ДЭЛХИЙ

“КОВИД-19”-тэй өвчтөнд анхны удаа амьд донороос уушги шилжүүлэн суулгажээ

Японд “КОВИД-19”-өөр өвчилсөн хүнд анхны удаа амьд донороос уушги шилжүүлэн суулгасан байна. Коронавирусийн учруулсан гэмтлийн улмаас өвчтөний уушги  ажиллагаагүй болсон тул тэрбээр өөрийн хүү болон нөхрийнхөө уушгины  хэсгээс авсан аж.

Мэс заслыг Кёото хотын их сургуулийн эмнэлэгт 11 цагийн турш хийсэн бөгөөд өвчтөн болон хоёр донорын биеийн байдал хэвийн байгаа. Мэс заслын эмч нар өвчтөнийг хэдэн сарын дотор бүрэн эдгэрнэ гэж итгэж байгаагаа илэрхийлжээ.

Европ, Хятад, АНУ-д хэд хэдэн удаа нас барсан донороос “КОВИД-19” туссан өвчтөнд суулгах мэс засал хийж байсан аж. Харин Японд нас барсан донороос уушги шилжүүлэн суулгах мэс заслын хүлээлгийн жагсаалт маш урт байдаг учир хэдэн жил хүртэлх хугацаанд хүлээх тохиолдол гардаг байна. Иймд өвчтөний нөхөр болон хүү нь түүнд уушгиныхаа хэсгийг өгөхөөр шийджээ.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button