Ярилцлага

Г.Өлзийбат: “Ахлах тогоочийн заавраар” нэвтрүүлэгт би зүгээр л өөрийнхөөрөө байдаг, ямар нэг баг зүүхийг хүсдэггүй

“NTV” телевизийн “Ахлах тогоочийн заавраар” нэвтрүүлгийг монголчууд шимтэн үзэх дуртай. Тус нэвтрүүлгийн содон өнгө, төрхүүдийн нэг нь “ZÜ Wine Lounge”-ын ахлах тогооч Ганбаатарын Өлзийбат. Мэргэжлээрээ 10 гаруй жил тууштай ажиллан, ур чадвараараа салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн түүнтэй 2020 оны нэгдүгээр сард ярилцсанаа сэргээн нийтлэв.

-Үйлчилгээний байгууллагын ачаалал шинэ жилээр улам нэмэгддэг. Ресторан, лаунжуудын хувьд бүр ч их. Та шинэ оноо нэлээд завгүй угтав уу?

-Ёстой тийм шүү. Сүүлийн 10 гаруй жил шинэ оныг тун завгүй угтаж байна. Зочлох үйлчилгээний байгууллагуудын ачаалал арванхоёрдугаар сар гараад л эрс нэмэгддэг, захиалганд “дарагддаг”. Арванхоёр ер нь их завгүй, ачаалал ихтэй сар. Өдөрт гурван цаг унтвал их юм болох үе ч бий. Ялангуяа 20-ноос 30-ны өдрийн хооронд бараг унтах зав гарахгүй. Монголын үйлчилгээний салбарын хүний нөөц ямар билээ, их дутмаг. Тогоочийн ачаалал маш их. Хоол хийх үнэнхүү дуртай, хообийтой хүмүүс л энэ мэргэжлээр тууштай ажилладаг. Зүгээр л цалин авахын төлөө ажиллаж байгаа хүмүүс нэг их удахгүй шантардаг, цөхөрдөг. Тэгээд л өөр салбарт хөл тавьдаг.

ШИНЭ ЖИЛЭЭР ТУХТАЙ БАЯРЛАЖ АМЖДАГГҮЙ

-Тэгэхээр жил жилийн арванхоёрдугаар сард тун ачаалалтай ажилладаг юм байна. 31-нд тухтай баярлаж, гэр бүлдээ хангалттай цаг гаргаж амжсан уу?

-Амжаагүй ээ. Ер нь бусад үед ч гэсэн гэр бүлгүй юм шиг ажиллахыг шаарддаг мэргэжил шүү дээ. Аливаа юманд золиос гэж байдаг бол манай мэргэжилд яалт ч үгүй гэр бүл хоёрдугаарт тавигддаг. Арванхоёрдугаар сарын 29, 30 гээд албан байгууллагуудын шинэ жил ерөнхийдөө цэгцэрдэг. Тэгээд л ахуйн захиалга их орж ирнэ. Айлууд баярын ширээнийхээ амттан, зууш, хоол гээд төрөл бүрийн зүйлсээ хийлгэдэг гэсэн үг л ээ. Тэгэхээр 31-нд мөн адил завгүй ажилладаг. Энэ жил 22.00 цаг өнгөрөөж хариад л баярлалаа. Үнэнийг хэлэхэд би шинэ жилийн баярын ямар нэгэн догдлолгүй болчихож.

-Үүнд юу нөлөөлөв, ажлын орчин уу?

-Яг тийм. Жишээлбэл,  танай байгууллага шинэ жилийн баяраа жилд нэг удаа хийдэг. Гэтэл манайх арванхоёрдугаар сарын эхнээс дуустал нь өдөр бүр шинэ жилийн хүлээн авалт зохион байгуулдаг. Өдөр бүр өвлийн өвгөнг, бусдын баярлаж буйг харахаар сүүлдээ бүр догдлохоо больчихдог юм байна. Сүүлийн 10 гаруй жил иймэрхүү дүр зургаар ажиллаж байгаа болохоор арга ч үгүй байх.

Мэдээж бусдыг баярлуулах сайхан. Хүлээн авалтаа дуусгачихаад зогсож байх сайхан шүү. Ер нь тогооч нар буруу зуршил ихтэй. Нэг бол ганц нэг юм ууна, мөрийтэй тоглоно, кофей, тамхинд донтдог. Яагаад гэхээр их ачаалалтай, стресстэй ажил. Түүнийгээ гадагшлуулахын тулд ямар нэгэн юм хийх шаардлагатай гардаг л даа. Би л гэхэд маш их тамхи татдаг, кофей уудаг. Хүлээн авалтаа дуусгасны дараа кофей уун, тамхи татаад суух ёстой сайхан шүү дээ. Ямар гоё мэдрэмж төрдөг гэж санана.

ХАМГИЙН АНХ ХИЙСЭН ХООЛОНД МИНЬ ӨВӨӨ ХАХААД САНДАРГАЖ БИЛЭЭ

-Хамгийн дурсамжтай, санаанаас тань гардаггүй шинэ жилийнхээ тухай дурсахгүй юу?

-Би аравдугаар сарын 28-нд төрсөн. Эхээс хоёулаа, нэг эгчтэй. Нэг жил төрсөн өдрөөрөө нам унтчихаж. Сэрэх нь ээ миний төрсөн өдрийн бялууны хамаг цэцэг, кремийг нь эгч идчихсэн байж билээ. Би зөндөө уйлснаа сайн санадаг юм. Тэгэхээр нь шинэ жилээр гэрийнхээ баярын бялууны кремийг нь идчихэж билээ. Яг тэр үеэр эгч унтаж байсан юм. Сэрээд зөндөө уйлсан. Тэр шинэ жилийг дурсах дуртай.   

Бодоод байх нь ээ хүүхэд байхдаа л шинэ жилийг цаг гарган, тухтай тэмдэглэсэн юм байна. Би тавдугаар ангиасаа гал тогоонд ажилласан. Наймдугаар ангиасаа хойш тогоочоор ажиллаж байна. Зуны амралтаар ахынхаа жуулчны баазад тогоочоор ажиллаж, ажлын гараагаа эхэлсэн юм. Хоолоо хийгээд, дараа нь зөөхөөр жуулчид их гайхна.

Нээрэн, би багадаа гэрийнхээ хоолыг хийх их дуртай байв. Хамгийн анх түүхий будаа тосонд шараад хийснээ их тод санадаг юм. Өвөө өнөөхөд маань хахаад сүйд болох дөхсөн шүү (инээв). Тэр бүхэн энэ мэргэжилд дурлахын, бусдаас онцгойлон сонгохын эхлэл байж.

БАЙЛДААНЫ ОНГОЦНЫ НИСГЭГЧ БОЛОХ ДӨХСӨН

-Эрэгтэй хүн тогооч мэргэжлийг сонгон, олон жил тууштай ажиллаж байгаа тань сонирхол татаж байна. Энэ мэргэжлийг сонгох нь таны багын мөрөөдөл байв уу?

-Ёстой тийм шүү. Би багадаа тогооч, байлдааны онгоцны нисгэгч юм уу жүжигчин болохыг мөрөөддөг байлаа. Гэхдээ тогооч болох хүсэл хамаагүй илүү байсан л даа. Аав минь цэргийн хүн. Аавын зөвлөснөөр байлдааны онгоцны нисгэгч мэргэжлээр ОХУ-д сурах дөхсөн. Гэнэт болиод тогооч болсон юм. Энэ мэргэжлийг сонгосондоо харамсдаггүй. Яах вэ, шантрах, цөхрөх үе бол байсаан байсан. Ер нь сүүлийн жилүүдэд тогооч нарын нэр хүнд их өсөж байгаа. Хэдхэн жилийн өмнө шинэ жилийн ширээн дээр ананастай тахиа л байсан шүү дээ.

-Ахынхаа жуулчны баазаас ажлын гараагаа эхлүүлсэн гэж түрүүн дурьдсан. Яг мэргэжлийн хэмжээнд өөрийгөө хэзээнээс хөгжүүлэв?

-2008 оноос Японы элчин сайдын яаманд, Ямазаки Хироми гэдэг багшийнхаа удирдлагад ажиллаж эхэлснээр өөрийгөө яг мэргэжлийн түвшинд бэлтгэсэн. Тэнд гурван жил ажиллахдаа багшаасаа их зүйл сурсан. Дараа нь “Blue sky”-д найман жил ажиллаад, өнгөрсөн оноос энд ахлах тогооч хийж байна.

-Тогооч мэргэжлийн хамгийн сайхан нь юу вэ?

-Урлагийн хүмүүс үзэгчдийн алга ташилтаас урам авдаг шүү дээ. Түүнтэй адил миний хийсэн хоолыг үйлчлүүлэгч амтархан идэж, сэтгэл хангалуун байхыг харах сайхан. “Танай хоол амттай шүү, баярлалаа” гэж хэлэхэд их урамшдаг.

ХЭНТЭЙ Ч БАЙГААГААРАА, ӨӨРИЙНХӨӨРӨӨ, АЛАГЧЛАЛГҮЙ ХАРИЛЦАХЫГ ЧУХАЛЧИЛДАГ

-Таныг хүмүүс “Ахлах тогоочийн заавраар” илүү сайн мэднэ. “NTV” телевизээс танд санал тавьсан юм уу?

-Тэгсэн, надтай төдийгүй бусад ахлах тогоочидтой гэрээ байгуулсан. Одоогоор би 2018 онд зургаа, өнгөрсөн жил долоон дугаарт оролцсон. Заримыг нь цацаж, зурагтаар гаргаагүй байгаа. Сүүлд л гэхэд сэтгүүлч Ч.Лодойсамбуу, Хар Төөгий нартай хамт оролцсон нэвтрүүлгийн зураг авалтыг 2019 оны аравдугаар сард хийчихсэн байсан юм.

Миний оролцсон дугаарыг хүмүүс янз бүрээр л хүлээж авдаг. Би “Ахлах тогоочийн заавраар” нэвтрүүлэгт оролцохдоо өөрийнхөөрөө байдаг, ямар нэг баг зүүдэггүй. Ер нь хүмүүс байгаа юмыг бодитоор хүлээж авах талдаа маруухан болоод байх шиг. Би бусдаас ялгарах гээд тийм ааш гарган, ийм үйлдэл хийдэггүй. Ямар нэгэн тавилт байхгүй. Зүгээр л би өөрийнхөөрөө байдаг. Хэнтэй нь ч адилхан харилцдаг. Надтай хамт сайд, дарга оролцсон ч, залуу уран бүтээлчтэй хамтарсан ч алинтай ч нь яг нэг зангаараа байж, бүгдэнтэй нь адилхан уурлахдаа уурлан, инээхдээ инээдэг. Ер нь хүнийг ялгаж харилцах шиг муухай юм байхгүй. Би тийм зүйлд үнэн голоосоо дургүй. Өнөөг хүртэл хугацаанд Ерөнхийлөгчийн, гудамжинд гуйлга гуйгаад зогсож байгаа хүний ч хоолыг хийсэн. Аль алинд би чин сэтгэлээсээ л хийхийг чухалчилдаг. Түүнээс биш Ерөнхийлөгчид аятайхан хоол хийгээд өгье, энгийн иргэнд ямар ч байсан яах вэ гэвэл утгагүй.

-Тус шоу таныг яаж нээв?

-Намайг гэхээс илүү тогоочийн ажил, хөдөлмөр ямар байдгийг хүмүүст нээсээр байгаа.

-Таны хувьд оролцсон дугааруудаасаа алийг нь хамгийн сайн болсон гэж тоодог вэ?

-Сайн болсон гэхээс илүү бүгд дурсамжтай, сэтгэлд тод үлдсээр байгаа.

А.САРНАЙТАЙ ХАМТ ОРОЛЦСОН ДУГААРААС ХОЙШ ӨӨРИЙГӨӨ ЖААХАН ЦЭНЭДЭГ БОЛСОН

-Хэтэрхий уурлаж, бухимдаад оролцогчоо сандаргадаг, эвтэйхэн хэлдэггүй, загнахын тулд загнадаг гэж таныг шүүмжлэх хүн цөөнгүй. Та ер нь оролцсон дугаараа үздэг үү. Арай хэтрүүлчихэж, эвтэйхэн хэлчихдэг байж гэж заримдаа бодогдох юм уу?

-Заримдаа л үздэг. Арай хэтрүүлчихэж гэж бодсон нэг дугаар бий. Тэр нь загвар өмсөгч А.Сарнайтай хамт нэг баг болж оролцсон дугаар. Тэрэн дээр хэтрүүлсэн байж магадгүй. Миний оролцсон анхны дугаар байхгүй юу. Тэр дугаараас хойш өөрийгөө жаахан цэнэдэг болсон шүү. Бусад дугаар бол зүгээр болсон,  ингэчихдэг, тэгчихдэг байж, хэтрүүлчихэж гэж огт боддоггүй. Зарим хүн “Энэ залуу стресс нэмээд байна. Нэвтрүүлгээс хасаач” гэдэг. Тэгвэл тэгээд солонгос киногоо л үзнэ биз дээ.

ХҮМҮҮСИЙН ШҮҮМЖЛЭЛД ЭМЗЭГЛЭДЭГГҮЙ

-Хүмүүсийн тиймэрхүү шүүмжлэлд эмзэглэдэг үү?

-Анхны дугаарын дараа 500 сэтгэгдлийн 499 нь намайг муулсан, шүүмжилсэн, сөрөг коммент байсан. Зарим нь бүр “Үхвэл таарна” гэсэн нь ч бий. Би багаасаа бусдаас үг сонсоод сурчихсан болохоор үүнд ач холбогдол өгч, эмзэглэдэггүй. Ёстой тоодоггүй. Аав армийн, ээж их хатуу хүн. Тэр нь миний хүмүүжилд их нөлөөлсөн. Одоо гэхдээ үзэгчдийн хандлага өөр болоод л байгаа. 500 сэтгэгдэл байлаа гэж бодоход 300 нь намайг шүүмжилсэн, бусад нь магтсан байх жишээний.

-Та ажил дээрээ, гал тогоондоо ч “Ахлах тогоочийн заавраар”-т оролцдог шигээ байдаг уу?

-“Ахлах тогоочийн заавраар”-т оролцдогоос хэд дахин илүү. Бүх тогооч ер нь над шиг шүү дээ. Тэрийгээ олны өмнө ил гаргадаг, гаргадаггүйгээрээ л ондоо. “Ахлах тогоочийн заавраар”-т надаас ааштай, ууртай тогооч цөөнгүй байгаа шүү дээ. Зүгээр л нэвтрүүлгээр түүнийгээ ил гаргадаггүй л болохоос.

Зарим хүн намайг бусадтай харьцуулдаг. “Манай эхнэр ингэж уурлаж хоол хийвэл тэр нь надад хоол биш хор болно” гэдэг ч юм уу. Гэхдээ гэртээ хоол хийх, ресторанд мэргэжлийн түвшинд, олон хүнд зориулаад хийх тэс өөр. Нэгдүгээрт үйлчилгээний байгууллага мэргэжлийн түвшинд байх ёстой. Тухайн хүн мөнгөө төлөөд үйлчлүүлдэг. Тиймээс тэр хүний хоол хамгийн амттай, манай үйлчилгээ төгс байх учиртай. Тэгэхийн тулд юуны түрүүнд хоолыг нь хамгийн шуурхай, хамгийн амттай, гоё хийх чухал.

-Та ажилдаа ямар зарчим баримталдаг вэ?

https://www.youtube.com/watch?v=P_-1Aqr4ca4

-Цаг бол цаг байх ёстой. Аливаа зүйлд товлосон цагаасаа өмнө ирж байх учиртай. Хийж байгаа юмандаа чин сэтгэлээсээ хандан, тууштай байхыг чухалчилдаг.

-Г.Өлзийбат 28 настай юм билээ. Манай уншигчдад гэр бүлээ танилцуулахгүй юу?

-За, энэ асуултыг алгасъя. Энэ талаар ёстой ярихгүй шүү. Түрүүн хэлсэнчлэн би эхээс хоёулаа, нэг эгчтэй.

-Та өөрийгөө улиралтай зүйрлэвэл алийг нь онцлох вэ?

-Өвөл юм уу хавар.

БИ ИХ УЯН, ЗӨӨЛӨН ХҮН

-Тэгэхээр та нэлээд хатуу хүн гэсэн үг үү?

-Үгүй ээ, харин ч эсрэгээрээ би ер нь их зөөлөн, уян хүн шүү дээ. Аль болох бусдын арга эвийг олж, ойлгохыг, сайхан харилцахыг хичээдэг. Би нээрэн үнэхээр зөөлөн хүн шүү. Инээд, уур хоёр ёстой зэрэг явдаг. Дүрэлзтэл уурлаад хэсэгхэн хормын дараа мартчихна, инээгээд явж байдаг. Намайг надаас өөр хэн ч над шиг сайн мэдэхгүй шүү дээ.

Би ажил дээр зарчимч, бусдыг тасдаж хаяхаас ч сийхгүй. Тэгэхгүй бол болохгүй. Хоол хийх бусдад амархан санагддаг байж магадгүй. Гэтэл тухайн хоолыг хэрхэн хийснээс бусдын эрүүл мэнд, амь нас, манай байгууллагын нэр хүнд шалтгаалдаг. Олон хүн “Эднийх аятайхан хоолтой юм билээ. Ийшээ оръя” гэдэг шүү дээ.

Манай байгууллагын хоолны цэс бусдаас тэс өөр, шинэлэг гэдгийг би хаана ч нүүр бардам хэлж чадна. Манайх үйл ажиллагаагаа эхлүүлэхэд ZÜ Wine Loungeшиг цэстэй газар Монголд байгаагүй. Одоо өөр болсон. Цөөнгүй газар манайхаас санаа авсан, үлгэрлэсэн. “Мастер тогооч”-д намайг шүүсэн хүн хүртэл манайхаас санаа авсан шүү дээ. Би юу эс андах вэ. Хөгжмийн зохиолч хүн ямар ч аяыг сонсоод нэрийг нь хэлж, ялгаж чаддагтай л адил.

-Мастер тогооч” гэснээс та тус шоунд хоёр удаа оролцсон бил үү?

-Тэгсэн, ер нь гурван жил зууралдсан. Эхний жил өөрийн хүсэлтээр, дараагийнхад нь зохион байгуулагчдын урилгаар оролцсон. Гурав дахь жилд нь би шүүсэн. “Мастер тогооч”-д анх өрсөлдөхдөө шилдэг наймд үлдээд хасагдсан. Дараа эхний гуравт шалгарсан.

БИ ҮРГЭЛЖ ӨӨРИЙГӨӨ ГОЛДОГ

-Анзаараад байхад та өөртөө их итгэлтэй юм.

-Өөрөө өөртөө хэлдэг нэг зүйл надад бий. Тэр нь “Өөрийгөө  үргэлж дутуу үнэлэн, голж яв. Гэхдээ зөвхөн дотроо. Гаднаа хэзээ ч битгий бууж өг”. Би чадахгүй байсан ч чадахын төлөө бүхнээ зориулдаг. Үргэлж өөрийгөө голж, улам дайчилж явдаг.

-Та ер нь хэр шартай вэ?

-Би шартай. Гэхдээ би ажиллаж, хөдөлмөрлөхийн шартай. Хэн нэгэн брэндийн цаг зүүн, сүүлийн үеийн автомашин авахад хэзээ ч атаархдаггүй. “Энэ муу одоо яаж ийм юм авав. Би ч бас авна” гэхээс илүү би яавал түүн шиг болох вэ, юунаас нь үлгэрлэх вэ гэж боддог. Ер нь аливаа зүйл хоёр талтай. Зөв, буруу гэсэн өнцөг энэ ертөнцөд байхгүй юм шиг санагддаг. Усанд бие байдаггүйтэй адил. Би нэг зүйлийг үнэн, зөв гэж бодлоо гэж төсөөлье. Өөр хэн нэгэнд худал санагдаж болно шүү дээ. Миний бодсон, дүгнэсэн буруу байж ч болно.

Өнөөгийн нийгэмд “Энэ ийм байх ёстой. Тэр тийм байх учиртай” гэж мэдэмхийрдэг, бусдад лаг болж харагдах хүсэлтэй хүн олон болоод байх шиг. Цахим хуудсандаа сүртэй, сүртэй юм нийтлээд л. Нөгөөхийг нь зарим хүн туйлын үнэн, чухам зөв гэж хуйлраад л. Хэн нэгний амьдралыг шүүх, дүгнэх эрх бидний хэнд ч байхгүй. Би чамайг хэчнээн сайн судалсан ч чамаас илүү мэдэж чадахгүй шүү дээ.

ХӨГШРӨХӨӨРӨӨ ГУРВАН ЗҮЙЛ ХИЙХИЙГ ХҮСДЭГ

-Мэргэжлээрээ гадаадад сурах бодол бий юү?

-Байлгүй яах вэ. Мэргэжлээрээ Европт сурах бодол бий. Хүрч чадах хамгийн өндөр цэгт хүртлээ өөрийгөө хөгжүүлнэ, зүтгэнэ. Би Японы “Нобу” зэрэг дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн ресторанд ажиллахыг хүсдэг. Бас тийм хэмжээний ресторантай болох нь миний мөрөөдөл. Нээрэн, би хөгшрөхөөрөө гурван зүйл хийхийг хүсдэг. Түүнийгээ сонирхуулж болох уу?

-Бололгүй яах вэ.

-Эхнийх нь тогоочийн мэргэжлийн талаар ном бичих. Гэхдээ үйлчилгээний стандарт, хоолны жорны тухай биш. Тийм ном хэдэн мянга бий. Тэдгээрээс тэс өөр. Ямар сэтгэлзүйтэй, сэтгэлтэй хүн гал тогоонд ажиллах учиртай вэ, өөрийгөө хэрхэн бэлддэг, ямар золиос гаргадаг талаар бичнэ. Дараагийнх нь байшин барих. Би нээрэн хар бор ажилд тааруу, ёстой нойл. Тийм болохоор байшин барьж үзэхийг хүсдэг. Гурав дахь нь ногоо тарих.

УНТАХ Ч ЗАВГҮЙ ГУРВАН ӨДӨР ДАРААЛАН АЖИЛЛАХ ҮЕ Ч БИЙ

-Хөгшрөхөөрөө гэхээр хэдий насандаа хийж үзэхийг хүсдэг гэсэн үг вэ?

-60 нас хүрэхээрээ ч юм уу. Тэгж байтал 60 нас хүрэх нь үү. Энэ маягаараа тэрнээс өмнө талийчих вий дээ (инээв). Надад амьдралын буруу хэвшил их байна. Шинэ жилийн дараа арванхоёрдугаар сарын шокноосоо гарах гэж нэлээд юм болно. Нойр солигдчихдог, шөнө нойр хүрэхгүй ёстой тарчлаана шүү дээ. Унтах ч завгүй гурван өдөр дараалан ажиллах үе ч бий. Анхандаа зогсоогоороо, ямар нэгэн амралтгүй  хоёр өдөр ажиллаад л ядардаг, больё гэмээр болдог байлаа. Одоо бол гурван өдөр амралтгүй, унтахгүй ажиллахад тоохгүй ээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ard tumen teneg bish
Ard tumen teneg bish
2020-01-09 09:32

Ooriigoo Gordon Ramsay geed bodtson zaluuyu ch medehgui anh udaagaa harj bgaa buteegdhuuneeree hool hiih gej bgaa humuusiig eldveer heldeg

Зочин
Зочин
2020-01-09 09:49

Ene zaluugiin orson dugaar bolgon sonirholtoi bdg yg uuriinhuuruu hiimel bag zvvdgvi. Amjilt zaluu min

Зочин
Зочин
2020-01-09 09:59

Үнэхээр онцгүй ааш зантай хүн байна лээ. Энэ тогоочийн оролцсон дугаарыг үздэггүй шдээ. Бүх хүнтэй адил харьцдаг гэдэг нь ч худлаа.

Лхамка
Лхамка
2020-08-28 16:51
Reply to  Зочин

Нэвтрүүлгийг нь үздэггүй юм бол хүмүүсийг ялгадаг гэдгийг нь яаж мэдээд байгаа юм. зөнч юмуу хха. Бүх дугаарыг нь үздэг хүний хувьд, зөвхөн энэ хүний оролцсон дугааруудыг хайж түүж үздэг хүний хувьд хэлчихье: Энэ хүн "Ахлах тогооч"-ын заавраар нэвтрүүлгийг чимдэг хэдхэн хүний нэг нь. Дугаар бүр дээрээ чин сэтгэлээсэй хоолыг сайхан хийхийг хүсдэг, хэр зэрэг чадвартай вэ гэдэг нь тодорхой харагддаг. Өөртэй итгэлтэй зан нь маш гайх�##�тай. Загнуулдаг хүмүүсийн хувьд бол Чадахгүй бол мэдээж хэн ч загнуулна шүү дээ. Харин ч шулуухан, зарчимтай мундаг тогооч. Энэ хүний уурлах, инээх; загнах, урамшуулах нь зэрэгцдэг гэж би хувьдаа боддог.

Зочин
Зочин
2020-01-09 10:03

Сөрөг энергээр дүүрцэн, хоол нь хор болохоор санагдсан. Би өөрийнхөөрөө байгаа гэж тэнэгтээд байлгүй ааш зангаа засах хэрэгтэй шүү.

Хохро
Хохро
2020-01-09 10:17
Reply to  Зочин

Яг.ккк

Зочин
Зочин
2020-01-09 11:06

ийм хүн тогооч хийгээд дэмий

nana
nana
2020-01-09 11:29

Zugeer shd, goy goy.
Sain bagshaar hool hiihiig zaalgah ymsan.

Зочин
Зочин
2020-01-09 16:27

Хүүхнүүдийнхээ ажлыг булааж авчихаад юу хуцаад байгаа хоолны холигч вэ

Зочин
Зочин
2020-01-09 19:44

Харин ч орсон дугаар болгон нь хөгжилтэй гоё болдог. Хүн хүний ая тавд тааруулж харьцана гэж юу ч байхав.

Зочин
Зочин
2020-01-09 19:45

Энд муухай ааштай гээд байгаа хүмүүс захын нэг гуанзанд очоод 7 хоног ача�##��##�тай очоод ажиллаад үз. Ойлгоно.

Уншигч
Уншигч
2020-01-12 14:50

Нэвтрүүлгийг нь үзээд жаахан бүдүүлэг аашны тулам байна гэж бодсон. Ярилцлагыг нь үзэхэд ааштай ч гэсэн сэтгэл нь цагаахан, хөдөлмөрч санагд

Зочин
Зочин
2020-02-14 09:30

Мундаг тогооч ❤

Лхамка
Лхамка
2020-08-28 17:02

Монголд маш олон мундаг тогооч байдаг байх. Би тогооч нарын т�##�аар сонирдоггүй, мэддэггүй, нэвтрүүлэг ч үздэггүй байсан. Гэхдээ энэ тогоочын оролцсон нэвтрүүлгийг санамсаргүй байдлаар үзээд тэрнээс хойш Ахлах тогоочын заавраар хэмээх нэвтрүүлгийг үздэг болсон. Гэхдээ хэн хэн, ямар туслах тогооч оролцож байгааг нь нэг их сонирхдоггүй. Таки тогоочын оролцсон дугааруудыг хайж үздэг. Шулуухан, өөртэй итгэлтэй зарчимч хүн шүү. Ярилцлага нь бүр их та�##�агдлаа. Өөртөө цаг зав гаргаж байгаарай. Хоолны ертөнц, гэр бүл бол яахавдээ оршин байж болоод л байдаг зүйл. Таньдаг ганц тогоочдоо ажлын өндөр амжилтыг хүсье. 🙂

Хайр
Хайр
2020-11-25 00:29
Reply to  Лхамка

Хайртай болцын бол шуул очоол уулзаач ээ. Дөрөв таван сэтгэгдэл бичиж энэ тэр...

Зочин
Зочин
2020-11-24 10:48

Сайхан ааштай хэн байгаан комент бичиж буй чи ч цаг дээрээ тулахад муухай ааштай шүүдээ.Тийм болохоор зүгээр л.бай хүн битгий муу хүнийг битгий доромжил,эргээд өөрт чинь яг ту�####�г гэдгийг сайн сана.Энэ тогооч з�##�уу мундаг шүү өөрөө байгаа нь бүр ч чисэг.

Зочин
Зочин
2020-11-24 10:50

Өөрөөрөө байгаа нь бүр чимэг амжилт.Яагаад худлаа үгнүүдийг дараад байгаан бэ

Зочин
Зочин
2020-11-24 10:54

Сайхан ааштай хэн байгаан комент бичиж буй чи ч цаг дээрээ тулахад муухай ааштай шүүдээ.Тийм болохоор зүгээр л.бай хүн битгий муул хүнийг битгий доромжил,эргээд өөрт чинь яг ту�####�г гэдгийг сайн сана.Энэ тогооч з�##�уу мундаг шүү өөрөөрөө байгаа нь бүр ч зүгээр амжилт

Холбоотой мэдээ

Back to top button