ДЭЛХИЙ

Их Британид 6 настай хүү 488 сая жилийн өмнөх чулуужсан үлдэгдэл олжээ

Зургаан настай Сиддак Сингх Жамат Зул сараар бэлгэд авсан багажаараа гэрийнхээ цэцэрлэгийг ухаж байгаад олон сая жилийн өмнө чулуужсан дун олжээ.

Түүний аав Виш Сингх Фэйсбүүк дээрх чулуужмал үлдэгдлийн группийн тусламжтай тус дунг 251-ээс 488 сая жилийн настай болохыг илрүүлсэн байна.  Ноён Сингх чулуужсан дун дээрх хээг хараад 251-ээс 488 жилийн өмнө амьдарч байсан Ругоса дун байх магадлал өндөр хэмээн дүгнэсэн аж.

Сиддак Сингх хэлэхдээ “Би зүгээр л хорхой, тоосго болон ваарын хэлтэрхий хайж байхдаа эвэр шиг хэлбэртэй чулуу олсон. Би эхлээд үүнийг шүд, савар эсвэл эвэр байх гэж бодсон ч дун байсан” гэжээ.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button