ДЭЛХИЙ

Японд сакура цэцэглэх улирлын оргил үе 1200 жилд байгаагүй эрт тохиожээ

Японы сакура цэцэглэх улирлын оргил үе сүүлийн 1200 жилд байгаагүй эртээр тохиосон байна. Осакагийн их сургуулийн цуглуулсан баримтаар 2021 оны сакура цэцэглэх улирлын оргил үе Кёото хотод гуравдугаар сарын 26-ны өдөр тохиосон аж. Эрдэмтэд сүүлийн жилүүдэд сакура цэцэг эрт дэлбээлэх болсон нь цаг агаарын өөрчлөлтийн нөлөө хэмээн үзжээ.

Энэ жил тус хотод хаврын улирал харьцангуй дулаан өнгөрсөн байна. Кёото хотын түүхийн бичигт МЭ 802 оноос хойших үйл явдлыг тэмдэглэн үлдээжээ. Тус түүхийн бичгээс харвал өмнө нь сакура хамгийн эртдээ МЭ 1409 онд гуравдугаар сарын 27-нд цэцэглэж байсан аж.

Осака мужийн их сургуулийн судлаач Ясуюки Аоно 812 он хүртэл сакура цэцэглэлтийн тоо баримтыг цуглуулсан аж. Түүний цуглуулсан баримтууд 1800 оноос эхлэн сакура цэцэглэх улирлын оргил дөрөвдүгээр сарын дундаас урагшилж тус сарын эхэн үе рүү ойртсон гэдгийг харуулжээ.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2021-04-15 13:30

Хөл хорьж байгол цэвэршсэнтэй холбоотой

Холбоотой мэдээ

Back to top button