Нийгмийн

Өвөрхангайн Хужирт сумаас орох, гарах хөдөлгөөн хязгаарлажээ

Гуравдугаар сарын 21-22-нд шилжих шөнө Өвөрхангай аймгаас Увс аймагт очсон нэг иргэний түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг гарчээ.

Тухайн иргэн нь гэр бүлээрээ Өвөрхангай аймгийн “Сэмжид Хужирт” рашаан сувилалд амраад гэртээ ирсэн байна. Түүнийг болон ойрын хавьтал болох таван иргэнийг Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт тусгаарласан бөгөөд сорьцыг баталгаажуулахаар Ховд аймаг руу явуулж буй аж. РСR шинжилгээний хариу өнөө шөнө гарах юм байна.  

Харин Өвөрхангай аймгийн Хужирт сумын Онцгой комисс сэжигтэй тохиолдлын хавьтлууд, явсан маршрутыг тогтоохоор ажиллаж байгаа аж.  Мөн сумын төвөөс орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлаж, суманд үйл ажиллагаа явуулж байгаа эмнэлэг, эмийн сан, ус түгээх цэгээс бусад төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын үйл ажиллагааг түр зогсоох шийдвэрийг гаргажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button