зарлагдав

Энэ бүхний дэргэдүүр Ардчилсан нам даргаа сонгох гээд хоёр талд ухандаж өгч байна. Хэвлэлийн ажилтнууд нь тоох ч зүйлгүй “Энэ чинь С.Эрдэнийн талын сонгууль байхгүй юу, бид болохоор Ц.Тувааных” гэж хариулдаг ийм л нөхцөл байдал үргэлжилсээр буй.

Ц.Тувааны гэгдэж буй сонгууль аль эрт эхэлж, О.Цогтгэрэл, С.Эрдэнэболд, О.Амартүвшин, Д.Пүрэвдаваа нар ганган сурталчилгаагаа хийгээд явж буй. Гэтэл хасагдчихлаа гэж уйлан дуугарсан Ц.Оюунгэрэл, М.Тулгат нар С.Эрдэнийн гэгдэх өөр нэгэн сонгуульд нэр дэвшлээ хэмээлээ.

Нийслэлийн Ардчилсан намын даргаар бол Э.Бат-Үүл ногоон гэрлээр томилогдсон. Хоёрхон хүн өрсөлдсөн уг сонгууль угаас Э.Бат-Үүлийг томилуулахаар зохиомжлогдсон мэт өрнөөд дууссан.

Харин одоо хоёр талд хоёр АН-ын дарга тодорчихоор хэн нь тамга, тэмдгээ авах вэ гэдэг асуудал үүснэ. Тамга бол одоо Ц.Туваанд явж байдаг. Ц.Тувааны талын АН-ын дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал “Манайхаар сонгогдсон хүн л жинхэнэ дарга болно” гэж мэдэгдсэн.

Нэгэнд нь О.Цогтгэрэл, нөгөөд нь М.Тулгат гарах л нюанс харагдаж буй. Ерөнхийлөгч хэр хүчтэй байхаас л шалтгаалах болов уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ха хаа хаа
Ха хаа хаа
2021-03-20 11:58

Хулгайч хужаа ялаа эдлэх ёстой.Ард түмэн дийлнээ харж л байгаарай.Ялаа эдлэх л ёстой.Хулгайч тэ шоронд л байх ёстой.Ц.Нямдорж гуай хэлж бсан.Мундаг хүн

Tsogoo
Tsogoo
2021-03-20 14:09

MAN ch ih danhalzaj bna daa arai heternee ard tumen medne shuu aytaihan l bgaa saidaa hajuugaar n Enkhbayr yu be noyon urbaach nohoi sharbaach gej

иргэн
иргэн
2021-03-20 14:25

Ерөнхийлөгч Баттулга МАН-ынханыг Гоё чадсаан Өөрийн биеэр УИХ-ын танхимд орж ирж Улсаа төлөөлж ажиллаж чадахгүй байгаа Отгонбаярыгаа эргүүлж татаа Хэрэг нь эцэслэн шийдэгдэггүй байгаа Эрдэнэбатыг Тангарагаа өргөхөө түр азнаа гэж зөвлөөд Сонгууль ойртож байхад гээд МАН-ынханд Битүүхэн хэлж Анхааруулаад байхад МАН тас Гүрийж Эрдэнэбатынхаа тангаргийн нь өргүүлж Отгонбаярыгаа авч үлдээд Иргэд олон түмэнд МАН-ыг Хара�##�гуулж муухай харагдуулчихаж байгаа юм Бүхэл бүтэн Улс төрийн нэг том хүчин Нам Намын бүлэг байж нэг Хүнд чадуулж Ухаанаа ур�##�дуулж чадахгүй байж Элдвээр муу хэлж Гүтгэж гүжирдэхийн нь яана МАН Ерөнхийлөгч Дайрч давшлах тусам Ерөнхийлөгчийг улам хурц�##�ж Өнгө оруулаад Нэр хүндий нь өсгөөд байгаагаа мэддэггүй М�##�нууд МАН-ынхан

зочин
зочин
2021-03-20 17:08

МАН өөрийгөө хорлож болмооргүй. Том зорилгоо бодох чадваргүй гэж үү. Арайч дээ.

Зочин
Зочин
2021-03-20 21:04

Монголчууд цөөхүүлээ нэгийгээ бүү муул�##�даа эвтэй байв�##� хүчтэй

Зочин
Зочин
2021-03-20 21:44

Бурхан минь МАН ыг сонгодог хүмүүсийг гэгээрүүлж хайрла. МАН хороо дүүрэг гээд бүх нэгжүүдийг гөлөг тэжээх төдий мөнгөний схем байгуулан сан�##� худ�##�даж авсаар, одоо бүүр биднийг хэн яадийн гэсэн шинжтэй улайрч гүйцлээ

зочин
зочин
2021-03-21 23:18

Хэрэшт ш�##�гагдаж байна гэвэл сэжэгтэн шоронд ял эдэлсэн бол ялтан гэдэг биздээ. Энэ хүн чинь сэжигттэн байхдаа ял эдэлсэн юм уу. Хэлмэгдсэн юм биш үү энэ хужакстан чинь.

Амартүвшин
Амартүвшин
2021-03-24 19:29

Сэлэнгэчүүд шударга сонголт хийсэн. т�##�архаж байна. Эрдэнэбат гишүүн тангараг өргөх нь зөв ш дээ. Дэмжиж байна. Харин Баттулгын ёс зүйгүй хачин аварт үнэнээсээ дургүй хүрсэн. Ийм Ерөнхийлөгч гэж байдаг юм уу Больсон нь дээр

Холбоотой мэдээ

Back to top button