НИЙГЭМ

"Эрдэнэт үйлдвэр”-тэй холбоотой гурван халдвар илэрч, батлагдсан халдварын тоо 12 боллоо

Энэ сарын 21-ний өдрийн 17:00 цагийн байдлаар "Эрдэнэт үйлдвэр”-тэй холбоотой гурван халдвар илэрч, Орхон аймагт батлагдсан тохиолдол 12 болсныг Орхон аймгийн Онцгой комиссоос мэдээллээ. Тухайн мэдээллээр Орхон аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Д.Сүхээ:

 "Эрдэнэт үйлдвэрийн 7,100 ажилчинд түргэвчилсэн шинжилгээг хийгээд байна. "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай холбоотой гурван тохиолдол батлагдсан. Баяжуулах үйлдвэр, Ил уурхай, Авто тээврийн цехийн гурван ажилтнаас халдвар илэрсэн. Өчигдөр батлагдсан нэг тохиолдолтой холбоотойгоор есөн хүн халдвар авч, аймгийн хэмжээнд нийт батлагдсан тохиолдлын тоо 12 боллоо. Эдгээр хүмүүс Халдвартын тасагт хэвтэн эмчлүүлж байна” гэсэн юм.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button