ЭРҮҮЛ МЭНДЯрилцлага

Л.Баттөр: Бүтэн 1.3 жил цар тахалтай тэмцсэн ХӨСҮТ-ийн ажилчид стресстэж, ядарсан байна

Хэдхэн хоногийн өмнө ажлаа хүлээн аваад буй ХӨСҮТ-ийн захирал, анагаах ухааны доктор, дэд профессор Л.Баттөртэй ярилцлаа. Тэрбээр өмнө нь Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн даргаар ажиллаж байсан. Мөн энэ оноос АШУҮИС-ийн эмнэлэг хариуцсан дэд захирлаар ажиллаж байсан туршлагатай, менежмент сайтай хэмээн салбарынхандаа үнэлэгддэг юм билээ.

-ЦӨӨХӨН МЭРГЭЖИЛТНИЙ АЛДААНААС БОЛЖ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ҮЛ ИТГЭХ БАЙДАЛ ҮҮСЧ БАЙНА-

-ХӨСҮТ-ийн захирлаар томилогдлоо. Өмнө нь бас эмнэлэг удирдаж байсан хүний хувьд энэ байгууллагын менежмент сайтай удирдах байх гэсэн хүлээлт байна. Ажлаа юунаас эхэлж байна?

-ХӨСҮТ анх сүрьеэгийн тасаг байгуулагдсанаас эхлээд бараг 100 гаруй жилийн түүхтэй, 800 гаруй ажилтантай байгууллага. Бусад эмнэлгүүдээс онцлог нь халдварт өвчнүүдийг өөр өөр байранд тусгаарладаг өвөрмөц байгууллага. Халдварт өвчний үндэсний хэмжээний лавлагаа, оношлогоо үзүүлдэг газарт даргаар ирсэн учраас тодорхой туршлага суух шаардлага байна. Коронавирус халдварт өвчний үйл ажиллагаанаас миний ажил эхлэх байх. Энэ өвчний хажуугаар бусад халдварт өвчнийг эмчилдэг, тандалт хийдэг үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ. Урин дулаан цаг ирж байгаатай холбоотой бусад төрлийн халдварт өвчний тохиолдол нэмэгдэх хандлага байдаг. Бүх хүчээ коронавируст тавьчихаар бусад халдварт өвчний хяналт, оношлогоо, урдьчилан сэргийлэлт, эрт илрүүлэг орхигдох магадлал байна. Тиймээс коронавирус ба бусад халдварт өвчнүүд гэдэг байдлаар үйл ажиллагаагаа явуулна. Бүтэн 1.3 жил цар тахалтай тэмцсэн манай эмч нар нэлээд стрестсэн, ядарсан байдалтай байна. Тиймээс урам зоригийг нь сэргээх, ажиллах орчин нөхцлийг сайжруулах чиглэлээр ажиллана гэсэн бодолтой байна.

-Олон нийтийн дунд эрүүл мэндийн салбар, ХӨСҮТ  ачааллаа дийлэхээ больчихлоо. ХӨСҮТ-ийн ажилчид нь авлига авч шинжилгээний хариу гаргадаг байсан гэх мэт асуудлууд яригдаж байна. Таныг ажлаа авахад ХӨСҮТ-ийн дотоод нөхцөл байдал яг ямар байв?

-Коронавирусийн халдварт өвчнийг илрүүлэх, эмчлэх менежментэд хэд хэдэн өөрчлөлт оруулах шаардлага байна. Чартер нислэгээр ирж тусгаарлагдаж байгаа хоног байна. Дээр нь оношлогооны асуудал байна. Оношлогооны менежмент дээр тодорхой өөрчлөл хийнэ. Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд өдөр тутмын оношлогооны лабораторийн ажилдаа баригдаад судалгаа шинжилгээ, шийдвэр гаргах түвшний ажил орхигдох гэж байна. Тиймээс дөрвөн чиглэлээр судалгааны баг гаргаад ажиллаж байна. Ямар өвчтөнүүдээ ХӨСҮТ болон ЦТЭ-т тусгаарлах вэ. Ямар хүнийг нь дүүргийн эмнэлгүүдэд тусгаарлах, ямар хүмүүсийг гэрт нь тусгаарлах вэ гэдгийг ялгана. Батлагдсан хөнгөн тохиолдлуудыг гэрт нь тусгаарлах менежмент хийж байна. Ингэснээр орны эргэлтээ сайжруулж чадна. Чартер нислэгээр ирсэн хүмүүсийг тусгаарлах хугацааг 10 хоног байсныг 7 хоног болгох боломжтой гэж үзэж байна. Өвчтэй хүмүүсийг ч долоо хоног эмчлээд эмнэлгээс гаргах боломжтой. Ингэвэл ачаалал буурах боломжтой. Дээрээс нь оношлогооны зөв менежмент хэрэглэснэээр үр ашиггүй нөөцийг зарцуулахаа болино. 4-5 дахь удаагийн шинжилгээгээр халдвар илэрлээ гэдэг. Менежментийг өөрчилснөөр нэг, хоёр дахь шинжилгээгээр илрүүлдэг болно.

-ХӨСҮТ-ийн хариуцлага алдсан ажилчдыг яах вэ?

-Лабораторийн оношлогоотой холбоотой хариуцлага алдсан хүмүүс бий. Энэ хүмүүсийг хууль хяналтын байнууллага шалгаж эцсийн дүгнэлт хэлэхээс нааш дүгнэж хэлж болохгүй. Гэхдээ бид сахилга хариуцлагаа сахих тушаал шийдвэр гаргаад ажиллаж байна. Цөөхөн хэдхэн мэргэжилтний буруугаас бол ХӨСҮТ, цаашлаад эрүүл мэндийн салбарт үл итгэх байдлууд гарч байна. Тиймээс ард иргэд зөв ойлгоорой. Нийгмийн сүлжээнд байгаа энэ олон сөрөг мэдээллүүд ажилчдыг маань улам стрестүүлж, хүнд байдал байгаа шүү гэж хэлмээр байна. Бидэнд вакцинжуулалтаа дуусгахад хэдхэн сар байна. Ард иргэдтэйгээ хамтдаа л байх ёстой. Өвчний эсрэг эмнэлгийн ажилчид тэмцэнэ. Нөгөө талдаа ард иргэдийн эсрэг тэмцэх гээд байна. Өвчний эсрэг хамтдаа тэмцмээр байна.

-ХӨСҮТ-ИЙН АЖИЛЧДЫН АЖИЛЛАХ НӨХЦӨЛ ҮНЭХЭЭР ХҮНД-

-Та УОК-ын хурал дээр хэлэхдээ ХӨСҮТ-ийн ажилчид ийм хариуцлагагүй хувийн ашиг сонирхолд хөтлөгдсөн алдаа гаргасан нь шинжилгээний хариуг гараар шивдэг хуучны тогтолцоо байсаар байгаатай холбоотой гэсэн. Үнэхээр ХӨСҮТ барилга байшин нь ч 20-иод жилийн өмнөхөөрөө засвар хийгээгүй байна. Эмнэлэгт хэвтээд гарсан хүмүүс дусаал гоождог, аалз гүйдэг гэдэг асуудал ярьж байна. Эрчимт эмчилгээний өрөө хүрэлцээгүй, хоёр гуравхан байдаг гэдэг асуудал ч ярьж байна. Ийм том лавлагаа шатны эмнэлэг ийм байдалтай байсаар байх уу?

-Хувь хүний хариуцлага алдсан хугарлын цэгийг олох гэж хичээж байна. Ажигласан эхний асуудал бол шинжилгээний хариуг гараар шивдэг асуудал байсан. Өнөөдөр ихэнх эмнэлэгт цахим систем нэвтэрсэн. Шинжилгээний хариу автоматаар ордог. Хүнээс хамраасан үйлдэл багатай бболсон. ХӨСҮТ-ийн 26-27 обьект 80-аад оноос хойш тодорхой засвар үйлчилгээ бага хийгдсэн, хуучирсан байна. Таны хэлсэн шалтгаанууд үнэн. Ажлаа аваад хэдхэн хонож байна. Манай мэргэжилтнүүд хэлсэн. Дээврээсээ ус гоождог, барилгын хийцүүд нь хуучирсан учраас үйлчлүүлэгчид, ажилчдын ажиллах нөхцөл үнэхээр таагүй. Тэр олон барилга бүгд лифттэй хэрнээ ажиллахгүй. Хог тээвэрлэх, хоол унд зөөх гэх мэт үнэхээр асуудалтай. Нэг л гал тогоотой. Тэндээс 20-иод барилга руу гадаа гарч хоол тээвэрлэдэг нөхцөл байдал үнэхээр хүнд. Тиймээс ажилчдынхаа ажиллах таатай орчин нөхцлийг сайжруулах нь бидний анхаарах хамгийн чухал ажил.

-Ажилчдын цалин хөлс, нэмэгдлийг цаг тухай бүрт нь олгож байгаа юу. Саяхан бас илүү цагийн мөнгө олгохгүй байна гэдэг асуудал яригдаад байсан?

-Ихэнх хувьд нь урамшуулал олгогдсон юм билээ. Нэр бүхий 20 гаруй хүмүүсийн асуудлыг судлаад, урамшууллын асуудлыг шийдэж байна. Мөнгө хараад өөрсдийн хүнд хүчир хөдөлмөрийг үнэлэх гэхгүйгээр хүссэн хүсээгүй ажлаа хийж байхад тэхтэй тэргүй урамшуулал тань ороод явна. Ажилчдаа ч хариуцлагажуулах, хүлээцтэй тэвчээртэй байх талд ярилцах ёстой.

-ХӨСҮТ-ийн ажилчид нэлээд халдвар авсан. Сүүлийн үед эмнэлгийн ажилчид халдвар авсан гэж сонсогдохгүй, нэмэгдэхгүй байх шиг байна. Халдвар аваад байсан шалтгааныг яг тогтоосон уу?

-Манайд Нямсүрэн даргаар ахлуулсан эмч, эмнэлгийн ажилчдыг халдвар авч байгаа байдлыг судалж байгаа судалгааны багууд байгаа. Тэндээс өгсөн зөвлөмжийн дагуу арга хэмжээ авч байна. Олон улсын судалгаатай харьцуулахад манайх харьцангуй гайгүй байгаа. Коронавирусийн тархалт нэмэгдээд, нөхцөл байдал хүндрээд ирэхээр хамгийн эрсдэлтэй хүмүүс нь эрүүл мэндийн салбарынхан өөрсдөө болж таардаг. Цаашлаад өөрсдөө халдвар тараагч болчихоод байна. Тиймээс ДЭМБ-аас гаргасан зөвлөмжийн дагуу халдвар хамгааллаа бүрэн сахиж байх ёстой.

-ЭМЯ, ХӨСҮТ-ИЙН ЗҮГЭЭС ХӨЛ ХОРИО ТОГТООХ САНАЛТАЙ БАЙНА-

-Одоо халдварын тоо өдөртөө 200 гараад бүртгэгдэж байна. УОК-оос хөл хорио тогтоохгүй гээд байгаа. ХӨСҮТ-ийн захирлын хувьд үүнтэй санал нэг байгаа юу?

-Бид тархалтын нөхцөл байдалдаа тулгуурлаж, ЭМЯ, бусад мэргэжлийн байгууллагуудтай хамтраад гаргаж байгаа зөвлөмж бол хөл хорио тогтооё гэж байгаа. Салбар дундын хамтын ажиллагаа чухал. Энэ өвчинтэй бүх салбарууд хамт тэмцэх ёстой. Зөвхөн улс орон, төр засаг биш ард иргэд өөрөө өөртөө хөл хорио тогтоох ёстой. Эрүүл мэндээ бодох уу, эдийн засгаа бодох уу гэдэг хоёр сонголтын дунд байна. Эдийн засгаа бодсон шийдвэр гаргая гэдэг үүднээс УОК тийм шийдвэр гаргасан. ЭМЯ-наас аль болох хөл хорио тогтоох байр суурьтай байгаа. Улаанбаатараас гадна 7-8 аймагт халдвар илрээд эхэллээ. Гэхдээ нийгэм хүлээж авах уу гэдэг маш хүнд асуудал. Хаврын улиралд Монголчуудын эдийн засагт нөлөөлдөг бүхий л үйл ажиллагаа эхэлдэг. Тиймээс олон эсэргүүцлүүд гарахыг үгүйсгэхгүй. Гэртээ байгаа 0-17 насны, вакцинжуулах боломжгүй  хүүхдүүд 1100 буюу нийт өвчлөгсдийн 21 хувийг эзэлсэн байна. Гэртээ байгаа хүүхдүүд халдвар аваад байна. Энэ бол нийгмийн идэвхитэй амьдралд ороод, халдвар хамгааллын дэглэм барихгүй байгаа эцэг эхчүүдийн буруу. Ахмад настнуудад харьцангуй бага тусч байна. Тэд илүү ухамсартай хандаж байна. Тиймээс 30-50 насныхан аль болох үүрэг хариуцлагаа биелүүлж, халдвар хамгааллын дэглэмээ бариасай. Хамтын хүчээр цар тахлын ард гарна.

-Хөнгөн өвчилсөн хүмүүсийг гэрээр тусгаарлаад эхэлсэн гэж байна. Дэлхий дахинд энэ өвчин агааржуулалтын хоолойгоор дамжаад байгаа гэдгийг тогтоосон. Тэгэхээр орон сууцанд тусгаарлагдсан хүмүүс агааржуулах хоолойгоор халдвар тараахгүй юу?

-Агааржуулалтаар халдвар дамжиж байгаа гэсэн тодорхой хэмжээний судалгаа байгаа. Бас тодорхой судалгаанууд үгүйсгэсэн. Дэлхий нийтээрээ шинэ цар тахалтай тэмцэж буй учраас эцсийн зүйл хэлэхэд их хэцүү. Хоёр метрийн зай барь гээд байгаа. Агааржуулалтын хоолойгоор дамжлаа гэхэд магадлал нэлээд бага гэж ойлгох хэрэгтэй. Халдвар хамгааллын дэглэмээ л сайн барьж чадвал бүхий л халдвараас сэргийлэх боломжтой. Гэртээ тусгаарлагдаж байгаа хүмүүст ямар эмчилгээ үзүүлэх талаар зөвлөмж бэлтгэсэн. Олон нийтийн, СӨХ-ийн хяналтыг татан оролцуулна.

-Эмчилгээний хувьд витамин C, D өгч байгаа гээд байгаа. Д.Нямхүү эмч ХӨСҮТ-ийн захирал байхдаа нэг хүнд 7-8 саяар эмчилгээ хийлгэж байгаа гэсэн. Энэ бодит байдалтай нийцэх дүн бэ?

-Дунджаар гаргаж ирж байгаа тоо байх. Би тооцоолж үзээгүй. Хөнгөн, шинж тэмдэггүй хэлбэрт магадгүй маш бага зардал гарч байгаа. Дээрх мөнгө бол нийт өртгийг тооцсон байх. Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн цалин, хамгаалах хувцас хэрэглэл ,хоол унд, шинжилгээ, тог цахилгаан, урамшуулал гэх мэт өртгүүдийг нийтэд нь тооцоод гаргасан байж болно. Хүндэвтэр, хүнд өвчтөнд тэр битгий хэл зардал гарна. Амьсгалын аппаратууд худалдаж авч байна. Зөвхөн эм тарианд хэдэн төгрөг зарцуулж байгааг асуувал өөр үр дүн гарч ирнэ. Хүнд өвчтөнд хэдэн төгрөг зарцуулж байгаа вэ гэвэл бүр өөр дүн гарна.

-ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДЭД АЖЛЫН БАЙРНЫ ХАЛШРАХ ХАМ ШИНЖ АЖИГЛАГДАЖ БАЙНА-

-ХӨСҮТ-ийн ачаалал үнэхээр тэгж их нэмэгдээд байгаа юу. Орон нутгаас бас эмч, эмнэлгийн ажилчид татаж байгаа юм билээ?

-Бүтэн жил, гурван сар халдвартай тэмцсэн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд ажлын байрны халшрах хамш шинж ажиглагдаж байна. Одоо халдвар тархаад ирэхээр айдас, стресс нэмэгдэж байна. Хуучин өдөрт 10-20 тохиолдол гарч байхад ХӨСҮТ-ийн тандалт судалгааны багууд үйлчлэх хүрээ харьцангуй сайн байсан. Дам хавьтлаа хянаад явж байсан. Гэтэл тохиолдлын тоо нэмэгдэх тусам хүртээмжгүй болж байна. Өглөөнөөс орой хүртэл ажилласаар өглөө 11:00 цагтай уралдаад мэдээллүүдээ нэгтгэж та бүхэнд танилцуулж байна. ЭМЯ, бусад шийдвэр гаргах түвшний хүмүүс дэмжиж байж орон нтугаас 16 баг ирж хүч нэмэгдүүлж байна. Тэр хүмүүсийг сургах, дадлагажуулах гээд хугацаа шаардах ажил их байна.

-Анх коронавирустэй хүмүүсийг 30-40 хоног эмчилдэг байсан. Гэтэл одоо 10 хоног эмчлээд дахин шинжилгээ ч авахгүй шууд гаргаж байгаа юм байна. Эдгэж гарсан тэдгээр хүмүүс халдвар тараахгүй байх шинжлэх ухааны үндэслэлтэй юу?

-ДЭМБ, бусад улсуудын өвчний хяналт сэргийлэлтийн байгууллагууд бий. Тэдний гаргасан зөвлөмжүүдийг үндэслэж ийм менежмент хийж байгаа. Санаа зовох зүйл байхгүй. Яагаад олон шинжилгээ авч байсан, яагаад олон хоног эмчилж байсан бэ гэдэг нь тухайн цаг хугацааны нөхцөл байдал байсан. Мэдээж шинэ өвчин учраас тодорхой хэмжээний айдас байна. Гэхдээ нөөц бололцоогоо харгалзаад  14-21 хоног тусгаарлаж байсан. Цаг хугацаа өнгөрөх тусам тодорхой нотолгоонууд баталгаажаад байна. Эргэлзээтэй асуудлууд  зөндөө байна. Тухайлбал мутаци вирус. Энэ бүгд дээр үндэслэсэн шийдвэрүүд гаргаж байгаа. Магадгүй шинжлэх ухаандаа итгэж, суурилсан шийдвэрүүдээ гаргаад явна. Буруудвал шинжлэх ухаантайгаа хамт буруудъя. Олон улсын өгч байгаа зөвлөмжүүдэд тулгуурлаж шийдвэр гаргана. Манай эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд дангаараа судалгаа гаргахад үнэхээр туйлдаж байна. Тиймээс олон улсад байгаа монгол эрдэмтдээ уриалсан ажлууд хийж байна.

-Коронавирусийн эсрэг вакцин хийлгээд нас барлаа, хөл мэдээгүй боллоо гэх мэдээллүүд гарч байна. Вакцин хийлгээд ийм тийм гам алдвал амь насанд аюултай гэсэн зүйл байна уу?

-Вакцин хийлгэсний дараа тодорхой дэглэм барих зөвлөмж өгч байна. Судлагдаж, нотлогдоогүй ч хүндрэлүүд байгаа. Астразенека вакциныг Европ даяараа цусны бүлэгнэл үүсгэж байгаа гэж ярилаа. Гэхдээ цөөхөн тохиолдол байсан. Харшлын урвал, халуурах, анафилаксийн шок гэх мэт урвалууд үзүүлнэ. Бусад төрлийн вакцин хийлгэсэн ч ийм урвалууд өгч болно. Вакцины найрлагад орж байгаа цөөн төрлийн бодист л харшилтай биш бол бусад төрлийн харшилтай хүмүүс вакцин хийлгэхэд ямар ч асуудал байхгүй. Гэхдээ анхаарал болгоомжтой байгаарай гэдэг үүднээс вакцин хийлгэсний дараа 20-30 минут хянаж байна. Мөн хуурамч айдас түгшүүрээс болж даралт ихсэх, хууч өвчин хөдлөх тохиолдлууд гарч болно. Нийгмийн сүлжээгээр тарж байгаа асуудалд хүлээцтэй хандах ёстой. Дэлхий нийтээр вакцинжуулах ажил хийгдэж байхад түүний эсрэг байдаг бүлэг хүмүүс байна. Вакцин хийлгээд хүндрэл өгсөн үү гэдгийг судалж байгаа багууд байгаа. Вакцинаас болоод саа, саажилт үүссэн үү гэдгийг эрүүл мэндийн байгууллагынхан битгий хэл хууль хяналтынхан оролцож байж шийдвэрлэх нөхцөл үүсчихээд байгаа. Нас барсан тохиолдлыг Шүүх шинжилгээ, Эмгэг судлалын төвүүд шинжилгээ хийж байж баталж нотолж гаргана. Өнөөдрийг хүртэл вакцинаас болж нас барсан, гаж нөлөө үзүүлсэн гэх мэдээлэл ирээгүй байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
50 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Bav
Bav
2021-03-24 08:08

U hutsna ve en gul ug tatvar tulugchdiin mungiig gudarch amidarch bj chadahguu bol zai l

Зочин
Зочин
2021-03-24 08:52

Одоо ч ядр�##�гүй яахав дээ

Zochin
Zochin
2021-03-24 09:05

Hosut.n onoshlogoog budliantuulj baigaa hedhen avgai nar bii. Gyalstai hamtarch mongoor huuramch hariu gargadag baisan virusiin humuusee bugdiig ajlaas halaarai.

зочин
зочин
2021-03-24 09:21

Гэр гэртээ өөрснийгөө тусгаарлаад, хэрэгтэй эм витамин уугаад, маскаа зүүгээд, гараа ариутгаад, зайгаа бариад, их хүнд өвчтэй нь эмнэлэгтэйй очоод, ажил төрөлгүй, амьдр�##� хүнд хүмүүст нь дэмжлэг өгөөд явчихаа, Хэтэрхий худлаа сүржигнээд, барилдахаасаа таах�##�зана гэгчээр юм болоод байна

Зочин
Зочин
2021-03-24 09:32

yu hutsaad ba. tegeed amrah geeed bga yumuu

Зочин
Зочин
2021-03-24 09:45

Амарна ш дээ. Хүн юм байгаа биз дээ. Чам шиг эргүү юмнууд л хэсч тэнэж өвчин тараагаад байгаа биз дээ. Өөрсдөө хариуцлагагүй байчихаад өдөржин, шөнөжин ажиллаж байгаа хүмүүс рүү дайраад байх ч шаардлага байхгүй. Чи хүн юм бол эрхээс гадна үүрэгтэй гэдгээ мэдэж бай. тэр чинь чиний адгууснаас ялгарах гол шинж

zochin
zochin
2021-03-24 09:47

Зөвхөн ХӨСҮТ ганцаараа ажиллаад байгаа юумуу.

Зочин
Зочин
2021-03-24 09:54

odoo yahaw de tanaihaas aldaa garaad baina dor byrnee hicheegeed baihaas

ханд
ханд
2021-03-24 09:55

олон юм яриад байлгүй ажилчиддаа бодвол яасийм бэ уул нямхүү ажлаа сайн мэднэ арайл дээр байх болов уу

зочин
зочин
2021-03-24 10:05

Хүн л юм чинь бүтэн хагас жил голомтон дээр ажиллаж байхад ядарч туйлдахгүй яахав дээ. Зөв ярьж байна шүү

дорэ
дорэ
2021-03-24 10:06

хүний эрхийг боож болохгүй биз дээ сэтгүүлч нар өөрсдөө хүний эрхийг зөрчөөд л явдаг биз дээ

...
...
2021-03-24 10:08

Hamt olon udirdaad sursan, turshlagatai sain manager hun shuu. utasnii tsaanaas ajil zaagaad ,shulsee uschuuleed bdag tanaas 1000dahin iluu hun. yu hj, yaj oorchlohiig ni duugui haraad bj bai. tsag hugatsaa orno. tesver tevcheertei huleeh l.uldlee tand.

Ih emch.
Ih emch.
2021-03-24 10:14

Ene huniig shuumjleed bga, ail zaagaad bga, yum bolgoniig haraar haraad surtsan humuusiig yana ve. iim sain huniig tomilsond mash bayartai bga. haldvartiinhan aztai humuus. iim sain udirdagchtai bolson. mash ih ajil, uurchlult shinechlelt hiih baih. tesver tevcheertei huleene uu. Ajil hiihiin umnu ehleed tuluvluu, hamt olontoigoo yariltsaad, yarij bj ajil ehelne shdee. yu hiihee hend ch helehgui duugui l guldiigeed bn gj yu bhavdee. olon yum yarilaa geed shuumjleed bhiiin. sonin yumaa. argagui mongoliin haldvartiin undesnii tuv gehed arai l hotsrogdson, huuchirsan, hugjuugui ni unen shuu. Battur zahirliig mash ih yum hiij, haldvartiig jishig emneleg bolgono gej naidaj, itgej bn. ter chadna. uram ug humuuseee.

иргэн
иргэн
2021-03-24 10:28

Нийгэм Яаж хүлээж авах вэ гэсэн чинь юу гэж байгаа юм Х�##�двар улам нэмэгдээд Эмнэлэг ача�##�лаа дийлэхгүй Нас бар�##�т огцом нэмэгдээд эхэлбэл Хөл хорио тогтоохгүй гээд яах юм Иргэд ч ЗГ ч арай тийм Харгис байд�##� руу орчихгүй байлгүй гэж найдая

Иргэн
Иргэн
2021-03-24 10:33

Одоо ядр�##�гүй яахав дээ. Шинэ захир�##� очоод менежментээ сайжруулна гэж найдаж байна

Зочин
Зочин
2021-03-24 10:54

Нэмэгдэл ,байр орон сууц,авчаад л ядраад гэж хуцаад хариу зараад баяжина.Эзэмшсэн мэргэжил чинь.Уул уурхайнхан хүнд нөхцөлд бас ажиллаж байна.Ядарлаа гэж хэлж байна уу

Зочин
Зочин
2021-03-24 10:58

Mundag zaluu daa. Itgej bna Toroo zahiralaa. Humuus yadarch anhaaral sularch bgaa unen bhaa. Amraaj sergeeh managment chuhal baih shuu. Deerees ni tanai emneleg uneheer denduu hotsrogdson. Barilga baishin dotood tohijilt tecnic tonog togooromj IT tsahimjuulalt baihgui shdee. Dotood soyol bas denduu huuchin unjgar. Nyamkhuu het udaad yuu ch olj harahaa baichihsan bsaan. Gehdee Covid deer haa ochij Nyamkhuu sain ajillaj bsan yumaa.

zochin
zochin
2021-03-24 11:12

bvten saihan tsalin bas nemegdel avj bgazde umnuh shigee tsag ungruuj amrangaa tsalinga avmaar bgamu hiidgee hiij baij tsalin avna iim yum yarihaasaa ich

Зочин
Зочин
2021-03-24 11:20

�####�нууд шинжилгээ зарж баяжихаас өөр юу хийж байгаам өвчин их л байв�##� та нарт ашигтай байдымуу гэж харж байна шүү

sar
sar
2021-03-24 11:32

manai mglchuud l iim yalarhsan unes orj yadsan utsaarlasan bh gj.orgoson tangarag,songoson mergejil sh de...harin ch covid edniig mongotoi bolgoson bh shuu.shinjilgee zaraad,shagnal avaad,tsavchaad l...1 huniig 4-8 sayaar emchileed.busad hogjiltoi oron aldaad bhad m.emch nar emchleed l.vitamin c,d iim unetei yu....mglchuud n ovdohooroo gadagshaa yvdag.teneg bi ch itgehgui.

Зочин
Зочин
2021-03-24 11:41

Үнэхээр мундаг сайн менежмент хийж чадах мундаг удирдагч даргаар очлоо шүү ХӨСҮТ-д. Төрийн �##�баны эмнэлгийг маш сайн хөл дээр нь босгож /шинэ байр/, маш сайн бааз суурьтай болгосон танд байрлаж явдаг даа. Танийг ТТАХНЭмнэлгээс явахад жоохон онцгүй л байсан даа. Шинэ ажилд нь амжилт хүсье. ТТАХНЭ-ийн хэсэг эмч, ажилчдаас.

Зочин
Зочин
2021-03-24 11:52

Үнэхээр мундаг сайн менежмент хийж чадах мундаг удирдагч даргаар очлоо шүү ХӨСҮТ-д. Төрийн �##�баны эмнэлгийг маш сайн хөл дээр нь босгож /шинэ байртай болсонтой холбоотой/, маш сайн бааз суурьтай болгосон танд байрлаж явдаг даа. Танийг ТТАХНЭмнэлгээс явахад жоохон онцгүй л байсан даа. Шинэ ажилд нь амжилт хүсье. ТТАХНЭ-ийн хэсэг эмч, ажилчдаас.

Ра
Ра
2021-03-24 11:57

Нэг газраам нөгөө газарт даргаар томилогддог дээрээ мотортой нөхөр бна. Лав олигтой хүн бишдэг

Бүгд адил шүү
Бүгд адил шүү
2021-03-24 12:17

Хаа сайгүй стрессдэж ядарсан ард түмэн байна. Би бид л гээд баймааргшй байна, таг дуугүйөгсөн үүрэг да�##�гавар биелүүлээд л бүх байгууллага явж байна, ажил мэргэжлийн ангиллаа зөв гаргаад зөв үнэлгээ тогтоогоодохвол л болно, тэрнээс тэр их ядарлаа гэхийн биш. Энэ бүгдийг хөдөлмөр ц�##�ин хөлс ангил�##� гаргадаг яам засаг л нэгтгэж шийдмээр байна, эрчим хүч гэхэд л таг дуугүй зүтгэж л байна, ажил авангуутаа доошоо та�##�агдах гэдэг энэ явдлаа дарга нар боливол таарна.

Зочин
Зочин
2021-03-24 12:59

yadarch stresstei bgaa n argagyi, bid oilgoh heregtei

demjij bna
demjij bna
2021-03-24 13:00

yadarch stresstei bgaa n argagyi, bid oilgoh heregtei

Зочин
Зочин
2021-03-24 13:15

Энэ чинь харин овоо юм хийчихээр з�##�уу биш үү,амжилт хүсье

Зочин
Зочин
2021-03-24 13:42

Эмнэлэгт ажллаж байгаа эмч сувилагч, асрагч нартаа анхаар�##� хандуулаарай. Хүн өвдөхөөрөө эмнэлэг дээр л очдог биз дээ,эд нар маань чадлынхаа хирээр л ажиллаж бна. Хүмүүс маань маскаа зүүгээд, гараа ариутгаад,зайгаа бариад, онцын шаардлагагүй бол гадуур явахгүй, архи дарс уухгүй,дархлаагаа дэмжээд гэртээ байж Эмнэлэгийн ажилчид,УОК,цэрэг цагдаа энд ажиллаж байгаа хүмүүсдээ тус дэм болоорой гэж хүсэе.Өвдөх, өвдөхгүй нь хувь хүнээс ш�##�тга�##�аад байна шүү. Тэвчээртэй байцгаа!!!

Зочин
Зочин
2021-03-24 14:23

Юм болгоныг ингэж харахаа боль. Мотортойдоо биш чадвартайдаа сайдын хүсэлтээр очсон шүү. Сайн удирдагч. Анагаах, эмнэлгийн хүрээнийх нь мэднэ. Яс Төрөө гэж яс нөхөр байгаа юм даа.

орлом
орлом
2021-03-24 14:24

яадарчил тараа ш дээ ямар тэнэг юм бэ

Зочин
Зочин
2021-03-24 14:47

Аргагүй ээ. Энэ бол хариуцлагагүй төрийн шийдвэрүүдийн б�##�аг. Анх Энхсаран сувил�##�д гаргасан �##�даа. Дараа нь МАН-ыэ 100 жил гээд амны ха�##�тгүй хүн хоорондын зай барихгүй иргэдийг бурууд ури�##�ан дуудсан, хөл хориог сулруулахдаа хийсэн �##�даатай шийдвэрийн гайг иргэд, эрүүл мэндийн с�##�барын ажилтнууд үүрч байна

Уншигч
Уншигч
2021-03-24 15:23

Мундаг чадвартай з�##�уу бололтой, ажлын амжилт, цар тах�##�тай хийх тэмцэлд хурдан ялахыг хүсэе, ард иргэд засгийн шийд хүлээлгүй хувь хувьдаа сайн сэргийлэх нь зөв өө

Зочин
Зочин
2021-03-24 15:41

Ene pop gar ajil hiihgui tv duudaj setguulch duudaj yariltslaga ugnu Nymhuu emch shig duugui ajilaa l hii hudlaa poporhoo bolichih

иргэн
иргэн
2021-03-24 16:15

ХӨСҮТ-н тэтгэвэрийн нас болсон хэдэн авгай нар бн. Дарга нарт п�##�ьдагдаад, ковидын үед худ�##� үнэн д�##�даганаж бүх урамшууллыг авчихаад ахлагч гэлүү дарга гэж хүмүүсийг дарамлаад явах нь инээдтэй харагдаж байх. ТИЙМ ХҮМҮҮСЭЭ ТЭТГЭВЭРТ НЬ СУУЛГААСАЙ 55 НАС ХҮРСЭН БОЛ ЗАЙГАА ТАВИАД ЯВААД ӨГӨӨСЭЙ

иргэн
иргэн
2021-03-24 16:17

55нас хүрсэн тэтгэвэрийн насныханаа суулгаад з�##�уу хүмүүсээ ажиллуулаасай.

зочин
зочин
2021-03-24 19:02

Хамагийн. гол. нь. дорвитой. хурдан. арга
хэмжээ. авах. шинэ. сан�##�аа зоригтой тавьж
хэвлэл. мэдээллээр. мэдэгдэж байх зүйтэй.
Х�##�в�##�. х�##�на. биз. Мэргэжлээрээ зоримог бай.
Дарга. нар юу чиг. мэддэггүй. тэнэгүүд. шүү.
Эмч. нараа. сайн бод. шүүмж. гэдэг. дарамт
болж. ядарч. байгаа. Дарга. нар. зард�##�ыг
нэмээд. эмчид. очих. юм. юу. ч. байхгүй
байгаа. энэ. бол. ил. болсон. асууд�##�.

Зочин
Зочин
2021-03-24 19:06

Аргагүй шүү, ажлаа хийнэ, хажуугаар нь тэнэгүүд дайрна, улс төржүүлнэ

Зочин
Зочин
2021-03-24 20:17

Тангараг өргөсөн эмч нар ажиллахгүй яахвээ байгууллага нь ажилчдынхаа амр�##�т энэ тэрийг зохицуулахгүй юу? ЮУ ЯАРИАД БАЙНАА

ЭМЧ
ЭМЧ
2021-03-24 20:31

ЯРИЛЦЛАГА ДАВГҮЙ, ХОНГИЛЫН ҮЗҮҮРТ ГЭРЭЛ ХАРАГДАЖ БАЙНА. УГ НЬ ХУУЧИН САЙД МӨНХСАЙХАНЫГ Л ХӨСҮТ -ЫН ЗАХИРЛААР ТАВЬЧИХ БАЙСАН ЮМ. ГЭХДЭЭ ЯАХ ВЭ САНАСНЫГ БОДВОЛ ЗӨВ ОЙЛГОЛТТОЙ БАЙНА. ЗӨВ ДҮГНЭЛТ ГАРГАСАН БАЙНА. ОДОО ДАХИЖ ЯРИЛЦЛАГА ӨГӨӨД ХЭРЭГГҮЙ, ШОУ БОЛГООД ХЭН Ч БИШ БОЛГОНО. ЗҮГЭЭР АЖЛАА САЙН ХИЙЖ ӨӨРЧЛӨӨД ШУУД БАРИМТАТ КИНО ХИЙСЭН НЬ ДЭЭР. АМЖИЛТ ХҮСЬЕ. ХУУЧИН ЗАХИРАЛ БАЙСАН НЯМХҮҮГ ОЛОН ЖИЛ ДАРГА ХИЙХДЭЭ ЭНЭ ЭМНЭЛГИЙГ ИЙМ АЙМААР БАЙЛГАЖ ЯМАР Ч ШИНЭЧЛЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ХИЙГЭЭГҮЙ, БҮТЭН ЖИЛ ШОУ ХИЙСНИЙХ НЬ ТӨЛӨӨ ШҮҮХЭД ӨГСӨН Ч БАГАДНА. ЕР НЬ БҮХ САЛБАРТ ДАРГА НАРЫГ 4 ЖИЛД 1 УДАА ЗААВАЛ СОЛЬЖ БАЙХ ХЭРЭГТЭЙГ ХАРУУЛЛАА. ҮНЭХЭЭР СЭТГЭЛГҮЙ, ЦҮНХ БАРИГЧ ДАРГА НАР МАШ ИХ БАЙНА. ЭМНЭЛГҮҮДИЙН УДСАН ДАРГА НАРЫГ БҮГДИЙГ НЬ СОЛЬ. ӨӨР НҮДЭЭР ӨӨРӨӨР АЖЛААД ЭНЭ САЛБАРЫГ ӨӨРЧЛӨХ ЦАГ БОЛСОН. ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН НЭР ХҮНДИЙГ АЖЛЫН ХАРИУЦЛАГА, МЭДЛЭГ УР ЧАДВАР, САЙХАН СЭТГЭЛ, ЦЭВЭР ЁС ЗҮЙ АВАРНА, САЙЖРУУЛНА. БАС ӨӨРИЙГӨӨ ЭМЧ, МЭРГЭЖИЛТЭН , СУВИЛАГЧ НАР ЗӨВ ҮНЭЛ. ЁС ЗҮЙГҮЙГ НЬ МЭДЭЭД БАЙХАД ЁС ЗҮЙН ХОРООНЫ ГИШҮҮН ХИЙГЭЭД БАЙДАГ ЭМЧ БАЙДГИЙГ ЕРДӨӨ Ч ОЙЛГОДОГГҮЙ. ШҮҮМЖЛЭЛ ЕР НЬ БОДИТОЙ ГЭЖ БОДДОГ.

Стресс
Стресс
2021-03-24 23:42

Тэгээд бүгдэд нь бялуу өгөөч дээ

зочин
зочин
2021-03-24 23:47

Жаахан гайгуй болоод ирэхээр нь хориогоо тавьчихаар чинь улам нэмэгдээд байна ш дээ. Үзвэр, хур�##� номын газар, амр�##�т сувил�##�, тоглоомын газрууд, фитнес, саун, хур�##� цуглааныг хориотой хэвээр байлгах байсан юм.

Зочин
Зочин
2021-03-25 02:28

Тэгэлгүй яахав. Гадаад улсад эрүүл мэндийн с�##�барынхнаа тах�##�ын тэргүүн эгнээнд яваа хүмүүс гээд их л хүндэлцгээх юм. Манай Монголын хүмүүсийн ухамсар улсынхаа хөгжлийн түвшин шиг аргагүй л доогуур байнаа

irgen
irgen
2021-03-25 06:08

Ajilchdiinhaa tulee.ard tumnii tulee ingej duugardag hun oird sonsoogui uom bn.Zuv shdee.Ajilchid.jiriin ard tumen ch seherch bn.Tand ajliin amjilt husie.Mundag sanaachlaga gargaj bn.Hurdan evchin namdaasai.

Зочин
Зочин
2021-03-25 07:08

Аргагүй ш дээ хүн болхоос машин биш сүрданзан шаамий авгай 2 анхнаасаа хэт сүржин попрол айлгах тактикаар сонгуулийн шоу хийгээд сүржигнэсэн болхоос биш бодит байд�##� дээр короногоор үхсэн хүн �##�га харин шоуны золиосонд нь өчнөөн хүн үхлээ амьдр�##� сүйрлээ. Наад эмч ажилчидаа худлаа сүржигнэж тамлах аа боль

kkk
kkk
2021-03-25 16:54

asar undur tsalin avch bj zovlon tochihgui shuu.tatvar tulugchdiin munguur amidarch yvaa

Зочин
Зочин
2021-03-25 20:23

Amjilt.

Зочин
Зочин
2021-03-25 20:27

Ajilchidaa, ard tumnee ali alinig ni bodoj ehiig ni etseej tugalig ni turaahguigeer onovchtoi zuv shiidver gargan heregjuulj ali boloh baga hohiroltoigoor davan tuulaarai. Eldev horon muu ugtei commentuudig tooj harah hereggui.

Unshigch
Unshigch
2021-03-25 22:21

Mashin bish hun yum chini yadarch sulidahgui yah ve udurjin shunujin masktai haldvartai nuhtsuld oilgomjtoi shude . Yaj tatvar tulugchdiin mungu ideed gej helj chadaj bainaa uneheer uhamsargui buduuleg baina uuruu bolood oir toirnii humuus ni embelegeer yavahgui munhud amidarna gej bodoj yavdag hun baidag ni sonin

Зочин
Зочин
2021-03-26 17:46

Ядараад ш�##�имааргүй юм. Ядраахгүй байх төлөвлөгөө байх ёстой.сүүлийн хэд хоног л ача�##��##� ихэсч байгаа. Өмнө бол зүгээр сулдаа ганхаж байсан юм шиг хүмүүс ярьж байсан даа. Цаашид яах бол энэ янзаараа бол бүтэхгүй ээ.

Зочин
Зочин
2021-03-27 11:02

Нямхүү гэж шун�##�ын тулам ХӨСҮТ- ийг нурсан б�##�гас болгосон. Энэ хүнээр л дахиж захир�##� тавьж болохгүй шүү. Дарга байх хугацаандаа өөрөө л баяжсан болохоос эмнэлэгтээ юу ч хийгээгүй хүн шүү. Угаасаа ямарч хүн очоод харахад л ханг�##�ттай байгаа. Хажууд нь ХСҮТ ийг Төмөрбаатар эмч удирдаж байхдаа ямар мундаг менежментэй удирдаж байсныг одоо ч тэнд ажиллаж байгаа эмч ажилчид хэлнэ. Уг нь энэ хүнийг л томилох байсан юм даа.

Холбоотой мэдээ

Back to top button