НИЙГЭМ

Явган хүний замыг хааж барьсан хашаануудыг буулгаж, чөлөөлнө

Иргэдийн зорчих хөдөлгөөнд саад учруулж байгаа зөвшөөрөлгүй хашаа, өргөтгөл зэргийг буулгах арга  хэмжээ авна гэдгийн албаныхан мэдэгдлээ. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар үүрэг, чиглэл өгсний дагуу Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн Баянзүрх дүүргийн VI хороонд ажиллаж,  явган хүний зам хааж барьсан хашаа, хайсыг буулгах талаар холбогдох албаныхантай уулзаж, санал солилцлоо.

Нийтийн эрх ашгийг хамгийн түрүүнд тавих ёстой. Хэрвээ иргэдийн эрх ашгийг зөрчсөн бол хууль, дүрмээ биелүүлэх шаардлагатай.

Тухайлбал, дүрэм журам, стандартыг сайжруулах, газрын гэрээнд үүрэг, хариуцлагыг илүү тодорхой болгох, хотын өнгө үзэмжийг сайжруулах, иргэд, аж ахуйн нэгжүүдийн эрх ашгийг хөндөхгүйгээр шаардлага тавихталаар албаныхан хэлж байна.

Улаанбаатар хотод сургууль, цэцэрлэг, эмнэлэг, тусгай болон онцгой объект зэрэг 16 төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага стандартын хашаа барих зөвшөөрөлтэй байдаг аж. Гэтэл зарим аж ахуйн нэгж зөвшөөрөлгүйгээр явган хүний зам дээр хашаа барьсаар байгаа юм. Энэ нь иргэдийн зорчих хөдөлгөөнд саад учруулж байна.

Энэ талаар Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын дарга С.Төмөрдулам “Дөрвөн төрлийн тусгаарлах хайс байдаг. Үүнд стандарт гэж бий. Явган хүний замыг авто замаас тусгаарлах амьд хайс гэж байдаг. Үүнийг хийж иргэдийн аюулгүй зорчих хөдөлгөөнийг хангах ёстой. Тиймээс нийгмийн хариуцлагын хүрээндээ иргэн, аж ахуйн нэгжүүд стандартын бус, хууль зөрчсөн хашаа, хайснуудаа буулгаж, иргэддээ аюулгүй зорчих боломжийг бий болгож өгөхийг уриалж байна” гэлээ.

Харин Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн “Нийтийн эрх ашгийг хамгийн түрүүнд тавих ёстой. Хэрвээ иргэдийн эрх ашгийг зөрчсөн бол хууль, дүрмээ биелүүлэх шаардлагатай. Эхний ээлжинд иргэдийн зорчих хөдөлгөөнд саад учруулж байгаа зөвшөөрөлгүй хашаа, өргөтгөл зэргийг буулгах арга  хэмжээ авна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

  1. Ёстой зөв. Хотын забараагүй олон хашаануудад дүрэм гаргаж ########шгүй байх хашааг нь намхандуу байлгамаар бна. Аль нэгэн газар очиход хашааны ха####га 3ш байхад 1 нь онгойдог 2 нь огт онгойлгодоггүй бдаг. Замын булан тохойд харагдац хаасан блокон хана хашаануудыг буулгаж эвтэйхэн болгомоор бна. Явган зам гарц дээр өндөр бродр, өндөр траншейны таг, төмөр шонгийн үлдэгдэл ёзоор үлдсэн гэх мэт янз####маар юм байдаг иймд явган замын хог шүүрдэлт биш засвар янзл####тын баг байнга ажиллуулж янз####даг болмоор бна. Явган ####хдаг хүмүүс андахгүй хэлнэ.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button