Хэрлэн голд унасан иргэнийг эрэн хайж байна

Хэнтий аймгийн Хэрлэн сумын нэгдүгээр багийн “Хэрлэнгийн гүүр” гэдэг газар наймдугаар сарын 3-ны өдрийн 14:40 цагийн орчим дөрвөн хүн зугаалж явснаас нийслэлийн Хан-Уул дүүргийн харьяат Б (44 настай, эрэгтэй) “Хэрлэн голын усанд живжээ.
Энэ тухай дуудлагыг тухайн өдрийн 14:50 цагт хүлээн авсан Тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр Хэрлэн гол дагуу 30 км-т явган болон завьтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 2-3 метрийн гүнд 10 удаа шумбалт хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул 20:00 цагт түр зогсоосон байна.
Үндэсний Аврах бригадын 8 алба хаагч, 1 автомашинтай хүч нэмэгдүүлэн ажиллахаар 08.06-ны өдрийн 14:30 цагт явж, мөн өдрийн 21:42 цагт Хэнтий аймгийн Хэрлэн сумын төвд очиж хоносон байна. Өнөөдөр буюу наймдугаар сарын 7-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ.
Онцгой байдлын газраас иргэддээ аялал зугаалгаар явахдаа болгоомжтой байхыг анхаарууллаа.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.