ДЭЛХИЙ

ДЭМБ: 23 оронд сармагчны цэцэг өвчний халдварын 257 батлагдсан тохиолдол илрэв

ДЭМБ сармагчны цэцэг өвчний 257 батлагдсан, 120 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн хэмээн мэдэгдлээ. Тавдугаар сарын 13-наас хойш дэлхийн 23 оронд эл халдварт өвчин илрээд байгаа юм. Энэ талаар ДЭМБ-ын тавдугаар сарын 29-ний өдрийн тайланд дурджээ.

Өвчлөл хэд хэдэн оронд, тэр тусмаа эндемик бус бүс нутгуудад гэнэт, нэгэн зэрэг илэрч байгаа учир халдварын вирус илрэхээс өмнө хэсэг хугацаанд халдварлах боломжтой хэмээн ДЭМБ мэдэгдлээ.

ДЭМБ тавдугаар сарын 27-нд сармагчны цэцэг өвчнийг хүн амын эрүүл мэндэд ноцтой нөлөөлөх өвчлөл бус хэмээн зарлаж, иргэдийг олноор нь вакцинжуулах шаардлагагүй хэмээн мэдэгдэж байсан.

Эх сурвалж: Kommersant

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button