ВИДЕО КОНТЕНТЯРИЛЦЛАГА

Я.Учрал: Өөрийнхөөрөө байх ёсгүй, дандаа жүжиглэх юм уу

Загвар өмсөгч С.Эрдэнэцогт Urban Talks нэвтрүүлэгт оролцох үеэрээ зүй бус үг хэрэглэсэн нь олон нийтийн дургүйцлийг хүргээд буй. Үүнээс үүдээд тухайн нэвтрүүлгийн ивээн тэтгэгч байгууллагуудын бүтээгдэхүүнээс татгалзах, бойкотлох хөдөлгөөн ч өрнөж эхлээд байна. Бид тус нэвтрүүлгийн хөтлөгч, продюсер Я.Учралтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

НЭВТРҮҮЛГИЙГ МААНЬ ХУВЬ ХҮМҮҮС ПЭЙЖ ХУУДСАНДАА ЗӨВШӨӨРӨЛГҮЙ АВЧ АШИГЛАЖ, ОЛОН НИЙТЭД ТҮГЭЭЖЭЭ

-Нэвтрүүлэг цацагдсанаас хойш хүмүүс янз бүрийн хандлага илэрхийлж байна. Үзэгчдээс ирж буй бухимдалд хэр эмзэглэв?

-Хүн юм чинь эмзэглэнэ шүү дээ. Гэхдээ орондоо орж хэвтээд уйлсан юм байхгүй. Ёс зүйгүй үг, хэллэгтэй контент цацагдсанд харамсаж байна. Үзэгчид бухимдах, шүүмжлэх бүрэн эрхтэй. Үзэгчдээсээ дахин уучлалт хүсье. Гэхдээ манай нэвтрүүлэг телевизээр огт гардаггүй. Зөвхөн youtube хуудсанд +18 гэсэн ангилалд оруулдаг юм. Гэтэл нэвтрүүлгийг маань хувь хүмүүс пэйж хуудсандаа зөвшөөрөлгүй авч ашиглаж, олон нийтэд түгээжээ.

-Хэд, хэдэн пэйж хуудаснууд нэвтрүүлгээс тасалж тавьсан байсан. Тэдгээр пэйж, хуудаснууд руу хандсан уу?

-Зөвхөн энэ бичлэг гэлтгүй өмнөх нэвтрүүлгүүдээс хөгжилтэй хэсгийг нь таслаад зарим нэг пэйж, хуудаснууд оруулчихдаг байсан. Одоо яригдаж байгаа 1 цаг 30 минут үргэлжилсэн нэвтрүүлгээс ёс бус үг хэллэг агуулсан хэсгийг нь хэргээр 2-3 пэйж хуудсууд тасалж оруулсан байна лээ. Фэйсбүүк ямар ч шүүлтүүргүй болохоор хүүхдүүд үзчихэж байгаа байхгүй юу. Тэдгээр пэйжүүд хандалт авах гэсэн зорилготойгоор тэгсэн байх л даа. Яг үнэндээ биднийг хорлоод байна уу. Эсвэл хүүхдүүдийг хорлох гээд байна уу гэдгээ бодох л асуудал. Ямартай ч бид нэвтрүүлгээ Youtube дэх хуудаснаасаа устгасан. Устгасан ч гэсэн хүмүүсийг бухимдуулаад байгаа хэсгийг нь хасчхаад Youtube хуудсандаа буцаагаад оруулна. Түүнээс бол энэ дугаар хүмүүст маш их таалагдсан.

-Та өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлэл хийхдээ “С.Эрдэнэцогтыг нэвтрүүлгийн үеэр яагаад тийм үйлдэл хийснийг нь мэдэж байгаа” гэж хэлсэн нь их анхаарал татсан. Анхнаасаа тийм зүйл ярина гэдгээ төлөвлөчихсөн байсан юм шигээр ойлгогдсон?

-Нэвтрүүлгийн дараа яагаад тийм зүйл ярьсныг нь асуусан. С.Эрдэнэцогт ч тайлбарласан. Гэхдээ нэвтрүүлгээс тухайн хэсгийг нь таслаад, цахим сүлжээнд “хүчирхийлэгчийг өмөөрөгч” гэдэг агуулгаар над руу давшилж, гуйвуулсан байна лээ. 100 хувь өмөөрсөн юм байхгүй. Үзэгчид маань нэвтрүүлгээ бүтнээр нь ядаж үзэх ёстой байсан.

-Уг танд тухайн хэсгийг нь хасаарай гэж хэлсэн юм байна лээ?

-Хэлсэн. Гэхдээ би оруулчихсан юм. Энэ бол миний алдаа.

-Яагаад оруулчихсан юм бэ. Ямар зорилготойгоор оруулсан юм бэ?

-Хар бараан зүйлс мэдээлж, цацаж хандалт авах гэсэн хүмүүс байдаг л байх. Харин би тийм хүн биш. Хэн нэгэн цаашдаа ийм биш байгаасай гэдгийг харуулахыг зорьсон.

Ёс зүйгүй зүйл харуулсан нь үнэн. Гэхдээ Осоржаамаа гэх хэт хүмүүс өөрсдийнхөө пэйж хуудсанд юу ч оруулж болдог шүү дээ. Түүн шиг л, Youtube хуудсанд нас заагаад оруулчихсан. Угаасаа би массад зориулсан ярилцлагын нэвтрүүлэг бас давхар хийдэг шүү дээ. Энэ маань C1 телевизээр “Uchral talk” нэртэйгээр цацагддаг. Энэ нэвтрүүлэгтээ бол би үг, хэллэгээ анхаарч, сэтгүүлчийн ёс зүйгээ баримтлан ажилладаг.

-Ингэхэд та хийж байгаа нэвтрүүлгүүдээ эцсийн байдлаар хэдэн удаа үздэг вэ?

-Нэг удаа бол үздэг л дээ. Контентын тоо олон болох тусам хянахгүй байх тохиолдол байсан. Гэхдээ ерөнхий найруулагчтай. Найруулагч маань сүүлд цацагдсан нэвтрүүлгээс тухайн хэсгийг хасах уу гэж асуусан. Зөвшилцөж байгаад гаргачихсан юм.

-Хүмүүс хэлсэн, ярьсан зүйлээсээ болоод адлуулаад буйг яг юу гэж харж байна?

-Яахав хоёр талтай л даа. Хүн өөрийнхөөрөө байх эрхгүй л болж. Өөрийнхөөрөө бай гэдэг хэрнээ өөрийнхөөрөө байгаа хүмүүсийг адлаад л байгаа байхгүй юу. Тэгэхээр бид өөрийнхөөрөө байх ёсгүй, дандаа жүжиглэж, нуугдах ёстой юм байна.

-Та өөрийнхөөрөө хүн үү?

-Би бол хаана ч өөрийнхөөрөө. Одоо ч өөрийнхөөрөө байна. Өөрийнхөөрөө байгаа маань алдаа биш.

ХҮНИЙГ НАЙЗААР НЬ ДҮГНЭНЭ ГЭДЭГ ИХ ӨРӨӨСГӨЛ ОЙЛГОЛТ ГЭЖ БИ БОДДОГ

-Нэвтрүүлэг цацагдсанаас хойш С.Эрдэнэцогттой холбогдсон уу?

-Холбогдсон. Бид хоёр ярилцсан.

-Юу гэсэн бэ?

-“Юу болоод байна аа. Хасах ёстой байсан шүү дээ. Чөлөөтэй хэсэг байсан. Учралаа яаж байгаа юм бэ” гэсэн.

-Энэ асуудлаас болоод та хоёрын харилцаанд ан цав сууж, асуудал үүссэн үү?

-Бид хоёр чинь өвөр түрийндээ орсон найзууд биш шүү дээ. Гэхдээ контентоор дамжуулаад уулздаг. Танилаас арай илүү найзууд. Уулзах үедээ уулзана. Тангараг тасраад байх найзууд биш. Бид чинь эр улс.

-Хүнийг найзаар нь дүгнэдэг гэдэг. Энэ үгийг хэр ханатай үг гэж боддог вэ?

-Хүнийг найзаар нь дүгнэнэ гэдэг их өрөөсгөл ойлголт гэж би боддог. Хүн болгон өөр шүү дээ. Би бол буруу явж байгаа найзуудаа дээш нь татахыг хүсдэг. Хүнд эерэгээр нөлөөлөхийг л хувь хүнийхээ үүднээс хүсдэг.

ЭНЭ НЭВТРҮҮЛГИЙГ ИВЭЭН ТЭТГЭСЭН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН БУРУУ БИШ

-Цахим сүлжээнд хүмүүс нэвтрүүлгийг нь үзэхгүй байя, ивээн тэтгэгч байгууллагуудын бүтээгдэхүүнээс татгалзъя гээд хөдөлгөөн өрнүүлж байгаа харагдсан. Та үүнийг харсан л байх…

-Харсан, харсан. Хүмүүс бухимдах эрхтэй. Гэхдээ энэ нэвтрүүлгийг ивээн тэтгэсэн үндэсний үйлдвэрлэгчдийн буруу ч гэж юу байхав. Бид угаасаа нэвтрүүлэгт орж байгаа хүмүүсийнхээ хэлж, ярьж байгааг хааж, боодоггүй шүү дээ.

-Ивээн тэтгэгч байгууллагууд энэ үйл явдлыг хэрхэн хүлээж авсан бэ. Гэрээ цуцалсан тохиолдлууд гарсан уу?

-Асуудлыг зохицуулах хэрэгтэй гэж хэлсэн. Маш тайвнаар хүлээж авсан.

-Өчигдрийн алдаанаас та юу ухаарав?

-Гэхдээ энэ үйлдлээс хэлэх ярих юмаа анхаарах ёстой юм байна гэдгийг контент хийж байгаа залуус маань харж, ойлгосон болов уу. Муухай юм муухай байдаг шүү гэдгийг харж, бүх хүмүүс алдаагаа засах байх. Би ч гэсэн редакторын зүгээс ажиллах хэрэгтэй юм байна гэдгээ ойлголоо.

Хүчирхийлэл гэдэг зүйл бол хэзээ ч байж болохгүй. Би өөрөө хүүхэдтэй хүн. Хүчирхийллийн эсрэг маш хатуу байр суурьтай хүн. Цаашдаа энэ тал дээр анхаарч, хүчирхийллийн эсрэг мессежүүдийг нэвтрүүлгээрээ дамжуулж өгөх болно.

-Та хоёр жилийн өмнө бас сошиалаар нэг нүдүүлж байсан…

-Тэгсэн. Талийгаач Ч.Чамин-Эрдэнэтэй холбоотой асуудлаар нэг охиноос яриа авсан юм. Тухайн үед “Mongolian next top model”-ийн хамт олны зүгээс ирсэн саналын дагуу тус шоунд оролцож байсан нэг охинтой ярилцсан. Гэсэн ч нийгэм маань асар их бухимдалтай байсан. Яг л өнөөдрийнх шиг юм болсон. Яахав хүн бүхэнд таалагдах албагүй болохоор уурласан хүмүүс маш их байсан.

-Таны хувьд хүнээс үг хэр авдаг вэ. Шүүмжлэлийг хэр өөртөө тусгаж авдаг вэ?

-Доромжлолыг би хүлээж авдаггүй. Шүүмжлэлийг хүлээж авна. Гэхдээ хүнд өөрийгөө хамгаалах эрх нь хаана ч байгаа шүү дээ. Өөрийгөө өмөөрөх ч эрхтэй. Заримдаа үнэхээр гоё шүүмжлэлүүд бас ирдэг л дээ. Тэдгээрийг бол би таатайгаар хүлээж авдаг. Харин хараал ерөөлтэй доромжлолыг бол хүлээж авдаггүй.

БҮТНЭЭР НЬ ҮЗЭХ ЮМ БОЛ НЭВТРҮҮЛГЭЭС АВАХ ЮМ БИЙ

-Ингэхэд та нэвтрүүлэгтээ урьж буй зочдоо ямар цензурээр сонгодог вэ?

-Цензур гэхээсээ илүү үзэгчдийн санал хүсэлт дээр тулгуурладаг. С.Эрдэнэцогт манай нэвтрүүлэгт нэг биш удаа орсон. Зарим үзэгчид “шууд үгээ хэлдэг, илэрхийлдэг байдал нь таалагддаг” оруулаач гэдэг. Олон, олон залуучууд оролцдог болохоор нэг ийм өнцөг байх ёстой гэдэг үүднээс С.Эрдэнэцогтыг оруулдаг.

Нэвтрүүлэгт маань анх зөвхөн эрчүүд ордог байсан. Одоо больж байгаа л даа. Зөвхөн залуучууд ордог. Тогтсон ярилцлагын нэвтрүүлгүүд шиг биш. Чөлөөтэй байлгая, би өөрөө дунд нь хөтлөгч хийгээд яахав, хүмүүсээр яриулъя. Төрөл төрлийн мэргэжилтэй хүмүүс хоорондоо юу ярьдгийг нь сонсъё гэж боддог.

Өөр, өөр хүсэл сонирхолтой залуучуудыг суулгаад үзэл бодлыг нь сонсоод, тогтсон асуултгүй, гол нь чөлөөтэй өөрийнхөөрөө байгаарай гэсэн индрийг өгдөг. Ярьж байхад нь бид ингэ тэг гэж хаадаггүй. Хэн нь хэн бэ гэдгээ харуулах ёстой, чөлөөт нэвтрүүлэг гэдэг утгаараа зочдоосоо би ямар нэгэн зүйл шаарддаггүй. Зөвхөн хүний нэрийг оноож ярьж болохгүй, үнэхээр худал зүйлийг битгий яриарай гэсэн анхааруулга өгдөг.

Бүтэн цагийн нэвтрүүлгийн дунд нь маазарч байгаа таван минут зарим үзэгчдэд хов шиг санагддаг байж болно. Хэнд ч хэрэггүй юм шиг. Гэхдээ бүтнээр нь үзэх юм бол нэвтрүүлгээс авах юм байдаг. Төрөл бүрийн ажил хийдэг залуус өөрсдийнхөө туршлагаас ярилцдаг. Тийм ч болохоор зарим үзэгчид бидэнд талархдаг. Мөн нөгөө талаараа стресс тайлагдлаа гэдэг хүмүүс ч байдаг.

-Бусад нэвтрүүлгүүдээс таны нэвтрүүлэг юугаараа онцлог давуу талтай гэж боддог вэ. Хувь дүгнэлтийг тань сонсмоор санагдлаа?

-Учрал л хийж байна гэдгээрээ онцлог. Нэрээрээ онгирч байгаа юм биш. Зүгээр миний нэг өнгө аяс байдаг гэж бодож байна.

-Ингэхэд та зочинтойгоо уулзахын өмнө асуултаа бэлтгэдэг үү. Эсвэл?

-Асуултаа бэлтгэдэг байсан. Тийм хүмүүс байдаг. Гэхдээ асуултаа бэлтгэхээр би биш болчхоод байдаг юм. Учиртай урилга нэвтрүүлгийг хийж байхдаа эхний гурван дугаарт бичиж орж байсан.

-Асуултаа бэлтгээд, бичихийн сул тал нь танд яаж мэдрэгдэв?

-Хэдэн асуулт биччихээд тэрийгээ хараад суухаар болдоггүй юм. Тодорхой мэдээллийг нь өмнө судалчихдаг. Асуултаа бэлтгээд орчихоор би дараа нь нэвтрүүлгээ үзэж чаддаггүй юм. Өөрийгөө тэнэг байна гэж хардаг. Гэхдээ асуултаа бичээд түүнийхээ дагуу өөрийнхөөрөө байж чаддаг, хүссэнээ асууж чаддаг сэтгүүлч нар байгаа. Зүгээр би л ийм байхгүй юу.

-Бидний ярилцлага өндөрлөж байна. Та ажил хэргийн тал дээр байнга баримталж явдаг зарчмаасаа хуваалцаач?

-Манай найзууд ч уг нь мэднэ. Сенсаци хөөж, хүнээс ийм юм асууя гэсэн юм байдаггүй. Аль болох зочноо хүндэтгэдэг. Асуух ёсгүй зүйл, ёс зүй гэж байх ёстой. Сэтгүүлчийн ёс зүй гэдэг бол тухайн ярилцлага хийж байгаа хүн рүүгээ давшилж болохгүй, үгийг нь хааж болохгүй. Мөн зочноо доромжилж болохгүй. Эдгээрийг би баримтлан ажилладаг. Яг одоогоор бол надад энэ нэвтрүүлгийн асуудлаас өөрөөр харамсаж байсан тохиолдол байхгүй.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

15 Сэтгэгдэл

  1. 30 garchihaad teneg batsaanuud shg bitgii baitsgaa.ajil turul olj hii.uuruuruu baina geed buduuleg baij bolohgui.tiim umiig gargana gedeg ni chamaig ymariig haruulj bna.ter yrij baisan zaluu ni johin ur huuhedtei baij ymar ch tuluvshil bhgui hereg alga.Odoonoos ur huuhdiinhee ner nuuriig bodood aytaihan amidarj uz.Um eeljtei bdag um uhaantai Bai.Iim humuusiin etseg eh ni gej ymar humuus bdag boloo?!

  2. Бүгд нэг хэвийн нэтврүүлэг, контентууд байхад дундуур нь нэг ийм өөр юм бас байх хэрэгтэй шд, тэгэхгүй бол бүгд л нэг ариун, сайн хүмүүс, худлаа жүжээд камерны урд, шударга л байя л даа хаха

  3. uchrala chi gemteliin menelgt ih muuhai doromjolosn medjnuu uzelreosgogchoo odoo chamd untaraalga baihgui yu ain. hohinee jinhen hohinee jinhen hohchinee.

  4. Өөрийнхөөрөө байна гэвэл ширэнгэн ойд очиж ганцаар амьдар. Хүний нийгэм дотор амьдарч байгаа бол тэр нийгмийн бичигдсэн болон бичигдээгүй ёс суртахууны хэм хэмжээг дагахаас өөр аргагүй дээ бандиа. Үгүй бол тэр нийгмийн гишүүд чамайг гаргаж шидэхээс өөр аргагүй

  5. Соёлтой улс орныхон бол нийгмийн шүүмжлэлд өртөөд уучл#### гуйдаг бол манайд дахиж ч ингэж ярина яаадгий гээд дарв####заад л тэр Амраа гэдэг даравгар гар. Өөрчлөлтийг авчрах з####уус нь хүртэл нийгмийн хог шаарууд шиг авиртай

  6. нэг их олигтой нэвтрүүлэг биш ээ, өөрийгөө нэг их айхтар хүнд тооцсон мэт нэг тиймэрхүү л хүн байдагшүүдээ энэ хүн

  7. Хүүхдүүдэд маш муу нөлөөтэй хүүхэдүүд энэ мэт нөхдүүдийг дуурайж ярьдаг болсон байна лээ. Гудамжинд хоёр шоронгийн хулгайч ярьж байгаа юм шиг

  8. Энэ б####ай дарв####зсан сагс####зсан муусайн адсаганууд нийгэм хамгийн хөнгөн амьдр####аар амьдарч болох арга ухааныг хүүхэд з####уучуудад сурт####чилж нийгмийг харлууж байгаа нь өөрөөрөө амьдрөх ухаан юмуу.Ер нь энэ УЧРАЛ ,дээр нь тэр ЗЭВҮҮН ЯРИА ч билүү эдгээр б####ай нөхдүүд өөрсдийгөө их л сайхан уран бүтээл туйрваад байна гэж бодоод байх шиг ҮГҮЙ шүү харин та өөрийнхөө дотрох хүнийг сэрээгээд хамгийн б####иар хүн гэдгээ нийгэмд цацаж байна.Та нарын энэ нэвтрүүлэгнээс хэн ч юу ч олж авахгүй ганцхан та нарын СУУРЬ ХҮМҮҮЖЛИЙН ЧИНЬ ЖИНХЭНЭ СУУРЬ НЬ ТОДРООД БАЙГААГ ТА Ч ӨӨРӨӨ МЭДЭХГҮЙ БАЙШААД ТУН ХАРАМСАЛТАЙ……..

  9. Энэ б####ай өвгөн ӨӨРИЙНХӨӨ СУУРЬ ХҮМҮҮЖЛЭЭ ГАРГАЖ БАЙГААГАА ТҮЙ МАЙ Ч МЭДДЭГГҮЙ ТЭНЭГ ХАХАХАХА

  10. нэвтрүүлэг нь ч тэр, хүн нь өөрөө ч ямар ч зарчимгүй, мэдлэг боловсролгүй, ухамсаргүй гэдгээ ч ойлгоогүй ийм хөлдүү юмнууд өөрсдийгөө юу гэж боддог юм бол??? чааваас. дээрээс нь нийгэмд хийж бүтээсэн ч юмгүй байж күүл царайлах гээд дебильтэж байгаагаа ч ойлгохгүй мунхаг харанхуйн багийнхан д####д ороосой. ########б#### таарна доо.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button