Холимог тулааны үеэр тамирчны хуруу нь тасарчээ

Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт (2021.04.01) Хетаг Плиев Девин Гудейлтэй тулалдаж байхдаа хуруугаа таслуулсан байна. Тулааны хоёрдугаар үеийн дундуур Гудейл Плиевийн зүүн гар луу хэд хэдэн удаа өшиглөсөн ч тэрбээр ямар нэгэн өвдөлт мэдрээгүй тус үеийг дуусгажээ.
Хоёрдугаар үе өндөрлөсний дараа тэрбээр өөрийн буландаа очсоныхоо дараа л ядам хуруу тасарсан байсныг анзаарсан аж. Плиевийн баг түүний хурууг хайсан ч олоогүй бөгөөд үзэгчдээс тусламж хүссэн байна.
Хэсэг хугацааны дараа Плиевийн бээлийнд хуруу нь гацсан байсныг илрүүлсэн аж. Тулааныг дуусгаж “тасарсан хуруу” гэх шалтгаанаар Гудейлд ялалтыг өгчээ.
Плиевийг яаралтай эмнэлэгт хүргэж эмч нар түүний хурууг амжилттай залгасан байна. Тэрбээр тулааны дараа “ESPN”-д ярилцлага өгөхдөө “Хоёрдугаар үе дууссаны дараа миний яс цухуйгаад ирсэн байсныг харсан. Би түүнийг ялна гэж бодсон учраас үргэлжлүүлэн тулалдахыг хүссэн. Гэвч эмч гэмтлийг хараад тулааныг зогсоосон” хэмээжээ.
Эх сурвалж: Independent
Б.БУЯНДОРЖ