УЛС ТӨР

С.Одонтуяа: Хууль хяналтынхан хээр хөдөө биш төрийн ордонд гарсан хэргийг илрүүлж чадахгүй байна

УИХ-ын гишүүн С.Одонтуяа мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Г.Батхүү агсны хүүхдүүд болон өмгөөлөгч нь хэвлэлийн хурал хийж байсан. Хурлаар шинжилгээний дүн буруу гарсан, гар утасны  мэдээллийг устгасан гэсэн асуудал ярьсан. Мөн талийгаачийг MRI шинжилгээнд оруул гэхэд хүлээж аваагүй гэсэн гомдол ярьсан хэвлэлийн хурлын дараа өмгөөлөгчийг нь мөрдөн байцаалтын нууц задалсан хэргээр ял сонсгосон байдаг.

Тиймээс энэ хэргийг учир битүүлгээр битгий хаагаач гэдгийг хариуцлагатайгаар хэлж байна. хөдөө хээр газар биш тусгай хамгаалалттай төрийн ордонд гарсан хэргийг илрүүлж чадахгүй байна гэдэг хууль хяналтын байгууллагынхан ажлаа хийж чадаж байгаа эсэх эргэлзээ төрүүлж байна.

Сонгууль болгоны өмнө гарч ирээд С.Зориг агсны хэргээр шоу хийдэг биш өнөөдөр энэ хэргийг нэг тийш нь  мухарлаж эзэн холбогдогчийг нь тогтоох нь зүйтэй гэж үзэж байна.

Төрийн албан хаагч хариуцсан ажлаа хариуцлагатай хийхийг шаардаж байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button