НИЙГЭМ

Францын Засгийн газрын ба АНУ-ын Фулбрайтын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

Боловсрол, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хамтран 2021-2022 оны хичээлийн жилд Франц улсын их, дээд сургуульд хоёр орны Засгийн газар хооронд оюутан солилцох хамтарсан гэрээний хүрээнд тэтгэлгээр суралцуулах 8 оюутныг сонгон шалгаруулах хөтөлбөр зарлагдлаа. Хүсэлтийг 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хүлээн авна. 

Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.meds.gov.mn/?p=8558 холбоосоор үзнэ үү. 


Мөн Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгждэг Фулбрайтын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа. Бүртгэлийн эцсийн хугацаа 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 08:30 цаг хүртэл явагдана.

Фулбрайтын хөтөлбөр нь дэлхийн 160 гаруй оронд хэрэгждэг бөгөөд жил бүр ойролцоогоор 8,000 тэтгэлэг олгодог юм. 

Тэтгэлэгт хөтөлбөртэй холбоотой мэдээллийг https://www.meds.gov.mn/?p=8556 холбоосоор үзнэ үү.

Эх сурвалж: БШУЯ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button