Ярилцлага

Ч.Өнөрбаяр: Манай нам МАН-аас ч удаан оршин тогтноно, жамаараа төлөвшиж буй нь л энэ

С.Эрдэнийн гэгдэх нэрээр олон нийтэд ойлгогдсон АН-ын даргын цахим сунгаанд нэр дэвшсэн, хуульч, Ч.Өнөрбаяртай ярилцлаа. Энэ талын сонгуульд НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат ялалт байгуулсан бол нөгөө талд нь УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл гарч ирсэн. Харин энэ дунд ялагдал хүлээгээд “Би хамгийн нялх нь. Сурах зүйл их байна. Ардчилал мандан бадраг” гэж үзэл санаандаа даруухнаар үнэнч зогссон түүнтэй ингэж хөөрөлдөв.


-ХОЁР СОНГУУЛИЙГ НЭГДЧИХНЭ ГЭЖ ИТГЭЭД НЭР ДЭВШСЭН Ч ТЭГСЭНГҮЙ-

-Нааш ирэх замд УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд О.Цогтгэрэлд намын дарга болсонд нь баяр хүргэж байна. Таны оролцоод ялагдсан сонгууль ямар ч үр дүнгүй байсан юм шиг.

-Би үр дүнгүй гэж харахгүй байгаа. Миний хувьд анхнаасаа хоёр сонгуулийг нэгтгэж явуулъя гэсэн байр суурьтай байсан. Гэвч тэгсэнгүй, хоёр тийшээ явчихлаа. Тэглээ гээд надад аль нэг сонгуулийнх нь үр дүнг үгүйсгэх шаардлага байхгүй. Хууль номоороо Улсын дээд шүүх л шийдвэрээ гаргах байх. Хоёр талд нэр дэвшсэн хүмүүст адилхан л намаа нэгтгэе, хагарлыг цэгцэлье, аль болох нэг чигт шугамд нь оруулъя гэсэн л чин эрмэлзэл байсан болов уу.

-Аль аль талдаа намынхаа төлөө сэтгэлээр л нэр дэвшицгээсэн байх гэж үү?

-Тийм. Харин сонгууль зохион байгуулалтын асуудал яривал хоёр талын Дотоод сонгуулийн хорооны хүмүүсээс тайлбар авах хэрэгтэй. Нэр дэвшигчид бол үүн дээр тайлбар өгөхөөс илүү сонгуульд нэр дэвшсэн үзэл санаагаа л яривал тохиромжтой.

-О.Цогтгэрэлийн ялалт байгуулсан сонгууль таны оролцсоноос түрүүлж зарлагдсан. Түүнд яагаад нэр дэвшээгүй вэ?

-Хууль ёсны тамга нь хаана байна, тэнд нь бүртгүүлье гэж бодсон. Нөгөө талд, тухайн үед намын даргын сунгаанд нэрээ дэвшүүлэх эсэх шийдвэрээ эцэслэн гаргаагүй байсан л даа.

Ардчиллын суурь зарчмаараа нэг сонгогч нэг л хүнд санал өгөх зарчимтай. Гэтэл нэг хүн хоёр талд санал өгөх болчихоор тусдаа сонгууль өөрөө суурь зарчимтайгаа зөрчилдөөд буй. Тэгэхээр энэ есөн хүн хамтдаа нийлээд өрсөлдчихье гэдэг байр суурьтай байсан. Ер нь манайх шиг түүхтэй, хийсэн бүтээсэн зүйлтэй, улс төрийн чухал нам дотроо хариуцлагатай байх ёстой. Аль болох зөвшилцөл рүү явж, эвлэрэх л ёстой байгаа юм.

-Түүнийг бол ард түмэн хүртэл хүсэж байна.

-Тэгэлгүй яах вэ. Манай улс бол ерөнхийдөө нэг намын системд шилжчихлээ шүү дээ. Нэг талд хүч төвлөрөх тийм ч сайн зүйл биш. Гэтэл яг ийм нөхцөлд Ардчилсан нам цөөнхийн байр суурин дээрээ, сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа. Энэ үүргээ гүйцэтгэхийн тулд нэгдэх ёстой, хариуцлагатай байх ёстой. Ерөнхийлөгчийн сонгуульд зөв хүнээ дэвшүүлэх ёстой. Тэгэхгүй ингэж эвдрэлцээд байвал бид яаж сонгогчдын итгэлийг авах вэ.

-Сүүлд зарлагдсан сонгуульд нь нэрээ дэвшүүлсний хувьд нэгэнт хоёр дарга тодорно, дараа нь нэг талынхаа шийдвэрийг авна гэдгийг тооцоолсон байх. Энэ үед С.Эрдэнийнх хуулийн дагуу хүчин төгөлдөр мөрдөгдөнө гэж үзсэн учраас л ийм шийдвэр гаргасан болов уу?

-Би сая хэллээ л дээ, намайг дутуу ойлгосон бололтой. Би эхнээсээ хоёр сонгууль нэгдчих байх гэж бодож орсон хэрэг. Цаг хугацааны шахаанд ороод, аль аль тал нь хариуцлагаа ухамсарлаад, нэг сонгуульдаа орчих байх гэж итгэсэн байхгүй юу. Гэтэл харамсалтай нь тэгсэнгүй. Гэхдээ манай нам тэртэй тэргүй нэгдэнэ, ойлгомжтой. Ард түмэнд ч гэсэн тийм хүлээлт байгаа. АН-ын жирийн гишүүдэд  ямар нэг хагарал, зөрчил байхгүй шүү дээ. Зүгээр л цөөн хэдэн хүмүүстэй, дүрэм журамтай, үл ойлголцолтой холбоотой асуудал бий.

-Хоёр сонгууль нэгдчихнэ гэж итгээд л яваад орчихсон юм байна. Гэтэл тэгсэнгүй?

-Тийм.

-ЖАМ ЁСНЫ ХӨГЖЛӨӨР ЯВБАЛ УНАЖ БОСДОГ, АЛДДАГ, ТЭГЭЭД УЧИР ЗҮЙГЭЭ ОЛДОГ-

-С.Эрдэнийн талын сонгууль цахимаар санал хурааснаараа онцлог байлаа. Энэ зохион байгуулалтын хэлбэрийг нэр дэвшигчийн хувьд хэрхэн харсан бэ?

-Аливаа шинэ зүйл эхэндээ эргэлзээ төрүүлдэг, зуршил дадал болохдоо хэцүү байдаг. Гэхдээ Ардчилсан нам шинэ бүхний тэргүүнд явах учиртай л бол цахим шинэчлэлийг хүлээж авахаас өөр аргагүй. Мэдээж алдаа гарна, түүнийг сайжруулаад л явна. Алийн болгон бид хүнээ зөөгөөрэй, тэдэн машин хэрэгтэй боллоо, мөнгө тараая барья гэж сонгууль хийх юм бэ. Үүний оронд зүгээр л гар утаснаасаа, гэртээ сууж байгаад саналаа өгчихдөг болно. Нөгөө талд бид технологи талаа сайжруулах, аюулгүй байдлаа хангах ёстой. Хэн бүхэн сонгуулийн явцад хяналтаа тавих, ирээд шалгачих боломжийг бий болгох ёстой.

-Нэр дэвшигчдийнх нь хандлагыг харахад нөгөө талаа бодвол арай нээлттэй, чөлөөтэй, ардчилсан үзэлдээ ойрхон санагдсан. Та бүхний хувьд нөгөө талын дөрвөн нэр дэвшигчидтэйгээ хамт өрсөлдөхөд асуудалгүй гэж хэвлэлд байр сууриа илэрхийлсэн. Нэг үгээр тэднийг ямар нэг байдлаар эсрэг талынхан гэж хараагүй гэж болох уу?

-Тийм, тэгэхээс ч өөр аргагүй. Тэнд нэр дэвшээд явж буй хүмүүс ч миний журмын нөхөд, хар цагаан гэж ялгах юмгүй. Миний, бидний хувьд нэг л ардчилсан нам бий.

-Санал тооллогын системд том халдлага орж ирсэн. Үүнийг харамсалтай нь нөгөө талаас гэж тайлбарлаад байсан уу?

-Би чинь нөгөө хуулийн хүн болохоос мэдээллийн технологийн хүн биш шүү дээ. Тэгэхээр тэр халдлага яг хаанаас хийгдсэн юм, гаднаас юм уу дотроос юм уу гэдгийг мэргэжлийн хүмүүсээс асуух хэрэгтэй. Миний ойлгосноор манай сервер гадаадад байдаг учраас гадаадаас л халдсан байхаас өөр аргагүй юм шиг билээ. Үүнийг тодорхой болгож, дараа дараагийн сонгуульд ийм асуудал гаргахгүй байх тал дээр бэлдэх хэрэгтэй.

-Гоё юм билээ, их энгийн. Гэхдээ Р.Амаржаргал, Э.Бат-Үүл нараас эхлээд сонгуулийн өдөр Манай тал бол цахимжчихлаа, ямар гайхамшигтай байдаг юм бэ гэхчлэн, гэнэтхэн өнгөрсөн зуунаас сэрчихсэн мэт туйлширч хандаж байсан. Нэг тийм Нөгөө талынхан бол хоцрогдсон хэвээрээ л байна гэх маягтай?

-Хоёулаа ингэе. Би нэг л зарчимтай. Хүн муулах дургүй. Хоёр талын ийм байр сууринд хутгалдаж орохгүй, анхнаасаа ч ороогүй. Тулга тойрсон хэрүүлээр явбал хол гишгэхгүй л дээ. Асуудлыг том зургаар нь харах ёстой. Манай нам нэг талдаа гарах нь л чухал.

Бид хариуцлагатай улс төрийн хүчин юм гэдгээ харуулахын тулд бүх шатандаа хичээх хэрэгтэй байна шүү дээ. УИХ дахь АН-ын бүлэг нь ч тэр, хоёр талд сонгууль зохион байгуулсан нөхдүүд ч тэр. АН-ын лидер гэгддэг хүмүүс ч тэр бүгд хариуцлагатай байх ёстой.

-Тулга тойрсон асуултуудаар ярицлага эхлэхээс өөр аргагүй байна шүү дээ. Ардчилалд хайртай ард түмэн намд нь яг юу тохиолдчихоод байгааг ойлгохгүй байна.

-Манай нам асуудлаа шийдчихнэ ээ. Ардчилсан нам бол Кремлийн нөлөөнөөс улс орноо салгаж чадсан, их түүхээ эргүүлэн авчирсан. Төрийн ордны өмнө Чингис хаанаа залсан, цаазын ялыг халсан. Монгол Улсыг дэлхий дахинд дахин тунхагласан нам. Ардчилсан засаглалын үед гадаад бодлого хамгийн их тэлсэн. Хэл амтай ч хамгийн их зам тавьсан, бүтээн байгуулалтыг хийсэн, ийм л нам. Тэгэхээр гаднаас нь шүүмжлэх яах вэ. Сорилт, бэрхшээл дундуур ингэж явсаар асуудлаа шийдэж чадна л гэж хардаг. Нэг хүн гарч ирээд, бүгд минийхээр явна гэж командалдаг нам биш байхгүй юу, манай нам. Ойлголцсон мэт дүр зургийг хүчээр үүсгэсэн, захиргаадалтаар “нэгдсэн” зүйл өөрөө аяндаа зад үсэрдэг. Харин жам ёсоороо хөгжиж буй зүйл гэдэг унана, босно, алдана, гэхдээ учир зүйгээ олдог. Зохиомлоор хэрүүл маргаангүй, дэг журамтай харагдуулаад байгаа юм нэг л өдөр тогтолцоогоороо нурж унадаг тийм л жамтай. Намаа МАН-аас шал өөр зарчимтай, арай жам ёсоороо хөгжиж байгаа гэдэгт итгэдэг. МАН бол алсын утгаараа хол явахгүй ээ.

-Нэгэнт Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө цаг хугацааны шахалтаар нэгдэх шаардлага үүсчихлээ. Ингэж шахалтаар, хүчээр хийсэн нэгдэл утга агуулгатайгаа нийцэх болов уу?

-Ямар ч л байсан цаг хугацаа, нөхцөл байдал эвлэрэх, ойлголцох зүйл рүү аваачих нь тодорхой. Ерөнхийлөгчийн сонгуульд хэтэрхий тулгаж энэ нэгдэл, цэгцрэлийн асуудлаа хийвэл хүндрэлүүд гарах байх. Аль болох нэг хоногийн өмнө л тодорхой болбол сайн.

-Та бол манай нам ирээдүйд болчихно оо гээд л сууж байдаг юм байна шүү дээ?

-Тэгэлгүй яах вэ. Миний байр суурь бол манай нам удахгүй ойлголцолд хүрнэ, энэ зүгээр л хэсэгхэн цаг хугацааны асуудал гэдэг дээр байдаг. Нөгөө талд би энэ процессийг зүгээр л хөндлөнгөөс хараад суусан бол өнөөдөр намын даргад нэрээ дэвшүүлэхгүй шүү дээ. Ер эрх баригч  талын бодлого, шийдвэрийн алдааг шүүмжилж дуугардаг болохоос хувь хүний тухай ярьдаггүй. Зарим гишүүд шг гар утасныхаа цаанаас “Яана аа, АН маань үгүй болжээ” гэж бичээд, маажиж суухын оронд сонгуульдаа оролцсон. Түүнээс миний ялагдах, ялагдахгүй нь бол мянга есөн зуун ерэн ес дэх асуудал.

-Намын даргад нэрээ дэвшүүлсний хувьд АН нэгдэх гарцыг хэрхэн тодорхойлсон бэ?

-Ерөөсөө ардчиллын суурь зарчим бол харилцан буулт хийх, бие биедээ хүндэтгэлтэй хандах шүү дээ. Амьдрал дээр хамгийн ухаантай хэсэг нь л буулт хийдэг. Тэгэхээр хагарлыг үүсгээд буй хүмүүс аль аль нь жаахан буулт хийх, ухаантай алхам хийх хэрэгтэй байна л даа. Ардчилал гэдэг сэтгэл хөдлөл дээр биш, рациональ оюун ухаан дээр тогтдог. Одоо жаахан ухаалаг алхам хийх хэрэгтэй байна. Хувийн амбицаар, сэтгэл хөдлөлөөр хандаад байж болохгүй болчихлоо. Ер тулга тойрсон хэрүүлээс түргэхэн гарах хэрэгтэй гэдгийг нэг ч гэсэн хүнд илэрхийлье гэсэн зорилгоор намын даргад нэрээ дэвшүүлсэн.

-ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ГАРГАХ ШИЙДВЭР БОЛ 100, 100 ЖИЛ ЯРИГДАХ ТҮҮХЭН ШИЙДВЭР БОЛНО-

-Та хуульч хүн учраас асуухгүй өнгөрч болохгүй нь. Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших эрхтэй эсэх асуудал дээр та яаж харж байгаа вэ?

-Үндсэн хуультай холбоотой асуудлыг Үндсэн хуулийн цэц шийдвэрлэх ёстой. Одоогоор бол Бага суудлын хуралдаан нь уг асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй байх шиг байна, тэндээс эцсийн хариу гарна. Үндсэн хуулийн цэц үүн дээр маш хариуцлагатай хандах ёстой, энэ бол гол асуудал.

Хоёрт, энэ эрх баригчдыг гайхах юм. 2020 оны тавдугаар сараас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт мөрдөгдөж эхэлсэн. Тэгэхэд нь “ҮХНӨ мөрдөгдөөд эхэлчихлээ, одоо дөрвөн сайдаа үлдээгээд бусдыг нь давхар дээлгүй сайд нараар бүрдүүл ээ. Ерөнхий сайд өөрөө хуулиа биелүүлж үлгэрлэ ээ” гэдэг шаардлага тавьсан. Харамсалтай нь тэр чигээрээ явсаар л сонгуультай залгачихсан шүү дээ. Өөрөөр хэлбэл өөрсдөө Үндсэн хуулийнхаа дээгүүр гишгэчхээд одоо хууль дээдлэх тухай ярих нь улс төрийн хувьд этикгүй харагдаж байгаа юм л даа.

Х.Баттулга Ерөнхийлөгчтэй холбоотой асуудал дээр Цэц яг зарчмаа бариад, шийдвэрээ л гаргах ёстой. Яагаад гэвэл энэ шийдвэр түүхэн шийдвэр болно, 100 жилийн дараа ч яригдана. Дараа нь хуульчид, судлаачид, оюутнууд, хэвлэл мэдээлэл, олон нийтийн дунд хэлэлцүүлэг хийгдэнэ. Ой санамж болж үлдэнэ. Тэгэхээр хариуцлагатай хандах ёстой гэж бодож байна.

-БИ УЛС ТӨРЧ БИШ ЭЭ-

-Та бол намын дотоод нюансуудыг ярихгүй юм байна. Уг нь ард түмэн бүр төөрөлдөж гүйцчихээд байдаг.  

-Би ер нь дотоод асуудалд оролцдог ч үгүй хүн ш дээ. Ярихгүй биш. Надад дотоод хэрүүл, уруулын асуудал хэзээ ч сонин байдаггүй. Тийм мэдээллийг нэг чихээрээ оруулаад л, нөгөө чихээрээ гаргадаг хүн. Миний өөрийн характер нийцэхгүй байхгүй юу.

-Тэгэхээр чинь та улс төрч байж чадах уу?

-Чадахгүй ээ. Улс төрч хүн гэж хор найруулаад явдаг хүн юм бол би улс төрч биш, хууль ч л юм. Уг нь эрүүл улс төр гэдэг хуулийн дор л явагддаг байх ёстой. Хуулийн дээгүүр гишгэдэг улс төр бол ирээдүйгээ залгидаг. Тиймд бүгд хуулиа мөрддөг, давбал хариуцлага хүлээж чаддаг тийм л улс төр лүү явах ёстой. Энэ л миний итгэл үнэмшил. Ойрын зайны бодлого боддог нь улс төр юм бол би улс төрч биш. Би яахын тулд өнөөдрийг хүртэл МУИС-ийн Хууль зүйн сургуульд хүний эрхийн талаар хичээл заасан юм, яахын тулд өөрийгөө хөгжүүлж баахан ном, сонин уншиж, гадна дотно суралцсан юм. Энэ л миния итгэл үнэмшил. Түүнийг өнөөдөр ховоор солих юм бол зарчим яриад суух нь утгагүй шүү дээ.

-Хэвлэлд ярихгүй байж болно, гэхдээ дотроо ядаж зураглаж, нөхцөл байдалд прогноз хийж суух уу.  Эсвэл үнэхээр юу ч болж байсан хамаагүй гээд гэрэлт ирээдүйгээ хараад суудаг юм уу?

-Намайг сайн ойлгохгүй байх шиг байна л даа. Одоо ингээд “Тэр нь ингээд, ингээд” гэж бодвол бодох юм байна л даа. Гэхдээ тэглээ гээд яг юу шийдэх юм. Популизм чинь өөрөө тэр шүү дээ, нийгэм рүү хов гаргаж шидээд л амьдраад байдаг. Ерөөсөө шийдэл байдаггүй. Одоо бид жаахан шийдэл ярьдаг, бодлогоороо уралддаг баймаар байна. Зүгээр л баахан болохгүй, бүтэхгүй юм нийгэмд гаргаад сэвчихдэг. Энэ бүхнийг хилийн чанадаас тэр нь АН, тэр нь МАН юм байна гэж ялгаж харахгүй шүү дээ. Өө, Монголын ардчиллын байгаа царай энэ л гэж хэлнэ. Энэ богинын зайны улс төр өөрөө Монголын нэр хүндийг алаад дуусаж байгаа юм. Ер нь юун дээрээ улс төржих юм, юун дээрээ улс төржихгүй байх юм. Түүнийгээ хүртэл ялгаж, салгах хэрэгтэй байна шүү дээ.

Өнөөдөр хэн ч албан тушаалаас төрөөгүй шүү дээ. Байх хугацаандаа жаахан зөв юм хийгээд дараа үедээ өвлүүлээд өгчхөж болдоггүй юм уу. Дараагийн сонгуульд улирахын тулд ажилладаг, сайд байсан гэж намтартаа сэтэр бичүүлэхийн тулд л улс төр хийх юм бол утгагүй зүйл.

-Уг нь олон нийт бас ч гэж хэрсүү болж байна. Улс төр зөв голдиролдоо орж, хүмүүсийн улс төрчдөдөө итгэх итгэл хэзээ батжих боломжтой юм бол?

-Би Монголын ирээдүйд итгэдэг ээ. Намайг хүүхэд байхад ийм улс төр байсан. Ерөнхийлөгч нь үзмэрчтэй болоод харь гарагтай холбоо тогтоох тухай л ярьдаг байлаа шүү дээ. Хаана газрын тос байна гээд онгоцоор хайлгадаг байлаа. Ингээд харахаар бид алдаагаа зассаар л яваа юм.

Дэлхийн хаана ч улс төрчид нэр хүндтэй байдаггүй л дээ. АНУ-д хийсэн судалгаагаар иргэдийн хамгийн итгэдэггүй хүмүүс нь Конгрессын гишүүд байсан. Улс төрчдийн нэр муу байна гэдэг нь бас муу биш. Улс төрчийг үргэлж муу сүүдэр дагах нь жам. Харин жижүүрийн улс төр хийдэг, хог шүүрддэг байж болохгүй. Хэдэн жилийн дараа нүүрс “хог” болох гээд байдаг. Өөр олон чухал асуудлууд бий. Том зургаар нь харж хөдлөх хэрэгтэй. Цаг үе бүрд тулгамдсан асуудал гэж байдаг учраас улс төрчид үргэлж л асуудлуудтай нүүр тулгарна. Гэхдээ тухай, тухайн цаг үеийнхээ асуудлыг тэр үедээ шийдвэрлээд явдаг байх хэрэгтэй. Тэгэхгүй дараа үед нь өмнөх үеийнх нь үлдээсэн асуудал хураагдаад явдаг бол болохгүй шүү дээ.

-Төгсгөлд нь, хуульч хүний хувьд АН тамга, тэмдгийн тал дээр яг ямар асуудалтай байгааг тайлбарлаж өгөөч. Зүгээр л хуульч хүний дүгнэлт.

-Түүнийг яг үнэндээ мэдэхгүй байна. Тамга, тэмдгийг нь бариад явж байгаа хүмүүсээс асуух хэрэгтэй. Одоо Улсын дээд шүүх дээр л эцэслэн шийдвэрлэх процесс явна даа.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
23 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-03-30 08:36

Өнөрбаяр бол жинхэнэ улс төрч хүн. Улс төрчийн боол болж өрсөлдөгч улс төрчийг нь хэлмэгдүүлдэг, гүтгэн доромжилдог, гэсгээн цээрлүүлж тамладаг бүх ажлыг гардан хийсэн . Н.Энхбаярыг бараг үгүй хийх шахсан шүү Элбэгдоржийн энэ тоодгор. Одоо тэгээд юу юу гэнэ вэ? Гэмгүй хүн юм байх даа. Өнөрбаяр бол Элбэгдорж хаана очно тэнд л очих ёстой хүн.

Зочин
Зочин
2021-03-30 09:11

Элбэгдоржтой цуг ажиллахаар л элбэгийн бууны нохой байх �##�багүй л дээ хө. Өөрийн гэсэн зөв бодолтой мундаг з�##�уу санагдсан шүү. Нас з�##�уу цус шингэн бна. Хол явна даа энэ з�##�уу.

Зочин
Зочин
2021-03-30 17:55
Reply to  Зочин

Л�##�ар зөрчлийн хуулийг эбэтэй санаачилсан новш

иргзн
иргзн
2021-03-30 09:37

энэ З�##�уу тэртээхи 30-аад Оны их Хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд байсан бол мөн ч олон Хүн хэлмэгдүүлж цааш нь харуулах байсан шүү, Энхбаярыг тухайн үед Элбэгдоржийн да�##�гавараар энэ З�##�уу ай даа мөн ч Улайрч юу ч хиийээс буцахгүй байдлаарай анх Олонд өөрийгөө таниулсан Нөхөр дөө, Ийм Нөхөр өнөөдөр АН-ын даргын сунгаанд Өрсөлдөөд явж байна шүү дээ ийм Нөхдүүд АН-д байхад АН төлөвшиж Шинжлэгдэх үү

зочин
зочин
2021-03-30 09:45

Хуульч нэртэй гуульчдын нэг биш үү АН тамганы учрыг мэдэхгүй байж дарга болно гээд өрсөлдөж байдаг хуульч байх уу
Ийм хуульч нэртэй хүмүүс хуулийг гууль болгодог

АН
АН
2021-03-30 10:34

Энэ хошного долоогчийн нам гэж юу байхав.

Зочин:
Зочин:
2021-03-30 10:41

Өнөөгийн гажуудсан тогтолцоог өөрчлөөгүй тохиолдолд �##�ь ч нам төлөвшихгүй байхаа. Одоогоор манайд улс төрийн нам зохих ёсоор төлөвшөөгүй, эрх мэдэл, �##�бан туша�##�ын төлөөх "тулаанд" ялахын тулд юу ч хийхээс буцахгүй болсон бүлэглэлүүд иргэдээ нам гэдэгээр х�##�ахавчлан т�##�цуулаад, мөнгөний өрсөлдөөнөөр асууд�##� шийдэгдэх боломж бүхий тогтолцооны загвараа магтан лавшруулсаар байхад улс төрийн намууд төлөвшинө гэхэд хэцүүл байхдаа.

зочин
зочин
2021-03-30 10:58

Өнөрбаярыг бөөрөнхий амьтан байна. Элбэгдоржийн дохиураар явж байсан байх. 1937 оны үед ийм настай ийм �##�батай байсан бол НОГООН МАЛГАЙТЫН үүргийг тэр үеийн байдлаар гүйцэтгэх хүн байж шүү.

Зочин
Зочин
2021-03-30 12:30

ЯРИЛЦЛАГА НЬ ЯГ ЭЛБЭГДОРЖИЙН УТСАН ХҮҮХЭЛДЭЙ БАЙНАДАА. ЮУГАА Ч МЭДЭХГҮЙ ДАВХИЖ ОРООД Л ЭРДЭНЭ-ИЙГ ДАГАЖ БАЙГАА НЬ Л ХЭН БЭ ГЭДГИЙГ ТОД ХАРУУЛЖ БАЙНА. АН ГЭЭД ЭРДЭНЭ ДАРГА НЬ ГЭХЭЭР Л ХАЙРАН АН ГЭЖ ГОЛ ХАРЛАЖ БӨӨЛЖИС ЗУТГАДАГ. АЛТЫГ БААСАН ДОТОР ХИЙЧИХСЭН ЮМ ШИГ АВАХ ГЭХЭЭР ӨМХИЙ ХАНХЛААД ГАР БААСТАХ ГЭЭД ИЙМ Л ДҮР ЗУРАГ

Гүндалай балай
Гүндалай балай
2021-03-30 13:02

Хуулийн с�##�барыг самарсан энэ хулгайч үхээрийг бурхан гэсгээх байлгүй дээ. Ардчилсан намыг тун удахгүй д�##�д орохыг нь харна аа.

Зочин
Зочин
2021-03-30 13:28

30жилд төлөвшөөгүй нам улаан оршин тогтоэ чадах уу ?

Зочин
Зочин
2021-03-30 14:42

Их л том байсан нөхөр хэний суганы үс болж байсан юм бол доо хөөрхий гэж

Зочин
Зочин
2021-03-30 15:15

Олон юм донгосоод байлгүй Элбэгдорж та 2-н томилсон хогийн шүүгчдээ татаж ав. Ядахдаа царай нь хүртэл дургүй хүрмээр ямбийсан юм

Зочин
Зочин
2021-03-30 17:30

Энэ нөхөрт удирдлага болох ямар ч �##�бан туша�##� зохихгүй юм байна. Бүх хариулт нь бөөрөнхий ямар ч гарцгүй шийдэлгүй. Тэгсэн хэрнээ нөгөө муу юм болвол хойд т�##�ын хар овоохой гэгчээр хаа хамаагүй МАН-ыг хавчуулаад бүх юм тэднээс болж байгаа юм шиг ярихын. Зүй нь бидний энэ болохгүй байна, ингэе, тэгэе, ийшээ явъя гэх мэт хүмүүсийг үзэл бодлоороо ури�##�ж араасаа дагуулчихаар тийм л хүнийг хүмүүс удирдагч даргаараа сонгодог байх. АН-аас ер нь юм хүлээх хэрэггүй болох нээ. Харин тэр Тулгат, Цогтгэрэл 2 нь ямар юм байгаам.

Зочин
Зочин
2021-03-30 18:07

Луивар хахуул �##�уурчидын нам удаан тогтож баисаныг харсан уу дэлбэрч баигаа нам

bat
bat
2021-03-30 18:59

manai nam gechihjeee muu elbegdorjiin huuheldei

Х
Х
2021-03-30 19:11

Эбагийн баруун гар. 1930- аад онд байсан бол энэ нөхөр Элбэг Ренчиногийн туслах болчихсон шар хув�##�знуудыг барь гээд орилоод явж байх байсан. Баасанхүүгийн өрөөсөн.

Зочин
Зочин
2021-03-30 19:56

иймэрхүү ярилцлага өгч байгаа хүн намын даргад өрсөлдөнө гэж юу байхав даа.чааваас.бас 2 т�##�д т�##� �##�дахгүй маягаар ярьж бгаа ухаантай юмуу дөа.

elbegdorj
elbegdorj
2021-03-30 20:17

unen m#l bna. yu ch oilgosongui. Uls torch bish yum bol namiin dargad yundaa orsolddog bnaa.

Irgen
Irgen
2021-03-31 11:39

Yostoi hudlaa gar. Elbegeeg dagaj alban tushaal hashij uzsen bh. Medleg mergejil bol noooiiilllll. Yu ch baihgui, hudlaa hooson dongodogch. Go hell

зочин
зочин
2021-04-02 23:08

Хууль бус нам

Зочин
Зочин
2021-04-04 23:45

Hudalaa shalchigansan novsh iimerhuu hog shaarnuud bsan tatsagt ene saihan nam ulam muhuh biz

зочин
зочин
2022-08-26 06:36

Элбэгдоржийн бooвыг хөхдөг Өнөрбаяр Монголын ирээдүй гэж яриад хэрэггүй.

Холбоотой мэдээ

Back to top button