НИЙГЭМ

“Имарт”-ынхан гадна орчноо цэвэрлэн, бусдадаа үлгэрлэв

Нийслэл хотын өнгө үзэмж аж ахуй, иргэн бүрийн санаачилга, сэтгэлээс ч мөн шалтгаална. Зөвхөн ТҮК-ийн ажилчдын л хийх, цэвэрлэх зүйл биш гэдгийг аж ахуйн нэгжүүд ухамсарладаг, гар бие оролцдог болсон нь сайн жишиг.

Үүнийг “Имарт”-чууд өнөөдөр үргэлжлүүлж, Сэлбэ голын эрэг орчим, нийтийн эзэмшлийн талбайд хуримтлагдсан хогийг цэвэрлэж байхтай “Eguur.mn” сайтын сурвалжилгын баг санамсаргүй таарав.  

Цар тахал гарч, хаана хаанаа цэвэр, цэмцгэр байж, ариун цэвэр сахихыг чухалчилж буй өнөө цагт ААН-үүдийн ийм санаачилга ус агаар мэт хэрэгтэй байгаа тул тэднийг бид онцоллоо. “Имарт”-ынхны цэвэрлэсэн газруудад амны хаалт, бусад хог хаягдлыг ил задгай хаясан байхтай олон удаа таарав. Тэр хэрээр иргэд халдвар авах, коронавирус тархах эрсдэлийг нэмж байгаа юм.

Өнөө цагт байгууллага бүхэн нийгмийн хариуцлагаа ухамсарлах болсон. Нийгмийн хариуцлагын хүрээний ажил иймхэн зүйлээс ч эхэлж болохыг тэд үлгэрлэв.

Тиймээс ААН, байгууллага бүр нийгмийн хариуцлагаа ухамсарлан, эрүүл аюулгүй, цэвэр орчинг бүрдүүлэх, бий болгохын төлөө гар бие оролцохыг уриалъя.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2021-04-08 18:36

Хотын төв ард кино театрын өмнөх цэцэрлэг хогоор дүүрэн байна. Цэвэрлэхийг бодоорой .Со гавъяатаа.

Холбоотой мэдээ

Back to top button