ДЭЛХИЙ

“Samsung” шинэ ухаалаг гар утаснуудаа танилцууллаа

“Samsung Electronics” компани “Galaxy Note 10” болон “Galaxy Note 10 Plus” загварын ухаалаг гар утсаа лхагва гарагт Нью-Йорк хотноо танилцууллаа.

“Galaxy Note 10” загварынх нь дэлгэц 6.3 инч бол “10 Plus” нь ийм загварын ухаалаг гар утсуудаас хамгийн том буюу 6.8 инчийн дэлгэцтэй байна. Түүнчлэн “Samsung”-ийн шинэ ухаалаг утсуудын камерын тоо нэмэгджээ. “Galaxy Note 10” загварт нүүрэн талын нэг камераас гадна үндсэн гурван камер суурилуулсан байна. Харин “10 Plus” нь таван камертай бөгөөд фокусыг илүү хурдан тааруулах, 3D зураг авах зориулалттай "Time of Flight” буюу гэрэл цацруулж, объектоос тусах гэрлийн хурдыг бүртгэдэг мэдрэгч суурилуулжээ.

Хоёр загвар хоёулаа 256 гигабайтын санах ойтой байна. Шуурхай санах ойн багтаамжийн хувьд “10 Plus” загварынх 12 гигабайт, “Galaxy Note 10”-ынх найман гигабайт ажээ. Шинэ төхөөрөмжүүдийг бүрэн цэнэглэхэд ердөө хагас цаг шаардлагай гэлээ.

Б.АМАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button