Сошиал трэндУЛС ТӨР

Бичлэг задалдаг технологи АН, залуу үе хоёроос хол байг, С.Эрдэнэболд оо

Ц.Туваан талын гэгдэж буй АН-ын даргын сунгаанд хүч үзэж буй хамгийн залуу нэр дэвшигч бол С.Эрдэнэболд. Тэр өөрийгөө 80-аад оны гэж өргөмжлөх дуртай бөгөөд Монголын Ардчилсан залуучуудын холбоог удирдаж явсан, АН-ын замналаар залуу насаа зольж буй нэгэн.

Харин өнөөдөр түүний нөхөдтэйгөө ярьж буй нэгэн “нууц” бичлэг задарчээ. Түүндээ С.Эрдэнэболд “Мань чинь нэрээ татахгүй ээ. Тэгж 80-аад оныхон ийм ш дээ гэж хэлүүлмээргүй байна. Мөнгөтэй хүн АН-ын дарга болж яах юм бэ. Ер нь намайг мөнгө босгож чадахгүй гэж хэн хэлээд байгаа юм бэ” гэхчлэн ярьжээ.

Тавилттай гэдэг нь тэдгээр үг сонголтууд, ярианы сэдвүүд зэргээс илт мэдэгдэж байгааг олон нийт шүүмжилж байна.

Сүүлийн үед нууц гэх бичлэг задалж, нийгмийн сэтгэл зүйд нөлөөлөх оролдлого зах замбараагаа алдаад байна. Энэ бол МАН-ын моодны технологи. Үүнээс л дутаж үз, залуу хүнийхээ хувьд, С.Эрдэнэболд оо.

Бичлэг задалдаг технологийг АН-д ч, залуу үед ч битгий наа. Ядаж 1990 оны гэгээн Ардчилсан намын нэр нүүр ийм зүйлээс дутаг.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
3 сар 24, 2021 19:13

Ямартай нэр дэвшигчдийн дотор, С.Эрдэнэболдоос өөр АН-д эрүүл агаар оруулах хүн �##�гаа!? АН нэг сайн цусаа сэлбээд зоригтой үзэх хэрэгтэйшдээ!?

bat
bat
3 сар 24, 2021 20:40

hamgiin hereggui ni yum bish uu.

Холбоотой мэдээ

Back to top button