ДЭЛХИЙ

REUTERS: Дэлхий даяар “КОВИД-19”-ийн улмаас нас барсан хүмүүсийн тоо 3 сая хүрлээ

“Reuters” агентлаг мягмар гарагт (2021.04.06) дэлхий даяар “КОВИД-19”-ийн улмаас нас барсан хүмүүсийн тоо 3 сая давсан хэмээн тооцоолжээ.Дэлхий даяар, ялангуяа Бразил болон Энэтхэг улсуудад “КОВИД-19”-ийн нас баралт дахин нэмэгдэж байгаа аж.

Эрүүл мэндийн албан тушаалтнууд Их Британи болон Өмнөд Африкт анх бүртгэгдсэн халдварлах чадвар нь нэмэгдсэн коронавирусийн төрөлтэй үүнийг холбон тайлбарлажээ. “Reuters” агентлагийн тооцоогоор нэг гаруй жилийн дотор “КОВИД-19”-ийн нас баралтын тоо 2 сая давсан бол гурван сарын дотор энэ тоо гурван сая хүрсэн байна.

Одоогийн байдлаар Бразил улсад нөхцөл байдал хамгийн хүнд байгаа бөгөөд өдөрт бүртгэгдэж буй дөрвөн нас баралт тутмын нэг нь тус улсад тохиолдож байгаа аж.

ДЭМБ Бразил улсын нөхцөл байдлыг ноцтой хэмээж эрүүл мэндийн тогтолцоо нь хэт ачаалалтай ажиллаж байгаа гэжээ.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button