ХХААХҮЯ: 8.5 мянган тонн багтаамжтай төмс, хүнсний ногооны агуулахтай болно

Бүгд Хайрамдах Польш Улсын Засгийн 10.2 сая еврогийн санхүүжилтээр “Хүнсний ногооны үйлдвэрлэлд нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх” төслийг эхлүүлж 8.5 мянган тоннын багтаамжтай төмс, хүнсний ногооны агуулах байгуулах, 50-80 морины хүчтэй трактор 100 ширхэг, дагалдах 600 гаруй төрлийн техник тоног төхөөрөмжийн хамт нийлүүлэх ажлыг зохион байгуулж байна.
ОХУ-аас үр тарианы зориулалттай өндөр хүчин чадлын техник нийлүүлэх, Бүгд найрамдах Беларусь улсаас малын тэжээл бэлтгэх, төмс, хүнсний ногооны зориулалттай техник, тоног төхөөрөмж нийлүүлэх ажлыг эхлүүлэхээр санал боловсруулан ОХУ болон БНБУ-ын талд хүргүүлж хамтран ажиллаж байна.
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “ХАА-н бүтээгдэхүүнийг дэмжих” төслийн хүрээнд үр тариа, тэжээлийн таримал тариалагчдад 54-125 га талбайг услах хүчин чадал бүхий том оврын бороожуулагчийг, төмс, хүнсний ногооны тариалан эрхлэгч нарт нэг га талбайг услах хүчин чадал бүхий бага оврын 78 ширхэг бороожуулагчийг, жимс, жимсгэнийн тариалан эрхлэгчдэд 1-3 га талбайг услах хүчин чадал бүхий 90 ширхэг дуслын усалгааны системийг тус тус 50 хувийн хөнгөлөлттэй үнээр 6 жилийн хугацаатай, жилийн 6 хувийн хүүтэй зээлээр олгох ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд үүний үр дүнд нь усалгаатай талбайн хэмжээ 1500 га-аар нэмэгдэх боломжийг бүрдүүлнэ.
Эх сурвалж: ХХААХҮЯ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ганц сайхан мэдээ харагдаж байх чинь ээ. Маш зөв ажил. Ялангуяа монгол ногоог , түүний дотор болж өгвөл нарийн ногоог намраас хавар хүртэл стандартын дагуу чанарыг муутгахгүйгээр хадг�##�ах. Хятад ногоог оруулж ирэхийг хязгааран шахах ажлын эрчимтэй хиймээр байнаа. Бид эрүүл хүнс идмээр байна, үнэ багатай авч баймаар байна. Бат�##�гаатай хүнс хэрэглэмээр байна ш дээ .