Нийгмийн

Шуурганд сүйдсэн сумын түргэний тэргийг сайн дураараа будаж өгчээ

Байгалийн гамшигт үзэгдлийн үеэр Увс аймгийн Өндөрхангай сумын Эрүүл мэндийн төвд жирэмсэн эх дотуур цус алдаж биеийн байдал хүндэрсэн гэсэн дуудлага иржээ. Дуудлагын дагуу Эх барих эмэгтэйчүүдийн эмч Л.Солонго ахлагчтай мэс заслын багийн хамт олон амь насаа үл хайхран, гамшигт үзэгдлийг сөрөн ирж яаралтай тусламж үзүүлж эхийн амь насыг аварсан байна.

Тэднийг Өндөрхангай суманд очих зам зуурт хүчтэй шуурганы улмаас машины цонхнууд нь хагарч, машин чулуунд зурагдсан байсан. Харин дуудлагад явсан уг машиныг Э.Алтанзул хэмээх залуу үнэгүй будаж, өгчээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-03-22 14:22

Ийм л сайхан сэтгэлтэй ард түмэн юм байгаамдаа уул нь

Холбоотой мэдээ

Back to top button