НИЙГЭМУЛС ТӨРЭДИЙН ЗАСАГ

Зээлийн төлөлтөө хойшлуулсан иргэд, аж ахуй нэгжүүд ажилгүй, орлогогүй болжээ

Монгол Улс дотооддоо цар тахал алдаж, өдөртөө 1000 дөхөж халдвар илэрч байна. Өөрөөр хэлбэл манай улс коронавирусийн халдварыг хязгаарлахаасаа нэгэнт өнгөрөөд байна. Халдвар дотооддоо анх алдсан 2020 оны 11-р сард Засгийн газраас иргэдийн амьдрал ахуйг дэмжих зорилгоор банкны зээлийн төлөлт хойшлуулах дараах шийдвэр гаргасан.

Ипотекийн зээлийг 2021 оны долдугаар сарын 1-нийг хүртэл хугацаанд үндсэн болон хүүгийн төлбөрийг зээлдэгчийн хүсэлд үндэслэн хойшлуулна. Зээлийн гэрээний хугацааг сунгах зохицуулалт хийнэ. 2020 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхэлнэ.

Арилжааны банк, Банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос иргэд, аж ахуй нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулах хүсэлтийг шийдэхдээ нэмэгдүүлсэн хүү, торгууль алданги тооцохгүй төлбөрийн чадварт нийцүүлэн хугацааг сунгана. 2020 оны арваннэгдүгээр сарын 1-ээс 2021 оны долдугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.

Тэгвэл эд шийдвэр гарснаас хойш 5 сарын хугацаа өнгөрөөд байна. Энэ хугацаанд иргэдийн амьжиргаа ч тэр, эдийн засгийн чадамж ч тэр тартагтаа тулав. Засгийн газарт одоо иргэдийн амьжиргаа төдийлөн чухал биш, иргэдээ хэрхэн хурдан вакцинд хамруулах вэ гэхээс өөр зүйл бодох сөхөө алга. Одоо хоёрхон сарын дараа дээрх хөнгөлж, хойшлуулсан зээлээ иргэд, аж ахуй нэгжүүд төлж эхэлнэ.

Гэтэл тэдний амьжиргаа өдрөөс өдөрт доройтож, олон олон аж ахуй нэгжүүд үүд хаалгаа барьж, дампуурлаа зарлаж эхэлсэн. Түүгээр ч зогсохгүй дахин хатуу хөл хорио тогтоохоор болчихлоо. Энэ цаг үед ард иргэдийн амьдрал үнэхээр тэг зогсоод байна.

Тиймээс бид цалингийн болон хэрэглээний зээлийн төлөлтөө хойшлуулсан иргэд болон бизнесийн зээлээ хойшлуулсан аж ахуй нэгжүүд долдугаар сарын нэгнээс зээлийн төлөлтөө хийж эхлэх эдийн засгийн чадвар үлдсэн эсэхийг сурвалжиллаа.

-ЦАЛИНГИЙН ЗЭЭЛЭЭ ХОЙШЛУУЛСАН ИРГЭН АЖЛААСАА ХАЛАГДЖЭЭ-

Иргэн О Засгийн газраас олгосон боломжийг ашиглаж, ирэх долдугаар сарын 01 хүртэл цалингийн зээлийн төлөлтөө хойшлуулжээ. Тэрбээр бичиг хэргийн дэлгүүрт худалдагч хийдэг байсан бөгөөд сургууль, цэцэрлэг орохгүй болсноос үүдэлтэйгээр цомхотголоор ажлаас халагджээ. Тиймээс сүүлийн 5 сар орчим ажилгүй, орлогогүй болжээ. Дахин өөр ажилд орохыг хичээж байгаа ч ажил олгогчид мөн хямралтай байгаа тул шинээр ажилтан авах нь тун ч ховор болжээ. Банкны зээлийн төлөлтөө хойшлуулсан тулдаа энэ саруудад тэсэж, бүсээ чангалж амьдарч байгаагаа тэрбээр учирласан. Харин хоёр сарын дараанаас цалингийн зээлийн төлөлт эхлэх үед хэрхэхээ ч мэдэхгүй, байнгын сэтгэл санааны дарамттай байгаа, маш хэцүү байгаагаа хэлсэн юм.

-БИЗНЕСИЙН ЗЭЭЛТЭЙ ИРГЭН ЗЭЭЛИЙНХЭЭ ХҮҮГ Ч ТӨЛЖ ЧАДАХГҮЙД ХҮРЭЭД БАЙНА-

Цар тахлын үеийн шоконд орсон дараагийн хүн бол иргэн Ү. Тэрбээр үсчин, гоо сайхны газар ажиллуулахаар банкнаас бизнесийн зээл авчээ. Улмаар бизнесээ эхлүүлж, сар бүр төлөлтөө хийгээд амьдрал ахуй дажгүй сайхан байж. Гэтэл цар тахлаас үүдэлтэй хөл хориноос болж ажил, амьдрал нь орвонгоороо эргэжээ.

Хөл хориотой байсан сүүлийн татан сарын хугацаанд үсчин, гоо сайханчдын ажилласан хугацаа нь 40 орчим хоног буюу сар хагас. Харин бусад үед нь хорионд байсан гэсэн үг. Үүнээс болж ямар ч орлогогүй болсон иргэн Ү мөн л Засгийн газраас олгосон боломжийг ашиглаж, бизнесийн зээлийн төлөлтөө хойшлуулжээ. Харин одоо хүүг нь төлөөд явдаг гэнэ.

Тийм тулдаа л энэ хэдэн сар тэсэж байгаа ч одоо өмнөх шигээ үйлчлүүлэгчтэй байхаа больж, ажиллаж байгаа нэртэй ч ашиг орлого олохоо больжээ. Цар тахал гарахаас өмнө түүний сарын ашиг орлого нь 3.5-4 сая байдаг байсан гэнэ. Сарын түрээс нь 1 сая бөгөөд түрээсээ төлөөд цаана нь зээлээ төлөөд, амьдралаа авч явах боломжтой байсан аж.

Гэтэл одоо сарын орлого нь хэд дахин багассан хэрнээ түрээс нь хэвээрээ учраас түрээсийн мөнгөнөөсөө илүү гаргаж амьдралдаа зарцуулах мөнгө олоход тун хэцүүхэн байгаагаа хэлсэн юм. Түүнчлэн бизнесийн зээлийнхээ хүүг ч төлж чадахаа больжээ.

Энэ бизнес эрхлэгчийн хувьд мөн л долдугаар сарын 01-нээс хойш зээлийн төлөлтөө хэрхэн бүтнээр нь, хүүтэйг нь төлж явахаа мэдэхгүй, ямар ч эдийн засгийн чадамжгүй болсон гэдгээ учирлаж байна.

-ИПОТЕКИЙН ЗЭЭЛЭЭ ТӨЛЖ ЭХЭЛНЭ ГЭХЭЭС АЙХ БОЛЖЭЭ-

Бидний ярилцсан гурав дахь хүн бол иргэн А. Тэр ипотекийн 8 хувийн зээлтэй. Гурван өрөө байр авсан тул өндөр дүнтэй зээл, сарын төлөлт нь ч түүнийгээ дагаад өндөр гэх. Мөн л зээлийн төлөлтөө хойшлуулчихсан.

Тэрбээр бэлэн хувцасны наймаа эрхэлдэг бөгөөд цар тахлаас үүдэлтэй эдийн засаг хямарч, хөл хорио үргэлжилсэн сүүлийн хэдэн сар орлогоор бүрэн тасарчээ. Хөл хорионы үеэр хэдийгээр худалдааны төвүүд ажиллаж буй ч зөвхөн хүнсний тасаг нь ажиллаж, бусад барааны тасгуудыг хорьсныг та бүхэн мэдэж буй. Түүний хувьд сургуулийн насны гурван хүүхэдтэй. Наймаа хийж олсон орлогоороо ипотекийн зээлээ төлж, хажуугаар нь амьдралаа авч явдаг эцэг хүн юм. Гэвч одоо ажиллаж байгаа хэдий ч үйлчлүүлэгчгүй шахам хоосон сууж, өдрийг өнгөрөөдөг болсноо хэллээ.

Тиймээс ар гэрийн амьдралаа чүү чамай авч явахаар багахан орлого олох болсон түүний хувьд зээлийн төлөлтөө хийж эхэлнэ гэхээс айх болжээ.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Ийнхүү Засгийн газар, УОК-оос хөл хорихгүй БАЙГАА НЬ иргэдийн ажлаа хийх боломжийг нээж, эдийн засгаа сэргээх боломж гэж ярьж буй. Гэтэл цөөхөн хүн амтай манай улсын хувьд эдийн засгийн эргэлт маш ихээр муудаж, бүх төрлийн аж ахуй нэгжүүдийн бизнес, худалдаа наймааны эргэлт байхгүй болж, үйлчлүүлэгч олж харахаа больжээ. Иргэд цар тахлын айдаст нэрвэгдэж, гадуур дэлгүүр хэсэж хувцас хунар авч өмсөх нь бүү хэл өдрийн цайны цагаараа цайны газар орж хоол ч идэх нь багасчээ. Үүнд коронавирусийн айдсаас гадна мөнгөгүй болж, хэмнэлтийн горимд шилжсэн нь шууд хамааралтай юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2021-04-08 08:20

unen

Зочин
Зочин
2021-04-08 09:19

Манайхыг тэгж олон сараар хойшлуулаагүй энэ сараас эхлэж төлөх гэж байна даа 🙁

Зочин
Зочин
2021-04-08 09:21

hen hengyi l aij baigaa shde ipotekin zeel geed gants jijig biznesyyd bish de huwi hymyys ch bna uwduud hewteed ogwol byyr balran shde ternii orond hul horiogoo hiigeed humihaa bodoh heregtei. owdson ch 28 honon owdoogyi hul horio hisen ch 28 honon um yalgaagyi aliig ni songohoo uursdu med

Zochin
Zochin
2021-04-08 09:33

Uls oron, ard tymnee boddog zasag masag bgaa um bol ene uvchnuu khumij barij togtookh arga khemjee avaachee. Ene uvchin chin daragdakhgyi bol yun ajil turul, tsalin mungu l, yun business misiness, ashig orlogo l bolokh baikh daa.

Ард
Ард
2021-04-08 12:08

Хүү өссөөр байгаад 3 сая хүрчихээд байна зээлээ төлөхийн тулд гэр орноо зарахаас өөр гарц �##�га даа х�##�г�##�амж зээлийн хоршооны боол нь болоод байна төр засаг нэг бодохгүй юм байх даа

Монгол
Монгол
2021-04-08 12:20

Аль ч банк ипотекээс бусад зээлийн хүүг зогсоогоогүй маш хүнд хүүний дарамтанд орж яваашдээ. Худ�##� мэдээлэл тавихаа боль

Холбоотой мэдээ

Back to top button