УЛС ТӨР

Г.Загджав “УБТЗ” ХНН-ийн даргад зүтгэхээр орос, монгол дарга нарыг “найрч” яваа юу

“УБТЗ” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа эрүүл мэндийн шалтгааны улмаас албан үүргээсээ чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн тул Монголын талаас Г.Сэрээнэндоржийг томилуулах хүсэлтийг хойд хөрш рүү илгээсэн байдаг. ОХУ-ын талаас зөвлөлдөх бичгийн хариуд “Өөрсдөө мэдээд шийд” гэх агуулга илгээснийг хэвлэлүүд мэдээлсэн билээ.

Түүнчлэн Г.Сэрээнэндоржтой хамт Дундговь аймгаас гаралтай залуу боловсон хүчинг өрсөлдүүлж, удахгүй томилгоог хийнэ гэх хүлээлт үүсээд байсан юм. Тэгвэл сүүлийн өдрүүдэд ШШГЕГ-ын дарга Г.Загджав "УБТЗ” ХНН-ийн даргаар томилогдох асуудлаар идэвхийлэн ажиллаж болсон байна. Тэрбээр уг асуудлаар орос, монгол дарга нартай уулзалт хийж, томилгоог дэмжих асуудлаар ярилцаж яваа гэх мэдээлэл байна.

Г.Загджав нь 2003 онд ОХУ-ын Новосибирск хотын Эдийн засгийн удирдлагын академийг дүүргэсэн түүхтэй бөгөөд оросын үе үеийн дарга нартай сайн харилцаатай явж ирсэн гэгддэг. ШШГЕГ-ын даргын ажлаа авсны ОХУ-ын элчингээс ирүүлсэн мэндчилгээг хэвлэлээр тарааж, шүүмжлүүлж байсан удаатай.

Түүнийг 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа дэд сайдын суудлаас нь чөлөөлж, ШШГЕГ-ын даргаар томилоход нь “У.Хүрэлсүхийн хамгийн муу томилгоонуудын нэг” гэж хэвлэлүүд онцолсон байдаг. Тэрбээр дахин “УБТЗ” ХНН-ийн даргад зүтгэж яваа нь улс төрийн хувьд дотоодын дэмжлэг хүлээх боломжгүй гэж харагдаж буй юм.

Г.ҮҮЛТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
м
м
2021-04-06 08:43

ёооо

ОДОО ЯАНА ДАА
ОДОО ЯАНА ДАА
2021-04-06 11:08

ЗААГАА ЯАХ ВЭ МАНАЙ НИСЭХЭД ДАРГА Л.БЯМБАСҮРЭН ГЭЭД АВИЛГАЧДЫГ БАГААР НЬ ЦЭЭРЛҮҮЛНЭ ГЭЖ ЯРЬСАН ОЮУН-ЭРДЭНЭ ЕРӨНХИЙ САЙДЫН ҮГ ЯААВ АА????????? ЮУ БОЛОВ?????? НИСЭХИЙН АРД ТҮМНИЙГ ХОЁР ТАЛЦУУЛСАН ЯНЗЫН НӨХӨР БАЙНА ШҮҮ ХҮРЭЛСҮХИЙХ НЬ НЭР ХҮНДЭД НЬ МУУДАА МУУ

ич
ич
2021-04-06 11:12

Загджав.ичээч эээ

zochin
zochin
2021-04-06 11:45

Demii biz de ! Herev tiim bol shuud l Onig Ongio ! Bolon shuu de ! Shuud l utgaaraa ashig sonirhol zurchultei gesen yg !

zochin
zochin
2021-04-06 16:18

Noen G.Zagdaad tand - neg udaa buguud ezesiin Neg Alban tushaaliin sentii garsan yum baina !
" MYOX " -nii Erunhiilugchuur bolj boloh " Shaans garch baigaa yum baina ! "

Зочин
Зочин
2021-04-06 17:23

Загджаваа чиний хэрэг нэх багаггүй л байх ш.Шорон хүсээгүй л бол амаа татаж з�##�уучуудыг ажиллуул.

болд
болд
2021-04-06 18:22

Энд сан�##�аа бичиж бгаа хумуусд хандахад та нар мэдэхгуй байж битгий олон юм хуцаа. Загджав ямар хун вэ. Гэдэгийг мэдэхгуй байж л олон юм хуцах юм

Зочин
Зочин
2021-04-06 18:41

Ene yasan cadaj khanadaggui khuvalz ve

Загджав
Загджав
2021-04-06 21:20

Би 9н төрд нүүртэй дарга шүү ацнууд минь. Төрд хэн ч ямарч нам гарсан би хаа нэг газрын даргаар л очдог хахаха.

Зочин
Зочин
2021-04-07 01:18

Z##laaraa

Зочин
Зочин
2021-04-29 07:38

нарийн царигын төмөр чин жинхэнэ төмөр зам

Холбоотой мэдээ

Back to top button