Орон нутаг

Хайрцагнаасaa гарч СЭТГЭЖ чаддаг болжээ

Увс аймгийн Наранбулаг суманд түр амрах зогсоол шинээр барьж, орон нутагт нь хүлээлгэн өгсөнтэй таарлаа. Үзлээ, харлаа, сонирхлоо. “IMFORMATION CENTER” гээд гадны улс оронд байдаг даа. Яг л түүн шиг юм. Сум, орон нутгийнхаа газар зүйн онцлог, үүх, түүх, соёлын дурсгалт газраа бүгдийг нь багтаасан иж бүрэн танилцуулга нь байна.

Наранбулаг сумыг хэзээ, хэрхэн үүсгэн байгуулсан, бусдаасаа ямар ялгаатай, яагаад зорих ёстой, юуг үзэж, харах боломжтой вэ? гээд хэрэгтэй байж болох бүх мэдээлэл байна. Дан ганц Монголоор биш англи хувилбараар хийж, зэрэгцүүлж тавьсан нь шинэлэг санагдлаа. Үүнийг “Жамбал сан”-гаас энэхүү бүтээн байгуулалтыг өөрсдийн хөрөнгөөр хийжээ.. Жамбал нь Наранбулаг сумын уугуул, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын аав юм билээ.

Өөрөө ч нийгмийн сүлжээгээр энэ тухайгаа хэлсэн. Аавынхаа төрж, өссөн төрөлх нутаг оронд нь үлдэцтэй, олон жилийн настай хөрөнгө оруулалт хийж. Манайхан л болсон хойно аливаа асуудлыг ухаж ойлгохоос илүүтэй улс төржүүлж, харддаг болсон цагт ийм тайлбар давхар хийх нь зүй. За тэр ч яах вэ. Хүсвэл албан ёсны хаягтаа байршуулсан видеоноос энэ талын мэдээллийг авч бас нягталж болно. Магадгүй Монгол Улсын аялал жуулчлалын салбарын бодлого, түүнд зарцуулдаг төсвийн үр ашгийн сул талыг бэлхнээ харууллаа гэхэд болно.

            Уг нь 21 аймагтайгаа автозамаар холбогдсон нь үнэн л юм бол иймэрхүү түр амрах цэгүүдийг олноор байгуулах ёстой. Бүр болохгүй бол жишиг болохуйц бэлэн загвар нь энд, Наранбулаг суманд байна.

Хайрцагнаасаа гарч сэтгэж чадаж байна!

Яг үнэндээ Засгийн газраас Монгол Улсыг сурталчлах нэрийн дор өнгөрсөн хугацаанд хэчнээн тэрбум төгрөгийг гадагшаа урсгав. Үр дүнд нь 21 аймаг, 330 сум нь өнөөх л бахь байдгаараа “Угтах хаалга”-наас өөр хөгжилгүй суугаа нь гашуун үнэн, бидний бодит төрх болсоор удлаа. Өөрөөр хэлбэл, 21 аймгийг холбосон автозам дагуух бэлээхэн сүлжээ нь байхад “Угтах хаалга”-аараа өөр хоорондоо өрсөлдөж, уралдах биш гаднын жуулчид, дотоодын аялагчдадаа зориулсан ийм дэд бүтцийг илүү олныг барьж байгуулмаар байна. Ядаж л орон нутгийнхаа онцлог, байгалийн дурсгалт газрын мэдээллийг илүү цэгцтэй, ойлгомжтой, бүтээлчээр сурталчилдаг болбол зориод ирж байгаа хүмүүстээ ч хэрэгтэй, сум, орон нутгийн амьжиргаанд ч дэмтэй юм аа.

Уг нь Монгол Улс чинь Соёлын болон Байгаль орчны асуудал эрхэлсэн яамтай биз дээ. Энэ олон жил юу санаачилж, яаж гийгүүлсэн болохоороо ийм анзааны бүтээн байгуулалтыг хийж чадахгүй өдийг хүрсэн нь гайхмаар шүү. Хэлбэр хөөцөлдсөн цементэн хаалга биш, хүндээ хэрэгтэй түр амрах зогсоол олныг бариад эхэлбэл тэр чинь л томоохон сурталчилгаа болохоор байна даа. Монголын аялал жуулчлалын соёл ч, замын аюулгүй байдал ч шал өөр түвшинд очих шүү.

Агаарын юм ярьж асуудлыг аргацааж суухаар амьдралд дэмтэй, бодитой, үр дүнтэй иймэрхүү ажил л Монгол Улсад ус, агаар мэт хэрэгтэй байна даа.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
47 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Одоо иргэд нь өөрсдөө ухамсартай байгаад, хог хаяхгүй, элдэв хачин нэр дүрс будаж сийлэхгүй, арчилгаагаа хийгээд л байвал сайхансан.

Зочин
Зочин
Reply to  Зочин

360 шахам сум, суурин газар бүр өөр өөрсдийн “согтуу толгой”-нуудаа янзлая, тохижуульяа гсн үг юмуудаа, болтугай болтугай…..

Зочин
Зочин

Орчин үеийн ямар гоё шийдэлтэй юмбэ.

Зочин
Зочин

Иймэрхүү бодит хэрэгцээтэй бүтээн байгуулалт орон нутагт их хэрэгтэй санагдлаа. Замын хажууд түр амарч тухлаад тухайн газрынхаа түүх соёл, байгалийн онцлогийг нэг дороос мэдэх боломжтой болсон нь их зөв санаа байна

Зочин
Зочин

Угтах хаалга барихаас илүү аялагч хүн буугаад амрах, мэдээлэл авах, зураг авах боломжтой газар байгуулбал илүү үр дүнтэй юм шиг санагддаг. Наранбулагийн энэ санаа бусад суманд жишиг болоосой

Зочин
Зочин

Ийм ажлыг хараад сайхан санагдлаа. Хэдэн жил болоод хуучрах цементэн хаалга биш олон жил ашиглагдах, аялагчдад хэрэгтэй зүйл хийсэн байна гэдэг нь хамгийн зөв хөрөнгө оруулалт гэж бодож байна

Зочин
Зочин

Ene chin harin heregtei ajil bolj dee. Zam daguu yavj baihad tur amrah gazar oldohgui hetsuu baidag shuu, bas tuhain nutgiin tuuh soyoloo medeh bolomjtoi bolson ni ih zuv sanagdlaa

Зочин
Зочин

Манай аймаг сум бүр өөр өөрийн гэсэн онцлогтой шүү дээ. Тэрийгээ ингэж нэг дор цэгцтэй танилцуулдаг бол дотоодын аялагчид ч хаашаа очихоо мэддэг болно, орон нутгийн жижиг бизнесүүдэд ч хэрэгтэй

Зочин
Зочин

Iim zuil busad sumand ch bas olnooroo baigaasai. Ayald yavj baihad zamdaa amrah, hool undaa ideh, nutgiin tuhai medeelel avah gazar dutmag baidag ni unen shuu

Зочин
Зочин

Манайхан нэг их том том зүйл ярихаасаа өмнө ийм жижиг боловч бодит хэрэгтэй ажлуудаа олшруулах хэрэгтэй юм шиг ээ. Аялагч хүн ирээд тухтай амрах нь өөрөө тухайн газрын сурталчилгаа болно

Зочин
Зочин

Mongol oron nutag bolgon oor ooriin ontslogtoi. Ter buhniig zugeer neg haalga tavij bish iim heregtei baiguulamjaar taniltsuulj chaddag bol juilchlal ch bas oor bolno doo gej bodoj baina

Зочин
Зочин

Ene bol zugeer neg neg hunii ashig bish olon jil ashiglagdah zuil yum baina. Huuhedtei ayalj yavahad zamdaa tur amrah gazar mash heregtei baidag, busad gazar ch ingej hiigeesei

Зочин
Зочин

Нэг их сүртэй зүйл биш юм шиг мөртлөө яг амьдрал дээр хэрэгтэй зүйл байна. Замын дагуу ийм цэг олон байвал хол замд явж байгаа хүмүүсийн ядаргаа багасна, аялал ч илүү тухтай болно

Зочин
Зочин

Ene sanaa nileen zuv sanagdlaa. Sumiin tuuh, baigaliin ontslog, uzmeer gazruudiig neg dor haruulsan baival gadaad dotoodiin humuust ih heregtei. Busad nutag ch gesen iim bolgoosoi

Зочин
Зочин

Uvsiin Naranbulag sumand iim ajil hiigdsen ni saihan yumaa. Ooriin nutgiin ontslogoo gadnii hund ch dotoodiin hund ch oilgomjtoi taniltsuulna gedeg n zuv sanaa baina

Зочин
Зочин

Ийм ажлыг төрөөс ч бодож хэрэгжүүлдэг байгаасай. Хаалга, хөшөө барихаас гадна хүмүүсийн бодит хэрэгцээг харсан бүтээн байгуулалт хийвэл тэр нь олон жил үр өгөөжөө өгнө шүү

Зочин
Зочин

Ayalal juulchlal geed l ih yaridag hernee zam daguu iim engiin heregtei zuil hiih ni hovor baidag. Ene bol busad aimag sumand turshlaga bolgoj boloh saihan jishee yum baina

Зочин
Зочин

Хөдөө орон нутагт ийм мэдээллийн цэгүүд нэмэгдээд байвал их зүгээр санагдаж байна. Хаашаа явах, юу үзэх, тухайн нутгийнхаа талаар мэдэх боломжтой болохоор аялж байгаа хүнд их хэрэгтэй

Зочин
Зочин

Ene met bodit ur dung haruulsan ajil l olon baigaasai. Neg udaa zurag avhuulah haalga hiigeed duusah bish olon jil hun ashiglah gazar hiij baigaa ni ih zuv sanagdlaa

Зочин
Зочин

Манай улс байгаль, түүх соёлын хувьд үнэхээр их зүйлтэй. Гагцхүү тэрийгээ хүмүүст ойлгомжтой хүргэж чаддаггүй тал бий. Ийм мэдээлэлтэй газар олон бол аялал ч нэмэгдэх байх

Зочин
Зочин

Iim tur amrah zogsool 21 aimagaar yavah zamd heregtei shuu. Hol zamd yavj baigaa humuus neg amraad avahad l yamar ih heregtei baidgiig medne dee, sanaa ni mash zuv

Зочин
Зочин

Наранбулаг сумын энэ ажлыг бусад сумын удирдлагууд очиж үзээд өөрийн нутагт тохирох байдлаар хэрэгжүүлээсэй. Нэгнийгээ дуурайх биш сайн санааг нь улам хөгжүүлэх хэрэгтэй

Зочин
Зочин
Reply to  Зочин

Интернэтээр харахад л болно. Очиж үзэх гэж бас бөөн зардал будлиан хардлагын нэмэр шүү

Зочин
Зочин

Ene bol oron nutgaa surch medeh bolomj bas olgoj baina. Zuvhun gadaad juulchin bish Mongolchuud bid ch oorsdiin nutgiin tuuh, baigaliin ontslogoo sain meddeggui shuu dee

Зочин
Зочин

Хэрэгтэй зүйл хийсэн байна гэж харагдлаа. Аялал жуулчлалыг хөгжүүлнэ гэдэг зөвхөн жуулчин урих биш, ирсэн хүндээ зам харгуй, мэдээлэл, амрах орчин бүрдүүлэхээс эхэлнэ гэж боддог

Зочин
Зочин

Mongol nutagaar ayalj yavahad iim gazar mash heregtei baidag shuu. Yalanguya ger bulteigee hol zamd yavahad huuhedtei humuus tur amrah gazar oldohgui ih hetsuu baidag

Зочин
Зочин

Ийм санаачилга гаргасан хүмүүст нь баяр хүргэе. Хувийн хөрөнгөөр хийсэн гэдэг нь үнэн бол бүр сайн байна, төрөөс заавал бүхнийг хүлээлгүй өөрсдөө нутагтаа хэрэгтэй зүйл хийж байгаа нь сайшаалтай

Зочин
Зочин

Ene bol uneheer heregtei buteen baiguulalt baina. Oron nutgiin irged ch ashiglana, ayalagchid ch ashiglana, hamgiin gol ni olon jil ashiglagdah zuil hiisen ni taalagdlaa

Зочин
Зочин

Манай сум, аймаг бүр иймэрхүү өөрийн онцлогийг харуулсан танилцуулгатай болчихвол их гоё доо. Хаана юу байдаг, ямар түүхтэй, юуг үзэх боломжтойг мэдэхэд хүмүүст их дөхөм болно

Зочин
Зочин

Ayalal juulchlal gej yariaad baidag ch bodit deer ni ochihod medeelel olddoggui gazar zondoo. Iim gazruud olshirvol ayalagchid ch setgel hangaluu, oron nutag ch ashigtai baih

Зочин
Зочин

Замын хажуугийн ийм цэгүүдийг олон болгох хэрэгтэй гэдэгтэй санал нэг байна. Хүмүүс зөвхөн замаар дайраад өнгөрөх биш тухайн сумандаа саатаад үзэж харах боломжтой болно шүү дээ

Зочин
Зочин

Ene bol zovhon Naranbulagiin asuudal bish Mongol ulsiin ayalal juulchlalyn hugjild heregtei sanaa baina. Busad aimag sum ch oorsdiin ontslogt taarsan iim gazartai boloosoi

Зочин
Зочин

Гол танилцуулга бүхий хэсэг нь нар, салхи, бас, бороонд тэсэх үү?

Зочин
Зочин

Хийсэн зүйлээ зөв сурталчилж чаддаг байх нь бас том ажил шүү. Байгалийн сайхан газар байлаа гээд хүмүүс мэдэхгүй бол очихгүй, харин ийм мэдээлэлтэй бол сонирхож зориод очно

Зочин
Зочин

Mongold iim jijig ch gesen heregtei ajil mash ih heregtei baina. Tom tom yarihaasaa iluu humuusiin amidrald shuud hereg boloh zuil hiigeed yavbal ur dun ni iluu haragdana gej bodoj baina

Зочин
Зочин

Нутгийнхаа түүх соёлыг ингэж танилцуулж байгаа нь сайхан санагдлаа. Хүүхдүүдтэйгээ аялахад ч хэрэгтэй, тухайн газар ямар учиртайг нь уншаад мэдэж авах боломжтой юм байна

Зочин
Зочин

Iim baiguulamj hiihdee nutgiin irgediin sanal bodliig bas avdag baival bur sain. Oor nutagt hiihdee ter gazriin ontslog, humuusiin heregtseegeer ni oor ooroor hiih heregtei baih

Зочин
Зочин

Аялал жуулчлалын тухай их ярьдаг болсон энэ үед ийм бодит ажил хийж байгаа нь зөв юм. Ирсэн хүнийг угтаж авах орчин гэдэг тухайн нутгийн нүүр царай болдог шүү дээ

Зочин
Зочин

Ene metiin sanaa olon gazart delgeresei. Zamaar yavaad neg sumand orohod ter nutgiin tuhai medeh yumgui ungurdug bish, harin saataj uzmeer gazraa meddeg boloh ni mash ih davuu tal

Зочин
Зочин

Хөдөө хол замд явж үзсэн хүн бол ийм амрах цэг ямар хэрэгтэйг мэднэ. Ядаж машинаа тавиад жаахан амрах, бие засах, ус уух, тухайн газрынхаа талаар мэдээлэл авах боломжтой байх хэрэгтэй

Зочин
Зочин

Mongol ulsiin sum bolgon iim heregtei baiguulamjtai boloh bolomjtoi shuu dee. Zaaval ih mongo zarj tom yum hiihgui, baigaliin ontslogoo ashiglaad zuv zohion baiguulj boloh yum baina

Зочин
Зочин

Энэ санааг төр засаг нь анхаараад жишиг болгон хэрэгжүүлээсэй. Нэг суманд хийсэн сайн ажлыг орхихгүйгээр бусад суманд нутаг орны онцлогт тохируулан дэлгэрүүлэх хэрэгтэй байна

Зочин
Зочин

Ayalal juulchlal gej helehdee zovhon gadaadaas hun avchrah bish Mongolchuud oorsdoo oron nutgaaraa ayalj surah heregtei. Iim medeeleltei zogsooluud baival humuus iluu sonirhono gej bodoj baina

Зочин
Зочин

Хэрэгтэй юмаа хийж чадвал том жижиг гэж ялгаад байх шаардлагагүй юм байна. Энэ нэг цэгээс эхлээд олон суманд ийм санаа дэлгэрвэл Монголын зам дагуух аяллын орчин их өөрчлөгдөнө

Зочин
Зочин

Ene ajliig harsan humuus busad gazar ch bas sanaa avaasai. Neg negnee ulamjilj hiigeed yavbal sum bolgon ooriin ontslogtoi, ayalagchid ochood uzmeer, saataj amarmaar orchintoi boloh bolomjtoi shuu

Зочин
Зочин

Хөвсгөлийн50/100д байгаа

Зочин
Зочин

Iim 1970-80 onii dezainii shiigliig shine saihan gej baigaa bol Mongol uneheer 50 jileer hotsrogdoj baina daa! 1970 onii evropiin kinon deerh l amraltiin tohijuulaltiin dezain baina!

Холбоотой мэдээ

Back to top button