ДЭЛХИЙ

СУЭЦ 2.0: Их Британид 79 метр урт онгоц голын урсгалыг бөглөжээ

Их Британийн Баруун Сассексийн Арун голд 79 метр урттай онгоц гацсан байна. “Elise” нэртэй тус онгоц нь Арун холын Литлхэмптон боомтод диагноль байрлалд гацжээ. Антигуа ба Барбуда улсын далбаатай “Elise” онгоц мягмар гарагт (2020.03.30) Бельги хотын Антверп боомтоос хөдөлж Литлхэмптонд шөнийн 01:15 минутад ирж ачаагаа буулгаад 03.30 минутад далайн түрлэг буурсны улмаас гацсан аж.

“Elise” онгоц боомтоос 30 метр орчим жолоодлогогүй хөвж яваад шавартай голын голдрилд тээглэжээ.  Далайн түрлэг 13:15 минутад ихэссэнээр онгоц өөрөө хөдөлж гарсан байна.

Мөн өчигдөр Суэцийн сувагт гацсан 400 метр урттай “Ever Green” онгоцныг чөлөөлж гаргасан. Твиттер хэрэглэгчид Арун голд гацсан онгоцныг “Ever Given”-тэй харьцуулж хошигнож эхэлжээ. Нэг хэрэглэгч “Миний нэр бол Арун гол. Гэхдээ Матай, өнөөдөр би Суэцийн суваг болно” хэмээн жиргэсэн байна.

Эх сурвалж: Daily Mail

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button