Сошиал трэндЭДИЙН ЗАСАГ

Монголоо гэвч “Рио Тинто”-г л төлөөлөгч Б.Болд

Оюу толгойн гэрээг Монголын талд ашигтай болгох хэлэлцээр бэлтгэл шатандаа явж байна. Хэлэлцээрт бэлтгэх ажлын хэсгийг Хууль зүйн, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахалж буй. Мөн ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонгоо тэргүүтэй шууд оролцоо бүхий хэд хэдэн нэрс дурдагдана.

Нөгөө талд, “Рио Тинто” группт гурван монгол хүн томоохон удирдах албан тушаалыг хашиж буй. Тодруулах юм бол,

  • Зэсийн группийн Гүйцэтгэх захирал Б.Болд
  • Зэсийн группийн Өсөлт, хөгжил хариуцсан захирал С.Мөнхсүх
  • Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирал Х.Амаржаргал нар байна.

Тэднээс Б.Болд захирал хэлэлцээрт “Рио Тинто” талыг төлөөлж оролцохоор эх орондоо ирээд буй. Харин ирээд хэд хэдэн хэвлэлийн байгууллагын редакцаар зочилж, уулзалт хийсэн нь сошиалд мэдээлэгдэж, анхаарал татаж байгаа юм.

Ялангуяа уул уурхай, эдийн засгийн чиглэлээр дагнан мэдээлэл бэлтгэдэг томоохон редакцууд дээр зочилсон байдаг. Тэрбээр “Би монгол хүн. Монголынхөө төлөө ажиллана” гэсэн мессеж илгээж байгаа. Яг ажлаа хүлээж авсан дороо бол “Хоёр талын зөрүүтэй ойлголтуудыг засах чиглэлд ажиллана” гэх утгатай ярилцлага өгч байсан юм.

Нэг үгээр хэлбэл, хэвлэлүүдтэй найр тавин уулзаж, “Бидний нэгэн монгол хүн хэлэлцээр хийх нь, ашгүй дээ” гэсэн ойлголтыг олон нийтэд төрүүлж байгааг нь анзаарч харууштай. Б.Болд “Рио Тинто”-гоос өндөр цалин авдаг, 2013 олноос хойш дэлхийн тэргүүлэх уул уурхайн энэ компанид алба хашиж буй. Монголоо гэвч “Рио Тинто”-г л төлөөлөх  хүн билээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-04-05 16:03

ЮУ Ч ЭХЛЭЭГҮЙ БАЙЖ УУЛ ГЕОЛОГИЙН НӨХЦӨЛ ХҮНДЭРСЭН ГЭХ МЭДЭЭЛЭЛ ӨГЧ БАЙГАА ЭНЭ ЛАЛАР ЧИМЭДИЙН ХҮРГЭН БАС Л ТАВИУЛЫН ГАР ШҮҮДЭЭ. УУЛ УУРХАЙН МЭРГЭЖИЛГҮЙ, ЗӨВХӨН ЗАХ ЗЭЭЛД ХУДАЛДАА ХИЙДЭГ САНХҮҮГИЙН ЧИГЛЭЛИЙН ЭНЭ ЭТГЭЭД ЮУГАА МЭДЭЖ ХӨРСНИЙ НУРАЛТ МЭТ ХУДАЛ ЯРИА ДЭЛГЭЖ МОНГОЛЫГ ХУУРАХ ХАХУУЛДАХ АРГАА ХАЙЖ ЭХЭЛСЭН ШҮҮ. БОЛГООМЖИЛ. САНХҮҮЖИЛТ НЭМЭГДЭХИЙН ГОЛ ШАЛТГААН НЬ ЦЭВЭР БУРУУ МЕНЕЖМЕНТ, ХУЛХИ МАТЕРИАЛ НИЙЛҮҮЛЭЛТЭЭС ХАМААРЧ ТҮРҮҮН ХИЙСЭН АЖИЛ НЬ АААР ГАРГАХААР ХЭРЭГГҮЙ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ БОЛСОН НЬ ҮНЭН

зочин
зочин
2021-04-17 17:25

Саяхан Паушок иргэн Болдын тухай маш ноцтой мэдэгдэд хийсэн Хэдий Болд Монгол улсын иргэн мөн боловч харамс�##�тай нь Рио Тинтоогийн т�##�ын хүн Харвардын Дипломтой харьжсан сэтгэлгээтэй хүн яасан гэж Монголын т�##�д зогсох билээ дээ Болд бол Монголын шоронд байх ёстой хүн эх орноо худ�##�дагч гадны бууны нохой гэж хэлэхэд зохилтой

ЗОЧИН
ЗОЧИН
2021-04-21 15:23

Энэ Болд гэдэг нөхөр чинь хэдэн жилийн өмнө агаарын тээврийн " ИЗИНИС ЭЙРБЭЙС ""iznis airways" компани-г дампууруулж , олон арван инженер техникийн ажилчдыг нэг өдөр гудамжинд гаргаж хаячихаад �##�га болчихсон адгийн новш шүү. Одоо ийм хүн Монгол улсын төлөө ажиллах уу? Яаж эх орноо худ�##�дах вэ гэж бодож байгаа шүү наад хөгийн гар чинь

Холбоотой мэдээ

Back to top button