ДЭЛХИЙ

Холливүүдийн жүжигчин Дэнни Трэхо машинд гацсан хүүхдийг аварчээ

Өчигдөр Лос Анжелес хотод гарсан автын ослын үеэр Холливүүдийн алдартай жүжигчин эр хүүхдийн амь аварсан байна.

Эсрэг талын дүрд голдуу тоглодог жүжигчин Дэнни Трэхо уруугаа харсан машин дотор гацсан хүүхдийг аварч чаджээ.

Хоёр машин мөргөлдөхөд нэг нь өнхөрч, эгц дээшээ харан тогтсон байна. Энэ үеэр жүжигчин эр гүйж очоод хагарсан цонхоор хүүхдийн суудлын бүсийг тайлах гэж оролдсон ч бүтээгүй гэнэ. Эцэст нь тэр өөр нэг хүний тусламжтайгаар машинд нэвтэрч хүүхдийг суудлаас нь суллан гаргажээ.

“Хүүхдийн амийг аварсан ганц зүйл нь машины суудал байлаа” гэж Трэхо тэнд очсон хэвлэлийнхэнд ярьсан байна.

Ослын улмаас насанд хүрсэн гурван хүн хөнгөн бэртэж, эмнэлэгт хүргэгджээ. Дэнни Трэхо бусдын амийг аварч, сайн үйлс бүтээсэндээ баяртай байгаагаа хэвлэлд ярьсан байна.

Одоо 75 настай Трэхо дэлгэцэнд сөрөг болон сайн эрсийн дүрд тоглож алдаршсан нэгэн юм. Сүүлийн үед түүнийг Лос Анжелес орчимд мексик хоолны ресторан ажиллуулж байгаа гэсэн мэдээлэл бий.

Б.АМАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button