ДЭЛХИЙ

Цар тахлын үеэр АНУ-ын тэрбумтнуудын хөрөнгө 1.3 их наяд ам.доллароор нэмэгджээ

АНУ-д үйл ажиллагаа явуулдаг Бодлого судлалын хүрээлэн 2020.03.18-2021.03.18-ны хооронд АНУ-ын хамгийн баян эрхмүүдийн хөрөнгийг  судалжээ. Тус судалгаа өнгөрсөн мягмар гарагт (2020.03.23) нийтлэгдсэн бөгөөд АНУ-ын тэрбумтнуудын хөрөнгө 1.3 их наяд ам.доллароор өссөн хэмээн дүгнэсэн байна. Энэ нь Австрали улсын ДНБ-тэй тэнцэхүйц хэмжээний мөнгө юм.

Тэрбумтнуудаас Тесла компанийн захирал Илон Маск, Жефф Безос болон Фэйсбүүкийг үүсгэн байгуулагч Марк Зукерберг нарын хөрөнгө хамгийн их хэмжээгээр нэмэгджээ. Мөн өнгөрсөн жилийн хугацаанд шинээр 43 хүн тэрбумтан болсон аж.

Харин хөрөнгө нь хамгийн ихээр нэмэгдсэн эрхмээр Илон Маск тодорсон байна. Тэрбээр сүүлийн нэг жилийн дотор хөрөнгөө 559 хувиар буюу 137.5 тэрбум ам.доллароор нэмжээ. Харин дэлхийн хамгийн баян хүн болох Жефф Безосын хөрөнгө 57.6 хувиар нэмэгдэн 113 тэрбум ам.долларын ашигтай ажилласан байна.

Эх сурвалж: Unilad

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button