ДЭЛХИЙ

Алексей Навальныйг өвчтөний тасагт шилжүүлжээ

Шоронд хоригдож буй Алексей Навальный амьсгалын замын өвчний шинж тэмдэг үзүүлж халууран ханиалгаж байсан тул түүнийг өвчтөний тасагт шилжүүлсэн коронавирусийн шинжилгээ авсан байна.

Өнгөрсөн долоо хоногт Навальный шоронгийн ажилчид түүнд зохих эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхгүй байна хэмээж эмчид үзүүлтлээ өлсгөсөн зарласан. Навальный үүний талаар шоронгийн дарга руу захидал бичихдээ “Би үнэхээр эмчид үзүүлэх хэрэгтэй байна. Бүх яллагдагч тусгай эрүүл мэндийн мэргэжилтэнд үзүүлж зөвлөгөө авах эрхтэй.Надад тийм эрх байгаа бөгөөд би гэм зэмгүй хүн. Би эмчид үзүүлэхийг шаардаж байна. Тэгтэл би өлсгөлөн зарлана” хэмээжээ.

Түүний хоригдож буй шоронгийн тасгийн гурван хүн сүрьеэний улмаас эмнэлэгт хэвтсэн бөгөөд тэрбээр үүний талаар Инстаграм хуудсан дээрээ “Хэрвээ би сүрьеэ тусчих юм бол миний нурууны өвчнийг дарах байлгүй” гэж нийтлэл оруулсан байна.

Навальный шоронд түүнийг шөнө сэрээдэг хэмээн мэдэгдсэн. Үүнийг шоронгийн албан тушаалтнууд үгүйсгэн түүний эрүүл мэндийн байдал сайн байгаа хэмээсэн.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-04-06 20:39

Урвагчид дандаа биен муудаад эмчийн магадлангаар гараад зугтдаг түүхийг санагдуулж бхымдаа

Холбоотой мэдээ

Back to top button