Гадаад мэдээДЭЛХИЙ

ДЭМБ: Эрхүүгийн лаборант эмэгтэй нас барахад хүргэсэн хатгаа юунаас үүссэнийг мэдэхгүй байна

ДЭМБ бямба гарагт /2026.10.10/ мэдэгдэл хийхдээ Эрхүү дэх Тахлын эсрэг судалгааны төвийн лаборант эмэгтэй нас барахад хүргэсэн хатгаа юуны улмаас үүссэн гэдгийг мэдэхгүй байна гэжээ. Мөн тарваган тахлын тохиолдолд Эрхүүд бүртгэгдээгүй хэмээсэн байна. ОХУ-ын халдварт өвчин хянадаг байгууллага лаборант эмэгтэйгээс авсан дээжийн шинжилгээнээс өндөр эрсдэлтэй эмгэг төрөгч илрээгүй, хавьталд орсон хүмүүсээс шинж тэмдэг ажиглагдаагүй гэсэн мэдээлэл өгсөн хэмээн ДЭМБ мэдэгджээ.

БНХАУ-д 2019 онд дэгдсэн ковид-19-ийн халдварын дараа дэлхий даяар эрүүл мэндийн салбарынхан хүнд хэлбэрийн шалтгаан нь тодорхойгүй уушгины хатгаа үүсдэг тохиолдлуудад онцгой анхаарал хандуулан ажиллах болсон. Гэвч уушгины хатгааны тохиолдол бүрийн шалтгааныг тогтоох боломжгүй байх нөхцөл цөөнгүй гардаг аж.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Орос ч гэсэн цэрэг дайнд зориулсан нууц хими бактерлогий лабораторуудтай тэр лаборатортоо юу ч туршиж байсан юм билээ хэн мэдлээ ганц тарваган тахалаар ч дутахгүй монгол оростой визтай хяналттай болох цаг болсон дайнд оролцсон маш их сэтгэгцэд нь өөрчлөлт орсон алуурчид буцаж ирж Оросод гэмт хэрэг ихэснэ

Хүн
Хүн

Путинд итгэж болохгүй.

Зочин
Зочин

Наад байгууллагад чинь мэддэг зүйл байдаг юм уу?

Зочин
Зочин

Оросын эрүүл мэндийн байгууллага хатгааг эмчилж чаддаггүй хүн нь үхээд байдаг юм байх даа? Үнэмшихэд хэцүү мэдээ юу? Оросууд ер нь үнэнээ хэлэх үү? мэдээлэх үү? Учир байна уу?

Холбоотой мэдээ

Back to top button