НИЙГЭМ

Хар усанд хамаг амьдралаа дөнгөлүүлж буй бидний хөөрхийлөлтэй амьдрал

-Согтуудаа аархаж үйлдсэн гэмээ архинд тохон, “арьсаа” хамгаалсаар байх уу-

“Архи савнаасаа бусдыг дийлдэг”. Гэм хийсэн нэгэн ингэж хэлэн хулгасхийгээд архи руу буруугаа тохож буйг хараагүй, ийм зүйлтэй тохиолдоогүй хүн ховор. Яг үнэндээ архийг хүн өөрөө л уудаг болохоос архи хүний ам руу орчихдоггүй. Тэгэхээр тохируулан хэрэглэх гэдэг хэм хэмжээний зааг уг нь бий. Тохируулж, тааруулаад л хэрэглэчихэд болох асуудал л даа, уг нь. Гэтэл улам шунаж, ухаанаа алдтал уусны балгийг амсан, тэгсэндээ хожим хэчнээн харамсаж, халаглаад нэмэргүйг өчнөөн олон хүн анхааруулж, сэрэмжлүүлж хэллээ ч тусыг эс олсоор.

“Архинаас л боллоо” гэж харамсаж, халаглаж суугаа жишээ олон. Ялангуяа сүүлийн жилүүдэд архины хар мөрөөр “бэдэрсэн”, архи  хэтрүүлэн ууснаас болж гэмт хэрэг шил шилээ даран гарсаар байгаа нь харамсалтай.

Зөвхөн он гарснаас хойш архинаас болж гарсан ноцтой хэргүүд:

Үеийн хоёр сагсан бөмбөгийн тамирчин архи хэтрүүлэн уусны улмаас нэгнийгээ хутгалж, нөгөө нь өндрөөс үсэрч амиа алдсан хэрэг энэ оны хоёрдугаар сард гарсан. Хэрвээ тэд архи хэтрүүлэн хэрэглээгүй, ухаанаа алдтал уугаагүй байсан бол ийм хэрэг гарахгүй, аав, ээж нь амьдын “там”-д унахгүй байсан.

Согтууруулах ундаа уусандаа гөлөмцөн, аагаа багтааж ядсан, Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн салаан дарга цэргийн албан хаагчаа зодож хүнд бэртээсэн. Тухайн албан хаагч эмнэлэгт хүргэгдсэн ч бие нь дээрдэхгүй байсаар өөд болсон юм. Энэ хэрэг бас л архинаас болсон. “Эх орныхоо төлөө” гээд дэвэлзэж очсон алба хаагч одоо шороонд, салаан дарга нь шоронд буй.

Энэ хэрэг намжиж ч амжаагүй байхад Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр нутаг нэгт, багын найз Э.Энхбат начныг хэвтэрт ортол нь зодсон хэрэг гарлаа. Улсын начин Э.Энхбатын унтуулга гараагүй, сэхээнд байгаа бол Н.Түвшинбаярыг өнөөдөр баривчилсан. Энэ хэрэг мөн л архидан согтуурч, хэтрүүлэн хэрэглэснээс болсон.

Н.Түвшинбаяр цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөхдөө “Юу болсныг санахгүй байна” гэж хэлсэн сурагтай. Хар багаасаа найзалж өссөн, амжилтын төлөө биенээ түшиж, эвж явсан хоёр найз архины балгаар л ийм хүнд байдалд орлоо. Архинд буруу өгөөд, буруутгаад өнгөрөх нь өрөөсгөл. Ерөөс тухайн хүнээс л шалтгаалах зүйл. Хэдий болтол согтуу үедээ аархаж гаргасан үйлдлээ архинд тохож, “арьсаа” хамгаалсаар байх вэ.

Зөвхөн он гарснаас хойш гарсан гуравхан жишээг дурьдахад л ийм байна. Хэрвээ архи уугаагүй, хэтрүүлэн хэрэглээгүй байсан бол ийм хэрэг гарахгүй, энэ олон хүн амиа алдахгүй байсан. Бидэнд мэдэгдэж, олны анхаарлыг татсан нь л эдгээр хэргүүд. Архинаас болж, архины балгаар хэчнээн олон хүн амиа алдаж, хожим хэчнээн харамсаж, халаглаад ч нэмэргүй үйлдэл хийж буйг төсөөлөхөд ч бэрх.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-04-05 14:46

Архи гадаадаас импортлохоо болиод, дотоодын архины үйлдвэрүүдээ татан буулгаад архигүй МОНГОЛ болох хэрэгтэй байна даа. Архигүй бол үнэхээр сайхан. Тийм улс орон байдаг гэж сонсож байсан юм байна. Архинаас үүдэлтэй �##�лага хядлага, аваар осол, с�##��##�т сарнилт, өнчрөл хагац�##�, өр шир , түмэн зүйлийн муу муухай тасрахгүй бололтой.

ЗОЧИН
ЗОЧИН
2021-04-05 16:35

ТИЙМЭЭ АРХИГҮЙ АМЬДАРЧ БОЛНО АРХИГҮЙ БОЛ ЭЛДЭВ ЮМ ХЭРЭГЛЭЖ ЭРҮҮЛ МЭНДАМЬ НАСАА АЛДНА ГЭДЭГ АРХИНААС ҮЙЛДЭЛТЭЙ АВОР ОСОЛ АЛЛАГА ГЭМТ ХЭРЭГ ГЭР БҮЛ САЛАТ ХҮЧИН ДЭЭРЭМ ХҮЧИРХИЙЛЭЛ ГЭЭДБҮХ МУУ МУУХАЙГААС ИЛҮҮ ГАРЗ ХОХИРОЛ ГАРАВ ГЭЖ ОРЛОГО ОЛОХ ГЭСЭН АРХИНЫ ҮЙЛДВЭР ДОНОТОСОДЫН Л ҮГ АРХИЙГ ТАС ЗОГСООЖ ХҮН АМАА АВАРАЯ ХѲГЖҮҮЛЬЕ БАГАСГАХ ТААРУУЛАХ ГЭХ ЗҮЙЛ ОГТ ХУДЛАА АРХИГҮЙ АМЬДРАЯ

Зочин
Зочин
2021-04-05 19:46

Архины үйлдвэрүүдээ татан буулгаад бүгд исламын шашинд орьё. С�##�ам�##�экум гээл.

irgen
irgen
2021-04-07 07:31

8 neriin delguur nereer geriin horoolol.baishin horoololiin orts buhend chanartai.chanargui arhiig eder shenegui zarj bn.Uuniig tur.zasag n anhaarah ch seheegui.yaj hulgai hh ve.Huuhedee yaj ender sentiid zalahiig l bodoj bn.Korono garaad 3.4 udaa hul horio hiihed Arhiig neg udaa ch horiogui.Ard tumen arhia hori geh uom.Bodvol tomchuudiin orlogo buurna gd ARHIA HORIHgui bga.Evropod arhinii delguur yaj ajilladag.heden hun amd 1 delguur bdgiig medmeer uom.Ulam sogtuu galzuu bailgah huseltei uom uu.

Золбин ардчиллыг нэн даруй устга.
Золбин ардчиллыг нэн даруй устга.
2021-04-20 22:39

архинаас болж муу муухай бүхэн гарч байна. Тэгвэл Монгол юунаас болж архид�##�т ийм их болж гамшиг болов оо. Үхээрийн ардчил�##� болон үхэж д�##�д орсон ардчилсан намын хятадын эрлийзүүд 90-ээд оны эхнээс хятадааспийжүү хэмээх пиво, донтуулагч өвгөнт хэмээгч хуванцар савтай шингэн оруулж ирж Монголчуудад зарж архин д�##�айд живүүлсэн. Тэгвэл үхэж д�##�д орсон элбэгдорж,батүүл, гончигдорж, баабар, энсайхан, муухайб�##�аг нарыг цаазаар авч золбин ардчиллыг устгаж, Монголыг мөхөөснийх нь төлөө ардчилсан намыг татан буулгаж дэмжигчдийг нь шоронд хорь. Тэгсэн цагт Монгол орон амар амг�##�ан болж, мандан бадарна.

Холбоотой мэдээ

Back to top button