НИЙГЭМ

Өвөрхангайн “Сэмжид хужирт”-д амраад Увс аймагт очсон иргэний хариу эерэг гарчээ

Увс аймгийн Далантүрүүгийн постноос 2021 оны гуравдугаар сарын 21-ний өдрийн 17:15 цагт Аймгийн шуурхай штабын 80210105 дугаарын утсанд Өвөрхангай аймгийн Сэмжид хужиртын рашаан сувилалд амарч байгаад ирсэн гэр бүлийн 3 гишүүн /Эхнэр, нөхөр, хүүхэд/ шинжилгээний бичиггүй ирлээ гэж мэдэгджээ.

Энэ мэдээллийн дагуу Нэгдсэн эмнэлгийн КОВИД-19-ийн лабораторид шинжилгээ авахаар төлөвлөж тухайн иргэдэд зааварчилгаа өгч нэвтрүүлсэн байна.

Улмаар шөнийн 00:05 цагт Адарганы постоор нэвтэрсэн иргэдэд ногоон бүсээс ирж байгаа хэдий ч түргэвчилсэн шинжилгээг өгөх талаар шаардлага тавьж түргэвчилсэн тестээр шинжилгээ авч, түүнийгээ баталгаажуулахад нэгнийх нь хариу эерэг гарсан байна.

Улмаар аймгийн шуурхай хариу арга хэмжээний 1дүгээр баг шөнийн 03:00 цагаас тандалт судалгаа голомт цомхотгох ажиллагааг эхлүүлж, Одоогоор Увс аймагт дахь ойрын 1 дүгээр зэрэглэлийн хавьтал 4 хүнийг тусгаарлан ажиглалтанд авах ажлыг зохион байгуулсан.

Мөн эдгээр иргэний зорчсон, дамжин өнгөрсөн Архангай, Өвөрхангай, Завхан аймгуудын шуурхай штаб-д мэдээлсэн.

Тухайн иргэд нь гуравдугаар сарын 14-15-нд тухайн амралтын газар очиж амраад гуравдугаар сарын 21-нд Увс аймагт ирсэн түүхтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button