ДЭЛХИЙ

СУДАЛГАА: Ковид тусаад эдгэрсэн хүмүүсийн гуравны нэг нь сэтгэцийн, мэдрэлийн эмгэгтэй болдог

Судлаачид 230 мянга гаруй “КОВИД-19” тусаад эдгэсэн хүний гуравны нэг нь зургаан сарын дотор тархины эсвэл сэтгэцийн эмгэгтэй болсныг илрүүлжээ. Эрдэмтэд коронавирус сэтгэл гутрал болон түгших эмгэгтэй ямар холбоотой гэдэг нь тодорхойгүй байгааг хэлсэн байна.

Сэтгэцийн эмгэгтэй харьцуулахад харвах, ухаан сулрах гэх мэт мэдрэлийн эмгэгүүд ховор тохиолдсон аж. Судалгааны ажлыг хамтран удирдсан Оксфордын их сургуулийн сэтгэцийн эмгэгийн профессор Пол Харрисон хэлэхдээ “Хувь хүн эдгээр эмгэгийг тусах магадлал нь бага ч нийт популяцын хувь үзүүлэх нөлөө нь их байж болзошгүй” гэжээ.

Тус судалгаа “Lancet Psychiatry” сэтгүүлд нийтлэгдсэн бөгөөд “КОВИД-19” туссан 236,379 өвчтөний эрүүл мэндийн дэвтрийг шинжилж тэдний 34 хувь нь сэтгэцийн эсвэл мэдрэлийн эмгэгтэй болсныг ирүүлсэн аж. Өвчтөнүүдийн 17 хувь нь сэтгэл зовних, сэтгэл зүйн байдлын эмгэг 14 хувьд үүссэн байна.

Харин “КОВИД-19”-ийн улмаас эрчимт эмчилгээний тасагт хэвтсэн өвчтөнүүдийн 7 хувь нь зургаан сарын дотор харваж, 2 хувь ухаан сулрах эмгэгтэй болсон нь тогтоогджээ.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button