Нийгмийн

“Эргэдэг гал тогоо”-ны шүүгч ТАКИ муухай ааштай байдгийн нууц

“NTV” телевизийн “Эргэдэг гал тогоо” шоуны шүүгчээр ажиллаж байгаа Таки буюу Г.Өлзийбатыг “аашны набор” хэмээн тус нэвтрүүлгийн  хөтлөгч Алтаншагай цоллочихлоо. Түүнийг өмнө нь  “Ахлах тогоочийн заавраар” нэвтрүүлгийн үзэгчид “хамгийн ааштай тогооч”-оор нэрлэдэг байсан билээ. “Эргэдэг гал тогоо” шинэ шоу гарч эхэлсэн цаг минутаас эхлээд Таки тогоочийн  муухай аашны талаар үзэгчдийн сэтгэгдлүүд  дахин хөвөрч эхэллээ.  

Монголдоо төдийгүй  гадны орнуудын тансаг ресторануудад уригдан зоог бэлтгэдэг Таки, яагаад тийм хэгжүүн, ууртай  байдаг юм бол? Энэ асуултад тэрээр сурсан сургууль, заасан багш нарынх нь өв, харизм гэж хариулсан удаатай.

Ер нь мэргэжлийн гал тогоонд асар өндөр сахилга бат, хариуцлага оршин байж гэмээ нь дээд зэрэглэлийн ховорхон зоогууд төрөн гардаг гэнэ. Ийм сахилга батыг бий болгохын тулд ахлах тогооч асар их шаардлага тавих ёстой. Энэ байдлаа нуулгүйгээр өөрөөрөө байх нь амар байдаг хэмээн Таки тогооч  хариулсан байна. “Сурсан юмыг сураар боож болдоггүй” гэдэгчлэн “Эргэдэг гал тогоо”-ны шүүгчээр ажиллахдаа ч энэ ааш авираа гарган үзэгчдийг ихэд бухимдуулсан бололтой.


ӨМНӨХ КОНТЕНТ

Ярилцалгыг ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2021-04-06 17:49

энэ з�##�уугийн зөв маш өндөр хариуцлага шаардлага сахилга баттай байж энэ ажлыг хийнэ манайд дээрээсээ дороо хүртэл хариуцлага сахилга ёс зүй байхгүйгээс хүнээс үг сонсож сураагүй одоо монгол улсад болж буй энэ муухай зүйлс хариуцлагагүйн зуд болж бна ковидоос аюултай өвчин бол эдгэнэ нийгэмд бугшсан энэ үйлдлийг засахад хэцүү

Холбоотой мэдээ

Back to top button