НИЙГЭМ

1200 гаруй ААН, иргэнд 98 тэрбум төгрөгийн зээл олгожээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан “Монголын жижиг, дунд бизнес эрхлэгч залуучуудын холбоо”-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа. Тус уулзалтад Сангийн сайд Б.Жавхлан, Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн, Төрийн болон Хаан банкны удирдлагууд оролцож “Ажлын байрыг дэмжих” хоёр их наяд төгрөгийн зээл олголтын талаар мэдээлэл өглөө.Монгол Улс 2020 онд 69 мянган ажлын байр алдсан байна. Хэрэв эдийн засгийн идэвхжүүлэлт хийхгүй бол энэ оны 3-р улирал гэхэд нэмж 120 мянган ажлын байр алдах эрсдэлтэй байгааг судалгаа харуулж байна.

Жижиг, дунд бизнес эрхлэгч залуучуудын зүгээс уулзалт зохион байгуулах хүсэлтийг хүлээн авсанд талархлаа илэрхийлээд “Ажлын байрыг дэмжих” хоёр их наядын зээлд хамрагдахад тулгарч буй асуудал, санал хүсэлтийг уламжилсан юм. Тэдний зүгээс арилжааны банкны шалгуур болон барьцаа хөрөнгөтэй холбоотой асуудалд уян хатан хандах хэрэгтэй байгааг хэллээ. Тус зээлийг олгоход аж ахуйн нэгжүүдэд зөвхөн НӨАТ төлөгч байх гэсэн шалгуур тавьж, нөгөө талдаа барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа тохиолдолд Зээлийн батлан даалтын сангаас батлан даах боломжийг бий болгосон нь Засгийн газрын зүгээс бизнес эрхлэгч нараа дэмжиж буй томоохон зохицуулалт болохыг сайд З.Мэндсайхан хэлж, цаашид бизнес эрхлэгч залуучууд бизнесээ хөгжүүлэх чиглэлд Жижиг, дунд үйлдвэрийн газартай хамтран ажиллахыг уриаллаа.

Монгол Улс 2020 онд 69 мянган ажлын байр алдсан байна. Хэрэв эдийн засгийн идэвхжүүлэлт хийхгүй бол энэ оны 3-р улирал гэхэд нэмж 120 мянган ажлын байр алдах эрсдэлтэй байгааг судалгаа харуулж байна. Тиймээс энэхүү зээлийг эхний ээлжинд ажлын байрыг нэмэгдүүлэхэд бус зөвхөн эргэлтийн хөрөнгөөр дамжуулж ажлын байраа хамгаалж үлдэхэд дэмжлэг болгон олгох чиглэлтэй. Өнөөдрийн байдлаар зөвхөн ажлын байрыг дэмжихэд зориулж 1200 гаруй аж ахуйн нэгж, иргэнд 98 тэрбум төгрөгийн зээл олгожээ.

Эх сурвалж: ХХААХҮЯам

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

  1. за ёстой худлаа энэ олон хүнд зээл олгосон бол ядаж нэг нь авсан гэж хэлэх ёстой бүгд л олдохгүй бна гээд бга ш дээ энэ засгийн газар яагаад худлаа з####илан хийгээд бна даа мэдэхгүй нэг л нотой

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button