Нийгмийн

Үнээний сүү бэлтгэлийг нэмэгдүүлэх чиглэлд “АПУ” компани манлайлан ажиллана

Монгол үнээний сүү бэлтгэлтэй холбоотой тулгамдаж буй гол асуудал болох тээвэр, хадгалалт, түгээлтийн нөхцлийг төр, хувийн хэвшлийн хамтын манлайллаар шийдэж малчдын амьжиргааг дэмжих, сүү, сүүний үйлдвэрлэлийн өртгийн асуудлыг шийдэх, шинэ түвшинд гаргах асуудлаар Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны Хөнгөн үйлдвэрлэлийн дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар тэргүүтэй дэд хорооны гишүүд болох УИХ-ын гишүүн Д.Өнөрболор, УИХ-ын гишүүн Ц.Туваан нар АПУ Хувьцаат компанийн удирдлагуудтай хэлэлцлээ.

Малчдын гараас хүрч буй цэвэр сүүний нийлүүлэлтийг дэмжих, зах зээлийн эргэлтийг хурдасгахын тулд зайлшгүй шийдэх шаардлагатай асуудал нь төрөөс дэмжих сүүний урамшууллын бодлого энэ дундаа уг урамшууллыг тооцохдоо зун сүүгээ нийлүүлэхийн тулд өвөл заавал сүү бэлтгэл хийсэн байх шаардлага тавьж улирлын нөлөөллөөс хамааралгүйгээр малчдын сүү нийлүүлэх эрчийг нэмэгдүүлэх боломжийн талаар хөндөн ярилцав.

Хүн амын эрүүл мэнд тэр дундаа дархлаажуулалтын амин чухал хүнс болсон сүү, сүүн бүтээгдэхүүний нийлүүлэлт тасалдахгүй байх нь нийгмийн эрүүл мэндийн хувьд чухал ач холбогдолтойгоос гадна малчдын амьжиргаа, импортыг орлох, цаашлаад экспортын зах зээлд Монголыг төлөөлөх брэнд хөгжүүлэхэд чухал үр нөлөөтэйг талууд онцолж байлаа.

Хөнгөн үйлдвэрлэлийн дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар: “Монгол улс тусгаар тогтносон улс болоод 100 жил болж байна. Гэвч бид энэ 100 жилийн хугацаанд дотоодын зах зээлээ үнээний шингэн сүүгээр бүрэн хангаж чадахгүй хэвээр байна. Тиймээс бид 70 сая малтай мал аж ахуйн салбарыг сэргээхийн тулд, малчдынхаа хөдөлмөрийг үнэлэхийн тулд, бодитой, тодорхой үр дүн гаргаж байгаа бизнес эрхлэгчээ бодлогын түвшинд бизнесийг нь уяж өгөх улмаар эрэлт, нийлүүлэлтийг хоёрыг хангаж өгвөл сүү бэлтгэлийн асуудлыг шийдэхэд тийм ч хэцүү ажил биш гэж харж байна. Тиймээс Хүнс Хөдөө Аж Ахуйн байнгын хороо, Жижиг дунд үйлдвэрлэлийн Дэд Хороо хамтран энэ жилээс 2024 он хүртэл Монгол улсыг сүү импортоор авдаггүй улс болгоё гэсэн зорилго тавин ажиллаж байна. Гагцхүү энэ 100 жилийн манлайлалд удахгүй 100 жилийн ойгоо тэмдэглэх гэж буй үндэсний ууган үйлдвэрүүдийн нэг болох АПУ компани манлайлах бүрэн боломжтой юм.

Энэ зорилгод хүрэхийн тулд мэдээж олон арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай. Үйлдвэрлэлийг бодитой дэмжих, малчдаа ажлын байртай болгох, хөдөлмөрийг нь үнэлэж нийлүүлэлтийн үнийг боломжит түвшинд барих шаардлагатай. Бид Хүнс Хөдөө Аж Ахуйн яаман дээр мөн ажиллана. Хөнгөн үйлдвэрийг дэмжих хуулийн төсөл, бодлогын санаачлага гарган Засгийн Газрын хэрэгжүүлж буй ₮10 их наядын төслийн хүрээнд малчдыг сүүгээ сааж үйлдвэрлэлд нийлүүлбэл жилийн дөрвөн улирлын дагуу урамшуулал өгдөг болох төсөл санаачлан ажиллаж байна” гэв.

АПУ компанийн хувьд Ковид-19 цар тахлын үед сүү бэлтгэн нийлүүлж буй 1500 гаруй малчиддаа зориулсан ээлтэй бодлого явуулж хивэг, тэжээлийн тусламж үзүүлэхийн зэрэгцээ ажлын байрыг нэг ч цомхотголгүйгээр 100% хадгалж авч үлдэх, үе шаттайгаар ажилтнуудаа вакцинд хамруулах, зайнаас ажиллах боломжоор хангах, сул зогсолтын үеийн цалингийн олговор олгох гэхчлэн хүн төвтэй эрсдэлийн удирдлагын арга туршлагаар хүн амын амин чухал хэрэгцээг хангахын төлөө хичээл зүтгэл гарган ажиллаж байна. Энэ цаг үед сүү, сүүн бүтээгдэхүүний тасралтгүй байдлыг хадгалах,  малчдын амьжиргааг дээшлүүлэх чиглэлд анхаарал хандуулж байгаа нь төрийн бодлого зохицуулагчдын хувьд бодит дэмжлэг болох юм. Ялангуяа цаашид импортын хараат бус байдлыг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой шийдлийг төр, хувийн хэвшил хамтран боловсруулж байгаа нь дотоодын эдийн засагт эерэг нөлөөтэй гэдгийг онцлох хэрэгтэй.

АПУ ХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг:

“Бэлчээрийн өвс иддэг Монгол малын сүүнд ОМЕГА-3 агуулагддаг байхад фермерийн үнээний сүүнд төдийлөн байдаггүй гэсэн судалгаа байдаг. Түүнчлэн 300 гаруй нэр төрлийн эмийн урамлыг бэлчээрт байгаа мал иддэг учраас дэлхийн аль ч улстай харьцуулахад хамгийн өндөр тэжээллэг сүү, сүүн бүтээгдэхүүн гарган авах боломж бидэнд байгаа харагдаж байна. Гагцхүү малчдын сүү бэлтгэн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, идэвхжүүлэхийн тулд хөргөлттэй тээвэр, ложистикийн асуудлыг шийдэх, мэдлэг мэдээллээр хангах гэх мэт олон чиглэлээр ажлууд хийх шаардлагатай. Төр, хувийн хэвшлийн хамтын ажилагааг бэхжүүлж хамтын манлайлаар оновчтой шийдэл эрэлхийлэхийн төлөө ажлын хэсэг гаргаж онцгой анхаарал хандуулан хамтран ажиллах болно” гэв.

Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Өнөрболор АПУ компанийн нийгэмд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг сайшааж экспортын саад тотгорыг арилгах, малчдын бизнест суурилсан жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчидтэй хамтран ажиллах боломжийн талаар хэлэлцлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Сүүчин
Сүүчин
2021-04-01 10:01

Архи сүүн хослуулж байна доо
Сүүгээ илүү үйлдвэрлэе
Архиа багасгая
Ямартаа ч архи нь:
Олон гэр бүл с�##�гаж,
Олон хүүхдийг өнчрүүлж эцэг эхгүйн зовлонг амсуулж
Олон сайхан з�##�уусын амьдр�##�ыг үгүй болж байна.

Холбоотой мэдээ

Back to top button