Сурвалжилга, Нийтлэл

ТОЙМ: Т.Чимгээг суллахаар төлөвлөж, В.Путинг хүртэл улс төржүүлж, Ерөнхийлөгч ялсан долоо хоног

Энэ долоо хоногт масст чиглэсэн улс төржилтүүд бага, УИХ-ын гишүүд ном журмаараа ажиллаж, сайд нар уулзалт хийсээр өнгөрөв. Энэ дунд Б.Хурц, Г.Эрдэнэбат нар ял авч, Ерөнхийлөгчийн айлчлалыг Владимир Путин хүлээж авахгүй хэмээсэн гэх мэдээлэл цацагдсан нь онцлог байв.

Т.ЧИМГЭЭГ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ӨМНӨ СУЛЛАХ УУ

Лхагва гарагт прокурорын бичсэн эсэргүүцлийг Улсын дээд шүүх хэлэлцэж, хүлээж авснаар Б.Хурц нарын есөн хүнд холбогдох Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгосон. Үүгээр Анхан шатны шүүхийн тогтоолд өөрчлөлт оруулж, суллагдчихсан байсан Б.Хурцад 1 жил, Г.Эрдэнэбатад 1.6 жилийн ял оноосон.

Олон нийтийн ойлгодгоор Б.Хурц яллагдчихвал Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар цагаадаж, суллагдана. Ийм л ойлголтыг МАН-ын тоглолт иргэдийн тархинд суулгасан. Уг нь энэ шүүхийн шийдвэр Б.Хурц нар Т.Чимгээ, Б.Содномдаржааг яллахдаа эрүүдэн шүүснийг л нотолж буйгаас гэм буруугийн асуудлыг нь үл хөндөж буй.

Сүүлийн үес Т.Чимгээг гол баатар болгож нийгэмд харуулах болсон. Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат ч Төв талбай дээр бараг долоон хоног өлсгөлөн зарлаж, олон нийтийн анхаарлын төвд байлаа. Тэгвэл Б.Хурцыг энэ үеэр ялласан нь Т.Чимгээг Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө яллах так тик гэж харагдах болов.

Процессын хувьд: Эрүүдэн шүүснийг нь шүүх нотоллоо гэдэг нь хэрэгт шинэ нөхцөл байдал илэрлээ гэсэн үг. Тэгвэл Улсын Ерөнхий прокурор шинэ нөхцөл байдал илэрсэн тул хэргийг дахин эсэргүүцлийг Улсын дээд шүүхэд бичиж, шүүх хүлээж авбал Т.Чимгээ нарыг ялласан гурван шатны шүүхийн шийдвэр хүчингүй болж, суллагдарх боломж цухалзаж буй. Өөрөөр хэлбэл хэрэг эргээд мөрдөн байцаалтад шилжинэ гэсэн үг.

Нөгөө талд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн бүх материал, бичлэгийг нууцаас гаргалаа гэж жиргэсэн. Улсын нууц байхад улс төрчид хэргийн материалаас дуртай хэсгээ салгаж аваад олон нийтэд үзүүлж, үзэл санааг нь нэг тал руу чиглүүлдэг байв. Харин ил болсноор Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг яг ямар үндэслэлээр ялласныг олон нийт харах боломжтой.

Гол нь, нууцаас гаргалаа ч ямар хэсгүүдийг нь олон нийт үзэж “таарах” нь сонин хэвээр байгаа юм. Эх сурвалжуудын тайлбарласнаар, МАН Т.Чимгээг хэргээс ялгаж, тавдугаар сард суллах ажлыг түргэвчилнэ гэх.

ВЛАДИМИР ПУТИНЫГ Ч УЛС ТӨРЖҮҮЛНЭ

Харин баасан гарагт Ерөнхийлөгч Х.Баттулгад холбогдох нэг мэдээлэл ОХУ-ын сайт дээр байршиж, тухайн өдрийн халуун сэдэв болов.

Нийтлэлд, ОХУ-ын Гадаад хэргийн яамны сайд Сергей Лавров, манай улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй утсаар ярьж, энэ үеэрээ Ерөнхийлөгч Х.Баттулгын айлчлалыг Владимир Путин хүлээж авахаас татгалзсан тухай хэлсэн гэсэн байв.

Гэтэл орой нь Ерөнхийлөгч, Владимир Путинтэй утсаар ярьсан тухайгаа албан ёсоор мэдэгдэв. Тэд Спутник V вакциныг Монголд үйлдвэрлэх талаар санал солилцсон бөгөөд Путины зүгээс “Х.Баттулга Ерөнхийлөгчтэй ойрын үед биечлэн уулзах боломж тохионо гэдэгт итгэлтэй байна” гэж хэлснийг албан мэдээнд онцолжээ.

Дээрх процессоос харахад МАН талаас гаднын жижиг сайтад зориуд мэдээ бичиж нийтлүүлсэн үү гэх хардлага дагуулав. Эсвэл Ерөнхийлөгч, В.Путинтэй утсаар ярих өдрөө тохиолдуулан зориуд ийм мэдээлэл цацсан. Аль нь ч бай "манайхан” Владимир Путиныг хүртэл улс төржүүлж чадав.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУВЬД АМЖИЛТТАЙ

Ерөнхийлөгчийн хувьд энэ долоо хоног амжилттай байлаа.  Зөвхөн Владимир Путинтэй амжилттай утсаар ярьж, вакцины асуудлаар хэлэлцээр хийж чадсан нь ч биш. Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах зарлиг гаргаж, ҮХЦ-ийн гишүүнийг томилж, чөлөөлөх УИХ-ын тогтоолд хориг тавьсан явдал нь зүгээр нэг гэнэн үйлдлүүд биш байв.

Ё.Отгонбаяр:

Өмнө нь УИХ-аар Ё.Отгонбаярын асуудлыг хэлэлцээд эгүүлэн татах нь үндэслэлгүй гэж үзсэн. Гэсэн ч дахин Засгийн газарт чиглэл өгөх хэлбэрээр зарлиг гаргав. Яг Үндсэн хуулиар бол Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд УИХ-тай зөвшилцөж байж эгүүлэн татах зарлиг гаргана гэж заасан байгаа. Гэвч “зөвшилцөх” гэдэг хуулийн нэр томъёо өөрөө хийтэй. Ерөнхий сайдыг томилоход МАН-ын УЗ Ерөнхийлөгчтэй зөвшилцөнө гэж заасан байдаг ч шууд УИХ-д оруулж ирсэн тохиолдлууд байдаг. Тэгэхээр энэ замаар бол зарлиг нь хэрэгжих магадлал байхгүй гэсэн үг биш.

Үндсэн хуулийн цэц:

Бас ҮХЦ-ийн гишүүнийг томилж, чөлөөлөх тогтоолд хориг тавьсан нь ч хууль зүйн чухал үндэслэлтэй харагдсан. Х.Баттулга ажиллаж байх хугацаандаа хамгийн их хориг тавьсан Ерөнхийлөгч болж буй. МАН олонх парламент хоригуудыг нь өдрийн од шиг цөөн тоогоор хүлээн авдаг. Сүүлдээ хэчнээн хориг тавиад яах ч билээ дээ гэж олон нийт боддог болсон. Тэгвэл ҮХЦ-ийн бүрэн эрхийн хугацаа нь дууссан хоёр гишүүний яг хэнийг нь чөлөөлөхийг тогтоолд оруулж өгсөнгүй, мөн Д.Солонго нь дахин нэр дэвшсэн ч УДШ дэмжээгүй тул Ш.Цогтоог биш түүнийг чөлөөлөх хэрэгтэй гэх үндэслэлээр хориг тавьсан нь эсэргүүцэхэд хэцүү харагдаж байгаа юм.

Цэцийн бүрэлдэхүүн ямар байх нь бараг л Ерөнхийлөгчийн хувь заяаг дэнслэхээр байгаа. Тэд түүнийг энэ сонгуульд дахин нэр дэвших эрхтэй эсэхийг нэг талд болгоно. Иймд МАН талаас илтэд түрэмгийлж, цэцийн томилгоонд нөлөөлөхөөр оролдож буй.

МАН эрх баригчийн хүчээр ялаад л байгаа мэт боловч Ерөнхийлөгч яг санасандаа хүрч чаддаг онцлогтой улс төрч билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-04-03 10:03

Уншууртай, агуулгатай, товч мэдээ хүргэдэг шүү. Мундаг.

Зохиолч Л. Пүрэвдорж
Зохиолч Л. Пүрэвдорж
2021-04-03 11:33

Оросын гадаад яамны мэдээлэл ихээхэн гайхаш төрүүллээ. Энэ үнэн үү? Орчуулга нь зөв үү? Найрсаг харилцааны гэрээтэй хөрш хоёр улсын нэгний нь төрийн тэргүүн уулзах сан�##� тавихад нөгөө т�##� нь чамтай уулзах хэрэг манайд байхгүй, урьд ерөнхий сайдтай чинь ярилцчихсан. Тэгээд ч чиний тухай муу муухай юм хэвлэлээр гарч байна гэхчилэн муулсан мэдээлэл бичээд тэрнээ цахимаар олон нийтэд мэдээлнэ гэдэг бол манай хоёр улсын харилцааны дундуур ямах хар муур гүйчихсэн юм болоо гэж санаа зовмоор, ихээхэн зэвүүн хатуу үйлдэл байна. Тэгсэн атлаа гэнэт яаран сандран утсаар ярьдаг нь бас хачин.
Энэ Ялдар эргэн санахад Оросын гадаад хэргийн сайд Сергей Лавров манай улсад �##�бан ёсны айлчл�##� хийхээр ирэхдээ Төрийн хүндэт харуулын өмнүүр жинс өмдтэй жишэм ч үгүй �##�хаж байхыг хараад өчүүхэн хүмүүн би "Том гүрний төрийн өндөр туша�##�тан байж төр ёсны соёл мэддэггүй , ямар уваайгүй, овилгогүй хүн бэ" хэмээн бодож, Оросын агуу их соёлыг санаж харамсаж байж билээ. Урьдын энэ үйлдэл, Оросын гадаад харилцааны яамны саяын мэдээлэл хоёр өвөр зуураа төс бүхүй мэт ээ. Харамс�##�тай л юм даа.

Зочин
Зочин
2021-04-04 17:44

Хурц Эрдэнэбат нарыг яллах гол нь биш Чимгээ Содномдаржаа 2 ыг хэлмэгдүүлсэн бол суллах нь гол нь бишүү. Манай энэ хууль хуульчид чинь хаашаа ч юмдээ

Зочин
Зочин
2021-04-05 11:23

Ерөнхийлөгч Баттулгатай Хүрэлсүх өрсөлдүүл Баттулгыг дэмжнэ. Харин Датакомын энхбат дэвшвэл Энхбатыг дэмжнэ.

Батүүлийн шээс
Батүүлийн шээс
2021-04-06 07:01

Одоо больж үз ээ! Сонгуулийн сурт�##�чилгаандаа бүр орцгоочихсон! Ингэж бас х�##�уурна гэдэг нь ямар учиртай бол?! Хэдэн тойрон хүрээлэгч нараас өөр хүний нөөцгүй. Одоо больж үз

Холбоотой мэдээ

Back to top button