ДЭЛХИЙ

БНХАУ цахим мөнгө бүтээсэн анхны томоохон эдийн засагтай улс боллоо

Мянган жилийн өмнө зоосыг мөнгөөр ашигладаг байтал Хятад улс цаасан тэмдэгтийг үүсгэсэн. Одоо тэгвэл Хятадын цахим мөнгө бүтээсэн анхны томоохон эдийн засагтай улс болжээ.

Мөнгө зээлийн карт болон төлбөр шилжүүлдэг апликейшнд аль хэдийн цахим хэлбэрээр байдаг мэт санагдаж болох ч тэдгээр нь мөнгийг цахимаар шилжүүлэх арга юм. Харин Хятад улс мөнгийг компьютерын код болгон хувиргаж байгаа аж.

Биткойн гэх мэт мөнгө гарсны улмаас ирээдүйд мөнгө цахимжих боломжийг нээж өгсөн. Хятад цахим мөнгийг тус улсын төв банк хянах бөгөөд Биткойнтой харьцуулахад хэрэглэгч нь нэрээ нууцлах боломжгүй байх юм.

Цахим хэлбэрийн юань бүтээснээр Хятадын засгийн газарт эдийн засгаа болон ард иргэдээ хянах шинэ багаж хэрэгсэл болж өгнө. Гэхдээ Хятад улс тэмдэгтээ дан ганц цахим болгох нь юанийг банкнаас банк хооронд шилжүүлэг хийх тал дээр доллартой өрсөлдөхүйц болгохгүй хэмээн эдийн засагчид үзжээ.

Эх сурвалж: Wall Street Journal

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-04-08 11:40

Юань гүрний Хубилай хаан цаасан мөнгө бий болгосон шүү !

Зочин
Зочин
2021-04-08 11:42

Ер нь ийм болно. Бид цаасан дээр дугаарласан мөнгө хэрэглэдэг.

Холбоотой мэдээ

Back to top button