Сошиал трэнд

Өөрийн хөрөнгөөр барьсан явган хүний замаа засварлахыг Засаг дарга нь шаарджээ

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын зургаадугаар багт оршин суух иргэн С нь 2017 онд өөрийн компанийн хөрөнгөөр, сайн дураар явган хүний зам тавьжээ. Уг тавьсан зам нь энэ оны усархаг борооноор цөмөрч, хэд хэдэн газар суларч зай гарсан тул тус багийн Засаг дарга засварлахыг сануулсан албан бичиг илгээжээ.

УГ АЛБАН БИЧИГТ,

“2019 оны наймдугаар сарын 07-ны өдөр “ЗОЧУ СЭЛЭНГЭ” ХХК-ны захирал М.С-д:

2017 онд “Зочу Сэлэнгэ” ХХК нь тус багийн Гуравдугаар хэсгийн Төмөр замын клубээс хуучнаар Төмөр замын дэлгүүр хүртэл хийгдсэн явган хүний зам цөмөрч, хэд хэдэн газар суларч зай гарсан байна. Иймд явган хүний замыг засварлаж өгнө үү” гэжээ.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2019-08-09 13:47

засаг дарга даварцан уу?

Холбоотой мэдээ

Back to top button