Т.Ганболд тэргүүтэй 22 иргэн Г.Занданшатар, У.Хүрэлсүх нарт шаардлага хүргүүллээ

“Алтан дорнод монгол” компанийн захирал Т.Ганболд тэргүүтэй 22 иргэн УИХ-ын дарга Г.Занданшатар, МАН-ын дарга У.Хүрэлсүх нарт шаардлага хүргүүлж, мэдээлэл хийлээ.
Уг шаардлагад:
УИХ-ын дарга Гомбожавын Занданшатар танаа
2021.04.08 Улаанбаатар хот Шаардлага хүргүүлэх тухай
Монгол Улс нь социалист нийгмээс хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн ардчилсан нийгэмд шилжээд даруй 30 жил өнгөрлөө. Олон нийтийн хүсэн хүлээж байсан хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн ардчилсан тогтолцоог Монгол Улс сонгосон хэдий ч ядуурал, ажилгүйдэл хэрээс хэтэрч, нийгмийн эрх тэгш бус байдал алдагдан, баян ядуугийн ялгаа илт болсоор өнөөдрийг хүрлээ. Нийгмийн давхарга, салбар бүрт ёс зүйгүй байдал газар авч, хариуцлага шударга ёс алдагдан, алдаа завхрал ёроолдоо хүрч буй энэ үйл явцын гол буруутанг сүүлийн 30 жил төрийн эрх барьж ирсэн МАН, АН-ыг гэж олон нийт үзэж байна.
Нийт сонгогчдынхоо 40 орчим хувийн саналаар 100 хувийн засаглалыг авч, ардчиллын үндсэн зарчим болох олонхын засаглалын утга санааг алдагдуулан, сөрөг хүчнээ нухчин дарж, эрх мэдэлтнүүд төрийг удирдах нэрээр алдаа завхарлыг өөгшүүлэн, бүлэглэл фракц болж, үгсэн хуйвалдан, төрт ёсыг уландаа гишгэлээ. Шинэ цаг үеийг эхлүүлэх нийгэм, улс төрийн нөхцөл байдал бүрэлдсэн гэж үзэж, шинэ улс төрийн хүчнүүдийн манлайллыг ард түмэн үгүйлж, хүсэн хүлээж байна.

Нийгмийн эрэлт, олон нийтийн хүсэл тэмүүллийг үндэслэн дараах шаардлагыг бид хүргүүлж байна.

1. Эрх мэдлийн төлөө байгалийн баялагт эзэн суух гэсэн хувийн эрх ашиг дээр нэгдсэн бүлэглэлүүдийн оромж, зэвсэг болсон өнөөгийн улс төрийн намуудыг татан буулгаж, нэршлийг дахин ашиглахгүйгээр, улс төрийн намын үзэл баримтлал, онолын дагуу өндөр шалгуураар үүсгэн байгуулж, эрх тэгш шинэ гараанаас эхлэх эрх зүйн зохицуулалт, боломжийг бий болгож хэрэгжүүлэх
2. УИХ нь МУ-ын Үндсэн хуулиар олгогдсон эрхийн хүрээнд шүүх прокурор, хууль хяналтын байгууллагуудад нөлөөлж, “алагчилсан” ашгийн төлөөх шударга ёсыг хэрэгжүүлж ирсэнийг уламжлан төгөлдөржүүлж байгаа Ерөнхийлөгч Х.Баттулгад итгэл үзүүлэх талаар чуулганы хуралдааныг зохион байгуулах
3. Монгол улсын нийтлэг эрх ашигт нийцсэн хууль тогтоомж, бодлого шийдвэрийг цаашид гаргах чадамжгүй, түүхэндээ гэмт хэрэгт нэр холбогдсон хүмүүсээр танхимаа бүрдүүлсэн ёс зүйгүй, иргэдийн итгэл, хүндлэлийг алдсан энэ УИХ-ыг тарааж, шинээр бүрэлдсэн улс төрийн намуудаар ээлжит бус сонгуулийг зохион байгуулах
Үймээн самуунгүй, дээрх шаардлагын дагуу энхийн замаар улс орноо шинэ цаг үе рүү шилжүүлэх бүрэн боломж Үндсэн хуулийг бүхлээр нь ч өөрчлөх эрхтэй, МАН-ын УИХ-ын 62-ын бүлэгт байгааг сануулж байна.Дээрх шаардлагын хариуг 2021 оны 4-р сарын 22-ны дотор ирүүлэхийг шаардаж байна. Шаардлагыг хүлээн авахаас татгалзсан болон хариу өгөхгүй тохиолдолд бид дараагийн улс төрийн арга хэмжээг өрнүүлэхийг үүгээр мэдэгдэж байна!
Монгол Улсын Иргэн Т.Ганболд
Монгол Улсын иргэн Н.Одонгуа
Монгол Улсын Иргэн А. Саруул
Монгол Улсын Иргэн Т. Хасбаатар
Монгол Улсын Иргэн М. Чойдорж
Монгол Улсын Иргэн Ж. Бямбасүрэн
Монгол Улсын Иргэн Ч.Энхзаяа
Монгол Улсын Иргэн Ж. Ганбаатар
Монгол Улсын Иргэн Т. Бат-Оргил
Монгол Улсын Иргэн А. Галбадрах
Монгол Улсын Иргэн Х. Оюунсүрэн
Монгол Улсын Иргэн Ц.Даваадорж
Монгол Улсын Иргэн И. Бямбахүү
Монгол Улсын Иргэн Д.Төмөрпүрэв
Монгол Улсын Иргэн Н. Баярмаа
Монгол Улсын Иргэн Д. Басандорж
Монгол Улсын Иргэн М.Баярманлай
Монгол Улсын Иргэн П.Алтангэрэл
Монгол Улсын Иргэн Х.Баянмөнх
Монгол Улсын Иргэн Ц.Түвшинтөр
Монгол Улсын Иргэн Ц. Эрдэмт
Монгол Улсын Иргэн Ж.Оймандах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ з�##�уу эрх мэдэлд ямар их шунаж бна.шударгаар хэлэхэд өөрөө манан-н нэг эрэг шураг бсан хүн.манан-н үед авлиг�##� өгч хууль �##�тан дорнод гд олон зүйлсийг авсан.дараа нь түүнийг хахуулиар баяжсныг дорлигжав мэтийн акулууд дор нь ашиглаж хөрөнгийг нь дээрэмдсэн.эби-тэй чухам найз бснаа ярьдаг нь бат�##�гаа.одоо худлаа хэлмэгдсэн шударга царайлахаа боль.өөрөө махны машиндаа хэрчүүлсэн авлиг�##�аар бусдын боломжийг хулгайлагч.
Энэ хүн эрх мэдэлд ямар их шунаж бна.шударгаар хэлэхэд өөрөө манан-н нэг эрэг шураг бсан хүн.манан-н үед хахууль өгч хууль �##�тан дорнод гд олон зүйлсийг авсан.дараа нь түүнийг хахуулиар баяжсныг дорлигжав мэтийн акулууд дор нь ашиглаж хөрөнгийг нь дээрэмдсэн.эби-тэй чухам найз бснаа ярьдаг нь нотолгоо.эргээд эби нь долио-той нийлээд тоносон.одоо худлаа хэлмэгдсэн шударга царайлахаа боль.өөрөө махны машиндаа хэрчүүлсэн авлиг�##�аар бусдын боломжийг хулгайлагч.
erkh medeld shunaagui l dee tarkhiny turaaltai p###akuud aa, chinii bolon chinii ur khuukhduudiin ireeduin tuluu zorigtoigoor ugee khelj bgaa khuvisgalch zaluu munuus mun, shuumjlel bicheed bgaa p###akuudad khandaad khelekhed ta nar shig computer, gar utasnykhaa ard khun sug ni medegdekhgui, amia bodson, bertegchin tsarailsan, khumsaa nuusan muur met suugaagui l yum shuu, ta muusain chatsga tsarailsan p###akuud bol zugeer l khunii orontsguud shd, buruu argaar mungu olson, avilgal avsan/ugsun s###snuud l bgaa, guitsee!!!
Зөв шүү дэмжиж бна. Улс монгол минь дампуурч дууслаа.
Ene songuuli bolgonii umnu dandaa ingeed l duvchigbuj bdg. Duusaad l nam boldog doo. Kkk
ЁСтой мундаг иргэд! Дэмжиж байнаа. Муусайн намын дор бээрлэсэн хулгайчдаас с�##�ъя
ЁСтой мундаг иргэд! Дэмжиж байнаа. Муусайн намын дор бээрлэсэн хулгайчдаас с�##�ъя