НИЙГЭМ

Батсүмбэрийн асрамжийн газрын ахмадуудыг вакцинжууллаа

Батсүмбэр сумын Ахмад настны үндэсний төвийн ахмадуудыг өчигдөр вакцинжуулжээ.

Нийт 153 ахмадыг эмчийн үзлэгт хамруулахад вакцины эсрэг заалттай 44 ахмадаас бусад нь вакцинаа хийлгэсэн байна.

Энэ үеэр ХНХ-ын сайд А.Ариунзаяа ахмадуудтай уулзаж, санал хүсэлтийг нь сонсжээ. Мөн Хүний Эрхийн Үндэсний Комиссоос ирүүлсэн шаардлага, зөвлөмжийг хэрхэн биелүүлснээ ХЭҮК-ын гишүүн Б.Энхболдод газар дээр нь тайлагнасан байна. ХНХЯ-наас ажлын хэсэг байгуулан менежментийн баг тус асрамжийн газарт ажиллаж байгаа юм. Ажлын хэсэг энэ он дуустал хууль эрх зүй, дотоод хяналт, ажилчдын сургалт зэрэг бусад бүх асуудалд анхаарч ажиллах юм.

Асрамжийн төвд байгаа ахмадуудын мэдээллийг www.ehalamj.mn системд холбож, Төрийн банк, Хаан банктай хамтран асруулагчдийн тэтгэвэр, тэтгэмж, шилжүүлэг зэргийг 100 хувь дансжуулж, картжуулжээ. Ковидын улмаас ахмадууд гэр бүлээсээ эргэлт авах боломжгүй болсон тул цахим уулзалтын өрөө гарган, хоёр нөүтбүүк байрлуулсан байна.

Мөн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хандаж, асрамжийн төвийн эмч, асрагчдыг төрөлжүүлэх, хүн тус бүрд эмчийн нарийвчилсан дүгнэлтийг хийлгэхээр ажиллаж байна. Учир нь сэтгэцийн эрүүл мэндийн өөрчлөлттэй хүмүүсийг эрүүл ахмадуудтай хамт байлгадаг нь аль алиных нь эрхийг зөрчиж байна гэж ХНХЯ-наас мэдээлэв.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button