Нийгмийн

Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Мөнххаан, Уулбаян сумаас орох, гарах хөдөлгөөн хязгаарлав

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумаас Улаанбаатар хот руу эмчилгээнд явсан малчнаас коронавирусийн халдвар илэрсэн байна. Халдвартай болох нь батлагдсан малчин Уулбаян, Мөнххаан сумын заагт байдаг байна.

Тухайн малчныг эмчилж байсан Мөнххаан сумын эмчээс түргэвчилсэн шинжилгээ авахад мөн эерэг гарчээ. PCR шинжилгээний сорьцыг баталгаажуулахаар Хэнтий аймаг руу явуулсан байна.

Мөнххаан сумын эмч охиноо төрүүлэх шалтгаанаар Баруун урт сумын эмнэлэгт очсон бөгөөд энэ хугацаандаа худалдааны төвүүдээр орсон байна. Иймд тус аймгийн Онцгой комисс хуралдаж, Баруун-Урт, Мөнххаан, Уулбаян сумаас орох, гарах хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хаажээ. Мөн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоожээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button