Нийгмийн

Зах, худалдааны төвүүд ажилчдынхаа 50% хүртэл ирцээр ажиллана

Засгийн газар болон Улсын Онцгой комиссын тогтоолыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын захирамжилснаар;

Төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн хязгаарлалт тогтоох үйл ажиллагааны 16 чиглэлийг дараах байдлаар баталжээ.

  1. Бүх төрлийн баяр ёслол, тэмдэглэлт ойн арга хэмжээ, хурал, цуглаан, цайллага, хүлээн авалт
  2. Жагсаал, цуглаан, уралдаан тэмцээн
  3. Аялал зугаалга, хурим найр, цайллага, хүлээн авалт
  4. Соёл урлагийн арга хэмжээ, үзвэр үйлчилгээ
  5. Бүх төрлийн баар
  6. Нийтийн бүжиг, бүжгийн клуб
  7. Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа
  8. Цахим болон бүх төрлийн тоглоомын газар
  9. Сургалтын төв (танхимын болон үйлдвэрлэлийн сургалт 5-аас дээш хүнтэй бол)
  10. Алжаал тайлах төв
  11. Чийрэгжүүлэх, бялдаржуулах төв
  12. Саун, бассейн
  13. Дэн буудал
  14. Шашны зан үйл, сүм, хийд, мөргөлийн газрууд
  15. Амралт, сувиллын газар
  16. Олимп, тив, дэлхий, олон улсын тэмцээний бэлтгэлээс бусад биеийн тамир, спортын арга хэмжээ (дотоод орчинд 5-аас дээш хүнтэй бол) үйл ажиллагаа явуулж болохгүй.

Ресторанууд заалны үйлчилгээ явуулахгүй, согтууруулах ундааны зүйлээр үйлчлэхгүй. Үйлчлүүлэгчдийн захиалсан хоолыг бэлтгэн савлаж, өгч явуулах, хүргэж өгөх байдлаар ажиллах шаардлага тавьж буй.

Дээрх чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд Улсын Онцгой комиссын “Коронавируст халдвар (Ковид-19)-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”-д заасан тусгай нөхцөл, шаардлагыг чанд мөрдөн, үйл ажиллагаандаа өдөр, цагийн зохицуулалт хийнэ. Харин хүнсний дэлгүүрээс бусад зах, худалдааны төвүүд лангуу хоорондын зайг барьж, ажилчдынхаа 50 хүртэлх хувийн ирцээр ажиллана.

Эх сурвалж: Засгийн газрын ХМОНХГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button