Нийгэм мэдээ

Б.Энх-Оргил маргааш дэлхийн аварга цолны төлөө тулалдана

Холимог тулааны “ONE Championship" холбооны bantamweight ( 65.8 кг буюу 140 паунд) жингийн дэлхийн аварга цол, бүсийн төлөө Бразилийн "Гайхамшигт хүү" хочит Фабрисио де Андраде дэлхийн аварга цолоо хамгаалах тулаанаа Монголын тамирчин "The Tormentor" (Taрчлаагч) хочит Б.Энх-Оргилтой хийнэ. Тайландад болох энэ тулаан маргааш буюу арванхоёрдугаар сарын 5-ны шөнө болно.

2023 оны хоёрдугаар сараас дэлхийн аварга цолыг эзэмшиж буй Фабрисио де Андраде энэ жил 28 настай, 1м 71 см өндөртэй, кикбокс, маутай суурьтай, кикбоксоор 24 тулаан хийж 20 ялалт (7 КО) , 4 ялагдалтай, холимог тулаанаар 12 тулаан хийж, 10 ялалт (6 КО) , хоёр ялагдалтай.

Netflix-ээр цацагдсан "Physical Asia" шоунд хоёрдугаар байр эзэлсэн Монголын багийн гишүүн Б.Энх-Оргил холимог тулаанаар 16 тулаан хийж 13 ялалт( 3 КО), 3 ялагдалтай явна. Тэрээр гавьяат тамирчин Ж.Нарантунгалагийн удирдлага доор бэлтгэлээ хангадаг байна.

Г.МИШЭЭЛ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Том амжилт хүсье. Эзэн Чингисийн үр сад шүү.

Зочин
Зочин

One холбоо гээчдээ юуун дэлхн аварга вэ Азийн хэмжээний л тулаанчд шү дэсхн хөөргөж шаахиимаа эргүү оркууд

Холбоотой мэдээ

Back to top button